ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өмнөд Солонгос: Эцэг, эх чинь ядуучуудын тоонд орж, чамаас ядуусын үнэр ханхалдаг бол АД ҮЗЭГДЭХ шалтгаан

Өмнөд Солонгосын сургуулиудад бусдыгаа ад үзэн дээрэлхэж “шоглодог” гэсэн сэдэв бол тийм ч инээдэм болгох зүйл биш. Энэ бол дан ганц сургуулиудад ч хамаатай зүйл биш. Өмнөдчүүдийн хувьд олон хүн цугларсан, хамт олон бүрдсэн л бол шоглох, доог тохуу хийх үзэгдэл элбэг. Сургууль дээр, компанид, армид гээд. Ерөнхийдөө Өмнөд Солонгосын нийгэмд энэ сэдэв нэлээд хурцадмал.

Ийм сэдвээр богино нийтлэл бичих болсон шалтгаан бол дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодож, ам руу нь архи цутган тамласан хэрэг гарч нэлээдгүй шуугиан тариад байгаа билээ. Солонгосын “MBC” телевизээс авахуулаад тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлж, Ерөнхийлөгчийнх нь албан ёсны сайтад хүртэл монгол сурагчийг “тамласан” гэх дөрвөн сурагчийг шийтгэж, зураг хөргийг нь нэртэй устай нь ил болгож зарлах хэрэгтэй гэх санал асуулга хүртэл явагдаж байна. Монгол охин тамлуулсан мэдээг ЭНД дарж уншина уу.

Тэгэхээр!

Дээрэлхэх гэдэг нь ямар учиртай вэ. Дээрэлхэх үзэгдэл бол Өмнөд Солонгосчуудын хувьд “нэгнийгээ агнах”-аас эхэлнэ.

Жишээ нь, ангийнхаа хамгийн сурлага муутайг нь “агнана”. Энэ хорвоогийн хамгийн тэнэг новш гэж зүхнэ. Бас чи царай муутай төрсөн бол өөртөө гомд. Яагаад гэвэл чи нугасны муухай дэгдээхэй болж төрснөөрөө ад үзэгдэх шалтгаан болно. Эцэг, эх чинь эд хөрөнгө хурааж гавиагүй ядуучуудын тоонд орж, чамаас ЯДУУСЫН ҮНЭР ханхалдаг бол бас л өөртөө гомд. Ийм л зарчим Өмнөд Солонгост үйлчилнэ. Цаасан дээр бичигдэж батлагдаагүй ч тархинд нь шивэгдсэн зарчим. Харин чи ухаантай, ангийнхаа хамгийн гавал, бас аав чинь мөнгөөр туйлдаг бол чи азтай. Чамайг хаан мэт өргөмжлөн дээдэлнэ. Чамд долигонох тойрон хүрээлэгчид хүртэл бий болно.

Дээрэлхэх шалтгаанууд ерөнхийдөө энэ мэтээр тоо томшгүй цааш үргэлжилнэ. Атаархал, өс хонзон гээд л. Гэвч, үндсэндээ хоёр  шалтгаантай. Нэгдүгээрт, СУЛ ДОРОЙ байдал. Бие махбодийн сул тал, зан чанарын сул тал. Хоёрдугаарт, угсаа гарал, гэр бүлийн санхүүгийн байдал, тэр ч байтугай гадаад төрх хамаатай. Тиймээс л гоо сайхны мэс ажилбар тэнд маш сайн хөгжсөн. Эцэг, эхчүүд нь хүүхдээ гоё сайхан, царайлаг болгохын тулд аль эртнээс л гоо сайхны мэс засал хийлгэх мөнгийг нь хураадаг гэлцдэг.

