Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Том болоод ээж, эгч, дүү нараа өөд нь татахыг мөрөөддөг”

Ус авахаар тэргээ түрээд очтол нь худаг хаачихжээ. Энэ хувийн худаг өдөрт хоёр удаа нээхдээ тус бүр 30 минут л ажилладаг. Тэгсэн хэр нь ээ даваа, баасан гарагт амарна. Нээх цагийг нь угтаад очсон ч худгийн хүн камер сэлт хараад цонхоо хаачихав бололтой.

“ТОМ БОЛООД ГЭР БҮЛИЙНХНЭЭ ӨӨД НЬ ТАТАХЫГ МӨРӨӨДДӨГ”

Тэр 18 настай. Долдугаар анги төгсөх жилээ сургуулиас гарчээ. Багш нь “Сургуульдаа үлдээч. Энэ жилийн дүнг чинь яаж ийгээд гаргая” гэж байсан ч  санаснаар болсонгүй. Түүний амьдралын "цаана" ээж нь, эгч дүүс нь бий. Ажил хийх ёстой. Нэг эгч нь 10 гаруйхан хоногийн өмнө амаржсан бол нөгөө нь таван сартай бие давхар. Том ах нь гадуур ажилтай. Тиймд ээждээ туслах ганц хүү нь А.Отгонбаяр.

Их хотод шинэ он гарах дөхөж, гоё ганган баярын уур амьсгалд живэх ч Эмээлт давбал энд, их цасан дунд айлууд ажин түжин. Нохой хуцалдаж, гэрүүдийн яндангаас утаа суунаглана.

-Чи ямар мөрөөдөлтэй вэ?
-Бүрэн бүтэн биетэй төрүүлж, өсгөсөн ээжийнхээ ачийг хариулах. Эгч, дүү нартайгаа эвтэй байх. Том болж ажил хийгээд тэднийгээ өөд татах мөрөөдөлтэй.

А.Отгонбаяр ингэж ярихдаа харцан дахь сүүдрээ үлдэн хөөж, гараа өөрийн мэдэлгүй золгох гэж буй аятай дэлгэн зангаж байлаа. Уг нь тэр цагдаа болох мөрөөдөлтэй байсан ч “том болоод” энэ бодлоо орхижээ. Одоо мужаан юм уу барилгачин болно гэж боддог тухайгаа ярилаа.

Өнгөрсөн зун бойн дээр ажиллаж, машин угаасан ч өвөл ажил олдохоо больжээ. Иймд энэ өдрүүдийг гэртээ өнгөрүүлж байгаа аж.

-Энгийн нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 11.00 цагт босдог. Ингээд гэрээ цэвэрлэнэ, хашаа хороогоо цэгцэлнэ. Ажилгүй байгаа болохоор гэртээ, ээждээ л тусалж байна.

“Ажил хийнэ” гэж сургуулиасаа гарсан ч тэр үнэндээ хийх ажилгүй гэртээ сууж, өдөр хоногуудыг өнгөрүүлж буй нь энэ. Түүнчлэн коронавирус гарснаас хойш ихэнх ажил олгогчид үүдээ барьжээ. Иймд сүүлийн хоёр жил Эмээлтэд хийх ажил бүр ховордсон байна.

Гэрт орвол түүний том эгч нярай хүүхдээ бүүвэйлж сууна. Удаах эгч нь юухан хээхнийг хийх бол ээж Н.Алтанцэцэг галаа түлж, орж гарна.

Н.АЛТАНЦЭЦЭГ: МӨНГӨ ГЭДЭГ ЦААС Л БОЛЧИХЛОО

Тэр өрх толгойлсон ээж. 2018 онд нөхөр нас барсны дараа тэд Эмээлтэд гэр бүлээрээ нүүн иржээ. “Цар тахлын хоёр жил ер нь ажилгүй суучихлаа. Хавар ямаа самнахаар явдаг, зун бойн дээр ганц нэг ажил олддог. Ажил маш ховордож байна” хэмээх тэр таван хүүхэд, хоёр зээтэйгээ ийн амьдарч байна.

-Танай өрхийн орлогын гол эх үүсвэр юу вэ?

-Миний тэтгэвэр. Мөн 10 дугаар ангийн хүүгийн маань 100 мянган төгрөг, тэжээгчээ алдсаны мөнгө орж ирдэг. Эд бүгд нийлээд 600 мянган төгрөг болно. Үүгээр гурил будаа, гулууз махаа авна, түлээ түлшиндээ нөөцөлнө.

