ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Шанхайд жолоочгүй такси үйлчилгээнд нэвтэрлээ

Хятадын Шанхай хотын хэд хэдэн дүүрэгт жолоочгүй, автомат жолоодлоготой таксигаар үйлчилж эхэлсэн байна.

Тодруулбал, Хятадын хамгийн том автомашин үйлдвэрлэгч “Shanghai Automobile” групп энэ сард Шанхай хотын зарим хэсэгт “Роботакси”-г замын хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ.

Ухаалаг утас хэрэглэдэг л бол жолоочгүй таксины эхлэх цэг, очих газраас гадна машины салон доторх агаарын температур, сонсох хөгжим зэргийг урьдчилан тохируулах боломжтой аж.

Жолоочийн суудал талд гал хамгаалагч байрлуулсан байх ба жолоо барих шаардлагагүй. “Shanghai Automobile” групп нь Шанхай хотоос гадна бусад хотуудад ч “Роботакси”-г нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ хүрээнд 2022 онд 200 ширхэг жолоочгүй, автомат удирдлагатай таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү Хятадад автомат жолоодлоготой технологийн зах зээл хурдацтай хөгжиж байгаа нь гадаадын санхүүгийн компаниудын судалгаагаар 2025 онд 7.1 тэрбум ам.доллар, япон иенээр тооцвол 800 тэрбум иенээс давах төлөвтэй байгаа аж.

(Эх сурвалж: News.yahoo.co.jp)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button