ДЭЛХИЙЭнтертайнмент

Бритни Спирс: Хуриман дээрээ эцэг, эхээ хармааргүй байна

Алдарт дуучин Бритни Спирс гэр бүлийнхнийгээ хуримандаа урих хүсэлгүй байгаа аж. Америкийн “US Weekly” сэтгүүлд мэдээлснээр, Бритни Спирс хуримын ёслол дээрээ эцэг эх Жейми, Линн Спирс, ах Брайн, эгч Жэйми Линн нарыг хармааргүй байгаа гэв.  

Одоогоор дуучны хамаатан саднаас хэнд нь ч хуримын урилга ирээгүй байгаа учир Бритни Спирст бодлоо өөрчлөх хугацаа байгаа юм.

Хуримын бэлтгэл ажил ид өрнөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэлсэн ч хуримын тов одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Бритни Спирс фитнесийн царайлаг сургагч багш Сэм Асгаритай сүй тавьж, сүйн бөгж өгөн энэ намар Бритнид гэрлэх санал тавьсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуучин бүсгүй эцэг, эхээ хуриман дээрээ харахыг ч хүсэхгүй байгаа нь түүнийг өөрийгөө хянах чадваргүй гээд шүүхээс асран хамгаалагчийн хяналтанд амьдруулж, эрх чөлөөг нь боогдуулсан дуулиант хэрэгтэй нь холбоотой гэж үзэж байгаа юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нөгөөх л Анар !
Нөгөөх л Анар !
12 сар 10, 2021 21:58

Эгч биш дүү нь !

Холбоотой мэдээ

Back to top button