-Коронавирус гарахаас өмнө ажил хэр олддог байсан бэ?

-Бойн дээр хүүхдүүд ажилладаг байсан. Хавар ямаа самналтад явна. Гэхдээ ер жил бүрийн өвөл бой ажилладаггүй болохоор ажилгүй сууцгаачихдаг юм. Өмнө нь Улаанбаатарт амьдарч байсан. Манай хүн өнгөрсний дараа бид энд нүүж ирсэн. Нэг их хогтой хашаа байсныг нь цэвэрлэж, ар талыг нь битүүлж, буугаад хоёр жил болж байна. Хорооноос энэ газрыг манай нэр дээр болгож өгнө гэж ярьж байгаа. Энд Улаанбаатараас илүү амьжиргаатай л даа, ажил олддог.  

Энэ зун ч ажил их бага байлаа. Хоёр хүү машин угаадаг газар ажилласан ч намар тэр нь хаачихсан. Ний нуугүй хэлэхэд бүгд ажилгүй л сууж байна. Нэгэнт хаа сайгүй ажил ховор байгаа учраас танил талын хүмүүсээ авчихаж байна. “Өө, хүн гүйцчихсэн” гээд халгаахгүй. Одоо арьс ширэн дээр л ажиллах боломж бий. Тэнд нас биед хүрсэн эрчүүд л ажиллана уу гэхээс дийлэхгүй. Зумлагаан дээр ажиллаж болох ч дан казакуудын бизнес болчихсон юм билээ.

-Эрээн боомт хаагдсанаас хойш нэгж өрхүүдийн амьдралд их өөрчлөлт орж байна. Та бүхэнд энэ хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Юмны үнэ их өслөө шүү дээ. Бензиний үнэ нэмэгдчихсэн болохоор дагаад бүх юмны үнэ тэнгэрт хадчихлаа. Энд 1 кг будаа 5000 төгрөг болсон. 1 кг элсэн чихэр 3000. Хонины мах 13,000-14,000 бол үхрийнх 16,000-17,000 төгрөг. Эмээлтийн энд юмны үнэ илүү өндөр. Авдаг таван төгрөгийн хэмжээ хэвээр мөртлөө юмны үнэ өсчихөөр нааш цааш зохицуулахад улам л хүнд болж байна. Мөнгө ер цаас л болчихлоо. Амьдрал хэцүү л байна. Гэхдээ хэцүү гээд шантарч болохгүй. Болгоод амьдарч л байна.

Барилгын ажил хийхээр хулхидуулаад дуусна. Хэрүүл, хараал болж байж л хэдэн төгрөгөө олж авна. Ямар ч цалингүй өчнөөн ажилласан удаа манай хүүхдүүдэд зөндөө бий.

-Хавар ямаа самнахаар хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Эм ямаа 4500, борлон 3500. Өдөрт найм, есөн ямаа л самнаж амжина.

-Харин бойн дээр ихэвчлэн ямар ажил хийдэг вэ. Амьжиргаанд дэмтэй юу?

-Малын гэдэс 500 төгрөгөөр арилгана. Бас малын баас, цус цэвэрлэнэ. Өдрийн 30 мянган төгрөгөөр ажилладаг. Тав хоноод нэг цалингаа авдаг. Сарын 900 мянган төгрөг болно л доо. Үүнийгээ бөөн авахгүй. Өгөх гэж удна аа, бас. Дараагийн тав хоног болоод дуусаж байхад өгөх нь элбэг. Хятадууд уг нь өндөр цалин өгдөг байсан ч одоо орж ирэхээ байчихлаа. Зун бойн дээр ажиллахаар амьдралд хамаагүй дэмтэй байдаг юм.

-Хоол хүнсэндээ зарцуулж хүрэлцэж байна уу?

-Гурил, будаа, махаа базаачихвал гэдэс гүзээ, юухан хээхнээр дэмнээд дажгүй ээ. Өдрийн богинод ч яах вэ, гурилан идэх юмаар болгочихно. Орой нэг хоол хийж идэцгээнэ. Юуг нь нуух вэ, долоо хоногт хоёр удаа гэдсээр бууз хийж иддэг.

-Хүүхдүүдийн өвлийн хувцсыг энэ жил хэр базааж чадав?

-Шинэ хувцас бараг авч өгсөнгүй дээ. Хүүхдүүдэд гутал л тэсдэггүй юм. Бололцоогоороо 40, 50 мянган төгрөгийн пүүз авч өгөөд, нааш цааш зохицуулаад явдаг.

