“Амьдралын хэв маягт алхам алхамаар” уриатай бүх нийтийн алхалт боллоо

ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд "Дэлхийн диабетын сан"-гаас чихрийн шижинтэй тэмцэх сар буюу 11-р сарыг алхалтын сар болгохыг уриалсан юм.
Дархан –Уул аймгийн ЭМГ, НЭ-ээс хамтран өчигдөр /2021-11-20/ төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг хамруулсан “Амьдралын хэв маягт алхам алхамаар” уриатайгаар амралтын өдрийг бүх нийтийн алхалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 26 байгууллагын 370 гаруй ажилчид болон алхалтыг дэмжсэн 50 гаруй иргэд маршрутын дагуу алхаж ЭМГ, НЭМТөвийн чийрэгжүүлэлтийн арга зүйч Б.Чибишмаатай хамт бие халаалтын хөгжимт дасгалыг хамтдаа хийлээ.
Оролцсон байгууллагуудыг тусгай шалгуурын дагуу үнэлэхэд Шилжин явах цомыг 7 цэцэрлэгийн хамт олон авсан бол II байрыг “Дархан Ус суваг” ХК-ийн хамт олон, III байрыг 15 цэцэрлэг, Тусгай байрыг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн хамт олон тус тус шалгарч талархал, "Хүчтэн" чийрэгжүүлэлтийн клубт хичээллэх эрхээр шагнууллаа.

“Амьдралын хэв маягт алхам алхамаар” алхалт, спортын өдөрлөгт байгууллагынхаа ажилчдын эрүүл мэндийг дэмжин хамгаалж, хамт олноороо нэгдэн оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.