Даатгалын хураамжийн орлого өмнөх улирлаас 5.2 тэрбумаар өсжээ
Даатгалын хураамжийн орлого 2021 оны эхний есөн сард 188.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 44.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс даатгалын хураамжийн орлого 28.6 (17.9 хувь) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөр 1.4 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Даатгалын хураамжийн орлого 2021 оны гуравдугаар улиралд 77.4 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 5.2 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Даатгалын нөхөн төлбөрт 2021 оны гуравдугаар улиралд 15.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх улирлаас 742.0 (4.4 хувь) сая төгрөгөөр буурчээ.
Даатгалын хураамжийн орлого 2021 эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 28.6 (17.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 16.5 (42.0 хувь) тэрбум төгрөгөөр, агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 1.8 (34.3 хувь) тэрбум төгрөгөөр, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 9.1 (34.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Даатгалын хураамжийн нийт орлогын 29.5 хувийг хөрөнгийн даатгал, 18.9 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 15.3 хувийг жолоочийн хариуцлагын даатгал эзэлж байна.
Даатгалын нөхөн төлбөр 2021 оны эхний есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 1.4 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр 1.0 (4.2 дахин их) тэрбум төгрөгөөр, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 591.2 (12.5 хувь) сая төгрөгөөр, ачаа хүргэлтийн даатгалын нөхөн төлбөр 212.2 (63.1 хувь) сая төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.