Тэр Баянхонгор аймагт Барилгын ТМС төгсөөд, малчин хүнтэй гэр бүл болсон. Ингээд 1995 онд Улаанбаатар хотод орж ирсэн байна. Хамгийн бага хүү нь одоо 10-р анги. Харин бусад хүүхдүүд нь цөм сургуулиасаа гарсан аж.

-Хүүхдүүдийнхээ нэгийг ч болов яаж ийгээд сургууль төгсгөе, боловсролтой болгоё гэж боддог уу?

-Бага хүүгээ л боломжоороо дэмжье гэж боддог юм. Хүү маань уг нь сурлага сайтай, багш нар нь их дэмждэг.

-Сүүлийн үед тогтсон ажилгүй, халамжаар амьдардаг өрхүүдийг шүүмжлэх хандлага нийгэмд газар авлаа шүү дээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж тэр бүр халамж горьдож амьдарч болохгүй ээ. Хүн болж төрсөн л юм чинь шороо хөдөлгөж, амь зуулгүй яах вэ. Ялангуяа залуу улс бэлэнчлэх сэтгэлгээтэй болж болохгүй. Хөдөлмөр хийж амьдрах ёстой шүү дээ.

-Шинэ он гарах дөхлөө. Танайх гацуур засдаг уу?

-Засна аа. /Инээв, Сурв/. Миний хүүхэд ёолктой.

Ингэж хэлээд тэр гурван настай зээ охиныхоо толгойг иллээ. Харин охин “Би гацуур засдаг” гэж том дуугараад баярлан инээж байна.

ГУРВАН ОХИНЫ АМЬДРАЛ: ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, БАГШ НАРЫН ДАРАМТ, ХАГАЦАЛ

Н.Алтанцэцэгийн том охин Ш одоо 27 настай бөгөөд хоёр удаа үрийн зулай үнэрлэжээ. Нэг нь “Гацуур засна” гээд баярлан дэгдэх бяцхан охин. 10 гаруйхан хоногийн өмнө дэлхийд мэндэлсэн нөгөө нь ээжийнхээ өвөр дээр унтаж байна.

Нөхөр нь хөдөө бойнд явсан тул эзгүй. “Ирээгүй л байна. Охин асуухаар нь “Битгий аавыгаа асуугаад бай. Ирэхгүй ч байж магадгүй” гэж хэлж байгаа” хэмээнэ. Нөхөр нь барилгын чиглэлээр боловсрол эзэмшсэн ч түүгээрээ ажилладаггүй гэнэ. “Аав, ээж хоёр нь дургүй мэргэжлээр хүчилж төгсгөсөн гэж ярьдаг. Одоо ихэвчлэн бойн дээр л ажилладаг” гэж Ш ярина. Түүний хэлснээр нөхөр нь архи уудаггүй, дөлгөөн, томоотой нэгэн гэнэ.

Ш “Би бүр багадаа, гурав байна уу дөрөвдүгээр ангидаа сургуулиас гарсан. Багш байнга зоддог байсан. Олон хүүхдүүдийн дунд аймаар зодно. Дээрээс нь сургуулиас янз бүрийн мөнгө их нэхнэ. Манай амьдрал ахуй одоогийнхоос хүнд байсан учраас төлж чаддаггүй байсан. Тэгээд л багшаас айгаад сургуулиас гарсан” гэж ярилаа.

27 настай энэ эмэгтэй “Надад мөрөөдөл гэх юм байхгүй” хэмээнэ. Тэр мөн л зун бойн дээр ажилладаг. Өмнө нь Улаанбаатарт угаагчаар ажиллаж байсан ч ажлын цаг урт, цалин бага байсныг онцолж байна. Өөрөөр хэлбэл Эмээлтэд ажиллахаа илүү боломжийн гэж үзжээ.

Түүний дүү О дээр дурдсанчлан бие давхар, таван сартай. 23 настай тэр мөн л есдүгээр ангиа төгсөөд сургуулиа орхижээ. О “Би уг нь эмч болно, 12-р ангиа төгсөнө гэж боддог байсан. Гэвч есдүгээр ангиа төгсөхөд улаан шугамны доор орчихсон учраас багш нар “Одоо гар, гар” гээд гаргасан даа. Намайг багш зоддоггүй байсан. Гэхдээ маш их мөнгө нэхдэг. Хуримтлалын мөнгө, монтажны мөнгө гээд л. Бололцоо муутай байсан учраас өгч чаддаггүй байсан. Тэр бүрд ангиа цэвэрлүүлнэ, эсвэл коридорт гар өргүүлж зогсооно” хэмээж байна.

