Нийгмийн

С.Төмөр-Очирыг "Сүхбаатарын одон”-гоор шагнажээ

УИХ-ын дарга асан, Боловсролын сайд асан Санжбэгзийн Төмөр-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.

С.Төмөр-Очир нь Монгол Улсын Их Хурлын даргын албыг 2001-2004 онуудад хашиж байсан улс төрч юм. Тэрбээр 1950 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн "Дулаан энгэр” гэдэг газар мэндэлж, 1969 онд аймгийн төвийн нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1974 онд МУИС-ийг тус тус төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй. 1977-1981 онд МУИС-ийн аспирантурт, 1983 онд Москвагийн Их сургуулийн дээд курст социологич мэргэжлээр суралцаж төгссөн. Гэр бүл, хоёр хүүхэдтэй.

Философийн ухааны доктор /Рh.D/, доцент, профессор. УБДС, МУИС-д багш, тэнхимийн орлогч эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, сургалт, хүмүүжил эрхэлсэн дэд захирал, 1992-1995 он Дээд боловсролын газрын дарга, 1995-1996 онд ШУБЯ-ны сайд, 1996-2000 онд МУ-ын УИХ-ын гишүүн, 2000-2001 онд МУ-ын УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 2001 оны аравдугаар сарын 19-ний өдрөөс 2004 он хүртэл Монгол улсын УИХ-ын даргаар ажиллаж байв.

1995 оноос МАХН-ын бага хурлын гишүүн, 1997 оноос МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2001 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар, 2000 оноос МУИС-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. Олон улсын дээд боловсролын академич, Япон улсын Токио хотын Биеийн тамирын шинжлэх ухааны их сургуулийн хүндэт доктор, "Хөдөлмөрийн хүндэт медаль” , "Алтан гадас” одонгоор шагнагджээ.

С.Төмөр-Очир нь 60 гаруй ном, сурах бичиг, өгүүлэл бичиж туурвижээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
МҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга гээч
МҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга гээч

Ингээд л андуураад байдаг юм. Лав л манай МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга биш шүү.

Зочин
Зочин

Ажиллаж байсныг нь бичиж

Зочин
Зочин

Дээгүүр гүйхдээ сайн шүү. Эгэл иргэд, жирийн түмнээ бол дэндүү алсаас харж байсан гэдэг

Зочин
Зочин

Дээгүүр гүйхдээ сайн шүү. Эгэл иргэд, жирийн түмнээ бол дэндүү алсаас харж байсан гэдэг

Багш
Багш

За яах вэ настай хүнд өгөө л биз .боловсролын 100 жилиин ой гэж их л сайхан үйл явдал болоод байх шиг гэтэл орхон аймагт сураг ч алгаа боловсролын дарга гэж мануухай байдаг л байх ямарч ажиллагаа байхгүй шүү ямар багш нар нь багш ямар нь багш биш юм болдоо хөөрхии

Холбоотой мэдээ

Back to top button