НийгмийнСПОРТ

Х.Баянмөнх: Ардын хувьсгалын 200 жилийн ойгоор 128 бөх барилдана

“Бүрэн Монгол” төслийн хүрээнд үндэсний бөхийн анхдугаар форумыг зохион байгуулж байна.

Форумын үеэр Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх “Монгол үндэсний бөхийн дагнасан судалгаагаар анхны дэд докторын зэргийг би 1994 онд хамгаалсан. Түүнээс 24 жилийн дараа, 78 насандаа мөн монгол бөхийн судалгаагаар дахиад хамгаалж, доктор хамгаалсан. Хоёр жилийн өмнө. Одоо Монгол бөхөө судалъя. Ёстой их юм байна аа.

Монгол бөхийн төрөл урлагийг бусад шинжлэх ухаантай хослуулан судлах хэрэгтэй. Хоол хүнс, удамшил, орон нутгийн нөлөө гэх мэт асар олон харьцуулсан судлагаа гарч ирсэн. Ямар үед төрсөн бөх хэр хэмжээний бөх болох вэ. Нарны нөлөө ямар байх гэх мэт маш нарийн шинжлэх ухааны үндэслэл гарч ирсэн.

Өнөөдөр бөхчүүд ингээд ярилцаж, хэлэлцэж буйд үнэхээр баярлаж байна. Сэтгэл их хөдөлж байна. “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлж, залуус шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцаж буйд талархлаа. Үндэсний бөх шинэ зуунд шинэ маягаар орох хэрэгтэй. 200 жилийн ойгоор хэдэн бөх барилдах вэ. Энийг судлах хэрэгтэй. Надад нэг прогноз бий. Ардын хувьсгалын 200 жилийн ойгоор 128 бөх барилдана. Үүнд маш олон үндэслэл бий. Үндэсний бөх одоо тооны бус чанарын хойноос хөөцөлдөнө. Чанар, чансаа чухал.

Өнөөдөр үндэсний бөхийн барилдаанд бодлого байхгүй. Спортын ганц амин чухал зүйл нь дүрэм. Дүрэм л тухайн спортыг боловсронгуй болгож хөгжүүлдэг. Тэгэхээр бодлого, зорилгоо зөв тодорхойл, дүрсийг сайтар боловсруулах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hij
hij
2021-11-22 22:42

зүгээр л тэнэг зөнөг.

одоо үе
одоо үе
2021-11-23 10:20

ТЭНЭГЭРЧ БАЙНА БАС ЗАРИМ ҮЕД ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ХУДЛАА ЯРИНАА БАС НЯМДОРЖИЙН СЕЙФЭНД 60,70 ШЭЭС ХЭДЭЭЧ СОЛИХОД БЭЛЭН БАЙДАГ ГЭСЭН ШҮҮ

Зочин
Зочин
2021-11-23 12:33

Энэ Баянмонх аварга унэхээр зонж байгаа юм болов уу, санаанаасаа зохиож худлаа ярьжээ, Оорийг нь сайн мэдэх Монхбат аварга Онгорсон болохоор нуур нь улайхгуй Байна даа

Холбоотой мэдээ

Back to top button