ДЭЛХИЙНИЙГЭМ

Японд сүүлийн хоёр жилд анх удаа гурван хүнийг цаазалжээ

Японд сүүлийн хоёр жилд анх удаа гэмт хэрэгтнүүдийг цаазалсан үйл явдал боллоо. 2004 онд долоон хамаатныхаа амийг хөнөөсөн 65 настай Фүжиширо Ясүтака, 2003 онд клубын хоёр ажилтныг хөнөөсөн 54 настай Таканэзава Томоаки, 44 настай Оногава Мицүнори нарыг дүүжилсэн буюу цаазалсан талаар “Кёодо” /Kyodo/ агентлаг мэдээллээ.

Энэ нь Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмиогийн үед гүйцэтгэсэн анхны цаазаар авах ялууд юм. Япон улсад хамгийн сүүлд 2019 онд гурван хоригдлыг дүүжилж цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан удаатай.

2018 онд “The Guardian” агентлагийн мэдээлснээр, 15 хүн цаазлуулсан аж. Хоригдлууд олон жилийн турш ганцаарчилсан камерт хоригдож байсан юм. Япон улсын хуулиар хоригдлуудад цаазын ялын тухай шийтгэлийг гүйцэтгэхээс өмнөхөн дуулгадаг бөгөөд энэ нь нэлээдгүй шүүмжлэл дагуулдаг.

Гэсэн ч үүнийг  үл харгалзан Япон улсад цаазаар авах ялыг олон нийт өндөр дэмжиж байгааг онцолжээ.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөгийн новш Хөгц
Хөгийн новш Хөгц
2022-09-07 14:43

Гүй ээ тэгээд манхй монгол болбоосу бага насны хүүхэд хүчиндсэн хүн �##�сан авилга авсан гаруудаа цаазлая.Олны өмнө бөндийтөл туухад энэ төрлийн гэмт хэрэг хийхийг завдаж байгаа хулгайчингууд нам болийшт сэргээнээ энэ ялыг маргааш тх хурлаар оруулахаас тэнд чинь топ авилгачин хулгайчингууд суужаагаа ядаж байхад

Холбоотой мэдээ

Back to top button