ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Турк: Ерөнхийлөгч Тайип Эрдоганыг огцрохыг шаардаж эсэргүүцлийн жагсаал болов

Турк улсын мөнгөн тэмдэгт лирийн ханш түүхэнд байгаагүйгээр унасантай холбогдуулан тус улсын өмнөд хэсгийн Мерсин хотод Ерөнхийлөгч Тайип Эрдоганыг огцрохыг шаардсан олон мянган хүний ​эсэргүүцлийн ​жагсаал боллоо.

Туркийн гол сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын удирдагч Кемал Кылычдароглу Туркийн иргэд, тэр дундаа өнгөрсөн хугацаанд одоогийн Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгсөн ард иргэдийг эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалжээ.

“Бид нийтээрээ ялалт байгуулахын тулд сонгуульд оролцож, саналын хайрцагны дэргэд энэ бүх дарангуйллыг устгах болно. Би үүнийг та бүхэнд амлаж байна” гэж сөрөг хүчин үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэв.

Харин үүний хариуд нь Ерөнхийлөгч Эрдоган тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Сиирт хот дахь дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ, түүнийг дэмжсэн жагсаалд сөрөг хүчнийхнийг дэмжигчдээс илүү олон хүн цугларсан гэлээ.

Ерөнхийлөгч Эрдоган ард иргэдээ үндэсний эдийн засагтаа итгэх итгэлээ хадгалахыг уриалж, нөхцөл байдлыг тогтворжуулахаа амлав. Түүний хэлснээр, мөнгөний ханш өсөх нэг шалтгаан бол дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хүчтэй өссөнтэй холбоотой гэсэн юм.

Он гарснаас хойш Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш нэг ам.доллар 7.4 лир байсан бол 13.9 болж үнэгүйдсэн. Арваннэгдүгээр сарын 23-нд нэг өдрийн дотор 16 хувиар унасан нь сүүлийн 20 жилийн хамгийн дээд үзүүлэлт юм. Туркийн Төв банк өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хөнгөлөлтийн хүүг 16-аас 15 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан нь үүнд нөлөөлсөн. Тайип Эрдоган телевизээр үг хэлж, хөнгөлөлтийн хувь хэмжээг шинээр бууруулахыг уриалж, энэ нь инфляцийг бууруулахад хүргэнэ гэж үзсэн. Сөрөг хүчний гол намуудын удирдагчид Ерөнхийлөгчийг чадваргүй гэж буруутгаж, хугацаанаас нь өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хийж, дахин санал хураалт явуулахыг уриалсан. Эрдоган энэ санаачилгыг няцааж, Туркийн Ерөнхийлөгчийн болон Парламентын сонгууль 2023 оны зургадугаар сард төлөвлөснийхөө дагуу л явагдах болно гэж мэдэгдсэн юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button