СПОРТ

NHL-ийн одод Бээжингийн олимпод оролцохгүй

Удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпод NHL буюу Үндэсний хоккейн лигийн тамирчид оролцохооргүй боллоо. Коронавирусийн омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан ийм шийдвэр гаргах болсноо NHL-ийн зүгээс мэдэгдэв.

“Лиг хамтын хэлэлцээгээр тоглогчдод амласан амлалтаа биелүүлэх гэж их хичээлээ. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас лигийн хуваарьт тоглолтууд ихээр тасалдсан. Бид одоогоор 50 тоглолтыг хойшлуулаад байна. ОУОХ, Олон улсын хоккейн холбоо, Бээжингийн олимпын Зохион байгуулах хорооноос NHL-ийн тоглогчдыг олимпын наадамд оруулахын тулд их хүчин чармайлт гаргасанд талархаж байна.

Гэвч өнөөгийн нөхцөл байдал ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүргэлээ. Бид 2026 оны өвлийн олимпод оролцохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн NHL-ийн комиссар Г.Бетмэн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Ингэснээр NHL-ийн шилдэг хоккейчид сүүлийн хоёр олимпыг өнжихөөр болж байна гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button