Солонгосын нөхцөл байдлын хувьд солонгосчууд маш үндсэрхэг үзэлтэй гэдгийг энд дурьдах нь зүй. Энэ нь бас япончууд, хятадуудад ч хамаатай ойлголт. Харин хятадуудын хувьд үндсэрхэг үзэл гэхээсээ илүү эх оронч үзэл рүү чиглэгддэг. Жишээлэхэд, Хятадад коммунист намыг нь гутаан доромжилж, дэглэмийг нь шүүмжилж, Тайвань, Хонконг бол Хятадынх биш гэж яриад үзээрэй. Үүнийхээ дараа та амьд үлдвэл таныг ёстой л бурхан тэнгэр ивээжээ л гэхээс яахав. Харин солонгосчуудын хувьд үндсэрхэг үзэл нь эх оронч үзэл, өөрсдийн өвөрмөц чанарт оршино.

Өөрөөсөө сул дорой нэгнийг гадуурхаж, дээрэлхэх үзэгдэлтэй өмнөдчүүд XXI зуунаас тэмцэж эхэлсэн гэгддэг ч дорвитой үр дүнгээ өгөхгүй байгаа зүйлийн нэг.

Зарим эцэг, эхчүүд бүр дээрэмчинтэй төстэй хүмүүс хөлсөлж аваад хүүхдээ сургуульд нь хүргүүлдэг тохиолдол цөөнгүй бий. Тэд хүүхдээ сул дорой, эсвэл ядуу гэж харагдахаас үхэтлээ айхдаа ингэдэг гэж мэргэжилтэн ярьсан байна.

Тэд зөвхөн арчаагүй нэгнийг гадуурхахаас гадна гадаадынхныг ч гадуурхаж, шоглодог. Энэ нь Солонгос удаан хугацааны туршид нэг үндэстний орон хэвээр байсантай нь холбоотой. Тэд олон соёлт үзэл нийгэмд нь орж ирэхэд дасан зохицоогүй учир үзэн ядаж эхэлсэн. Хэт туйлширсан. Гадны цагаачдаас шалтгаалсан бэрхшээл, гадуурхах байдалтай тулгарсан. Ялангуяа, Солонгосын нийгэм, тэр дундаа “хатуу чигтэй солонгос үндсэрхэг үзэлтнүүд” ийм асуудалд илүү хурцаар хандаж эхэлсэн түүхтэй юм.

(Эх сурвалж: Yesasia; Littleone; Picabu)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Amar
Amar
2021-12-03 10:31

Хамгийн муу хүмүүс бол Япон Кореа шүү дээ туулширлаа гэх бх үгүй дээ тэд нартай ажил төрөл бизнес гд олон төрлөөр холбогддог худ�##� инээж нахилзсан хүмүүс Тэд мөнгөний төлөө хүн �##�ах.с буцахгүй аймаар хүмүүс бдаг нийтээрээ шахуу тийм .

зочин
зочин
2021-12-03 10:45

ХАМГИЙН МУУ ХӨГИЙН УЛС БОЛ АМЕРИК ЯПОН АНГЛИ ФРАНЦ КАНАД БАС ӨМНӨД СОЛОНГОС УЛСУУД ЯПОН БОЛ ДЭЛХИЙН 2 Р ДАЙНЫ ҮЕД ХЯТАДЫН 33 САЯ АРД ИРГЭДИЙГ НЬ ХОМРОГЛОН УСТГАСАН УЛС

Зочин
Зочин
2021-12-03 19:46

Хүний эрх гэж худлаа ярьдаг улсууд юм байна яду монголчуудыг бол үзэхгүй юм баына

Нохойн гөлөг
Нохойн гөлөг
2021-12-03 22:46

Нохойн идэштэнгүүд дорд Угсааны дорд Солонгос шдээ

Zochin
Zochin
2021-12-04 02:11

Solongosuud hamgiin muuhai humuus shuu.

gunj
gunj
2021-12-04 03:23

Hamgiin undur higjiltei ornuudad ataarhaad bgaa uym uu haashaa uym

Зочин
Зочин
2021-12-04 07:18

Хүнийл амьдр�##� юм даа.

