ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМУРЛАГшуурхай мэдээЭнтертайнмент

BTS хамтлаг American Music Awards-ийн ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ-ээр шалгарлаа

K-поп “BTS” хамтлаг 2021 оны Америкийн хөгжмийн /American Music Awards/ шагнал гардуулах ёслолын оны шилдэг уран бүтээлч номинацид тэргүүн байр эзэллээ. “BTS” хамтлаг тус шагналыг хүртсэн анхны Азийн хөгжмийн хамтлаг боллоо. Энэ мэдээ бол тус хамтлагийн сая сая шүтэн бишрэгчдийн хувьд маш баяртай сайхан мэдээ.

“BTS” хамтлагаас гадна Doja Cat, Megan Thee Stallion нар тус бүр гурван номинацид шалгарчээ. Мөн Ariana Grande /Ариана Гранде/, Drake /Дрэйк/, Olivia Rodrigo /Оливиа Родриго/, Taylor Swift /Тэйлор Свифт/, The Weeknd нар нэр дэвшсэн байна. Шагнал гардуулах ёслол 2021.11.21-ний орой америкийн Лос-Анжелес хотноо болж өндөрлөсөн.

Мөн дуучин Taylor Swift тус шагналын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн дуучин болж өөрийн рекордоо эвдлээ. Энэ жил Taylor Swift “Шилдэг поп дуучин”, “Шилдэг поп цомог” гэсэн хоёр номинацид шалгарсан.

Солонгосын “BTS” хамтлаг оны шилдэг уран бүтээлч, шилдэг поп хамтлагаар шалгарсан бол тэдний “Butter” дуу шилдэг поп дуугаар шалгарсан. “BTS” хамтлаг Ariana Grande, Dua Lipa, “Maroon-5” болон бусад уран бүтээлчдийг гүйцэж түрүүллээ.

Оны шилдэг шинэ уран бүтээлчээр Olivia Rodrigo тодорчээ. Шилдэг клипээр Lil Nas X-ийн “Call Me By Your Name” /Нэрээр минь дуудаач/ дуу шалгарчээ. Харин шилдэг поп дуучнаар Ed Sheeran шалгарсан байна.

Өмнө нь “BTS” хамтлаг “Billboard Hot 100”-ын тэргүүн байрыг эзэлсэн удаатай. Тэд мөн “Грэмми”-д нэр дэвшсэн ч “Rain On Me” дуугаараа Lady Gaga, Ariana Grande нар ялалт байгуулсан.

Хамгийн анхны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол 1973 онд болж байсан юм.

(Эх сурвалж: 360news)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button