Зочин
Зочин
2021-12-04 09:07

Хөгийн л�##�рууд юм даа

Зочин
Зочин
2021-12-04 09:21

Өндөр хөгжил ч гэж дээ. Өндөр хөгжилтэй биш ёс суртахуун Өндөр байх чух�##� гэж өвөг дээдэс эс минь сургасан юм шүү. Түмэн үеэрээ Байг�##� дэлхийгээ хайрлаж ёс заншлаа дээдэлж ирсэн юм шүү бид. Наад Өндөр хөгжилтэй гээд байгаа цeмeнт дүүргэсэн орнууд чинь байг�##�ийн ш�##�гуурт нэг л өдөр орж хүчин мөхөстөх байх даа

Монгол
Монгол
2021-12-04 12:54

Солонгосчууд ухамсрын доройтолтой дорд өрөвдмөөр ард түмэнтэй юм байна даа. Хөөрхий дөө өрөвдмөөр юм. Улс орон нь гадаад байдлаараа хэлбэр төдий хөгжсөн бөгөөд сэтгэлгээний доройтолтой юм байна гэж шууд харагдаж байна. Мөн тэрнийгээ олж харах ухаангүй мулгуу гэх үү дээ.

Ариунжаргөл
Ариунжаргөл
2021-12-04 13:05

Тиймээс л эд гаднынхнаар ажлаа хийлгэж бизнесээ,, Мөн хөгжил цэцэглэлтээ хийлгэдэг юм байна.? Жишээ нь: ТЭД хэн нэгнийхээ хийж буй бизнес хөгжлийг дэмждэггүй , Харин биеэ дааж Бүгдийг хийдэг?, Түүндээ гадны ажилчдыг хөлсөлдөг , ашигладаг юм байна. Бие биедээ муугаа харуулахгүй гээд бүгдэд нууцлаг тэгээд их дотуур байдаг юм байна.Ккк . Атаа Хорсол Хорон Муу санаа эндээс бий болж Тэрийгээ Кинонд Хүртэл илэн д�##�ангүй гаргадаг байх нь.

Зочин
Зочин
2021-12-04 13:21

Энэ нэг б�##�иар Солонгос кинонуудыг болимоор юмаа.

Зочин
Зочин
2021-12-04 21:12

Эртнээсээ арвин мунхаг ул�####�а. Түүх болон кинонуудыг ханг�##�ттай үзэж байгаа биздээ. Нийгмийн харилцаа нь мэдэгдэж байгаа биздээ.

Зочин
Зочин
2021-12-04 22:32

uund gaihaad baih zuil ugui. Mongoliin ireedui ch ene zamaar orj ehelj bna.Muusain orkuud geed ali hediin ehelchihsen baigaa. Angli Americ Japan Solongos gedegtee gol n bish zugeer l mungu hurungiig tahin shutsen zerleg capitalismiin ur dagavar n l ene.Mungiig het shuteh uzel gazar avbal hytad hoid solongos oros mongol bugd l iim bolno.Teheer l Marksiin uhamsar anhdagch ruugaa oroh heregtei bolno.Ahui anhdagch bolohoor iim zerleg hun sureg delhii dayar urjij tarj bna .uneheer tom gamshig emgenel.Mongolchuud hujaa solongosuudtai oirtoj ehelsenees hoish zaluus n negnee ork, huduugiin teneg mangaraar n duudah enuuhend bolson.ene chin l ene buhnii ehlel .Unendee bol hotiin unagan huuhed gej sairhah zaluus ichih heregtei.ta nariin aav eej usreed emee uvuu chin 60, 70 jiliin umnu huduunuus ulaan hatsartai nus tser s###s baasaa il zadgai hayadag garuud orj irsen .asuugaad uzeerei.Harin tuunees umnu hureend baisan gej tomroh negen garval ter hun hujaa naimaachin, tuvd lam, manj tushmeliin ur hoich baih magadlal barag 100%.tiimees teneghen ur huuheddee aav eej n bodit baidaliug n sain helh ugch bai.....

Холбоотой мэдээ

Back to top button