-Сургуульд нь ялгаварлан гадуурхах хандлага хэр их байсан бэ?

-Их байсан. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй цамцан дээр зурна, дэвтэр урж тастана. Багшдаа хэлэхээр “Битгий хов зөөгөөд бай, зүгээр хичээлээ хий” гээд ер тоохгүй. Хөвгүүд дэвтрийн хуудас салгаад л хаячихна. Гэртээ ирээд наана. Багш “Дүү чинь л тастаад хаячихсан юм биш үү. Дүүгээ эвтэйхэн хүмүүжүүл л дээ” гэж хэлээд уурладаг, надад итгэдэггүй байсан.

-Ангидаа найзуудтай байсан уу?

-Хоёр хүүхэд байсан. Намайг өмөөрдөг, хичээл дээр их тусалдаг. “Битгий хүүхэд дээрэлхээд бай. Миний хажууд ирээд суучих” гэж хамгаалдаг. Энд нүүж ирээд нэгэнтэй нь холбоо тасарсан.

Түүний бөөр өвддөг тул бойн дээр ажиллаж чаддаггүй аж. Учир нь дандаа усны гутал өмсөж, чийгтэй орчинд ажиллах шаардлагатай болдог. Махны үйлдвэрт ч өмнө нь ажиллахдаа мөн ийм шалтгаанаар больж байжээ. Гэхдээ тэнд нөхөртэйгөө танилцсан байна. Тэр нөхөртэйгөө тусдаа гэрт, энэ хашаанд амьдардаг аж. “Орой ажлаа тараад ирдэг юм. Ирж байна гээд сая утсаар ярьсан”. Нөхөр нь өдгөө арьс давслах, шийр тастах ажил хийж буй ажээ.

Уг нь О шүрээр ээмэг, зүүлт хэлхэх зэрэг гар урлал хийх сонирхолтой гэнэ. 2015 онд нас барсан эгчийнхээ хамт тэр гар урлалын дугуйланд явж байжээ.

Н.Алтанцэцэг “Охин маань 1995 онд төрөхдөө зүрхний дутуу хөгжилтэй, цоорхойтой гарсан юм билээ. Үүнийг нь бид мэдэхгүй 17 нас хүргэсэн. Нэг л өдөр өндийж чадахаа больж, “Цээжээр өвдөөд байна” гэсэн. Эмчид үзүүлтэл хатгаа авсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн л дээ. Эмнэлгээс гарсан ч дээрдээгүй. Цагаан сар өнгөрөөж байгаад ЭХЭМҮТ-д үзүүлтэл зүрх нь 3 см цоорхойтой байна гэсэн. Тэр үед бид Богд уулнаас мод үүрдэг, хүнд байсан” гэж дурсав.

Хагалгаанд орох болоход хуваарьт цагт нь өөр хүүхдийг оруулчихжээ. Учир явдлыг тодруулбал эмч нар нь “Ер нь цоорхойгоо оёулахгүй байсан ч болно ш дээ. 20 хүрээд ирэхгүй юу. Хагалгаа 1.3 саяын зардалтай. Оёх утас нь хүртэл үнэтэй байдаг. Танайд ийм боломж алга. Тийм болохоор боломжтой айлыг нь оруулчихлаа” гэж ярьжээ.

Тэд бүх боломжоо дайчлан хагалгааны зардлыг бүрдүүлж, сая төгрөгийг нь хорооноос “Нэн ядуу” гэсэн тодорхойлолт аван босгоод охиноо эмчлүүлсэн байна. Гэвч гурван жилийн дараа, 20 настайдаа тэр орондоо тэнгэрт дэвшжээ.

О “Эгчийгээ нас барсны дараа би гар урлалын дугуйланд явахаа байсан. Эгч сайн уншдаг,  хаяг харж мэддэг байсан. Би бол тийм ч сайн уншиж чадахгүй” хэмээнэ.

Энэ айлын 30 настай том хүү, 10-р ангид суралцдаг бага хүү хоёр нь эзгүй байлаа. Тэд отгон хүүдээ хамгийн их итгэл хүлээлгэнэ. Тэр өөрөө их цовоо, сэргэлэн, хичээлдээ идэвхтэй гэнэ. Бүгд л ам уралдан дүүгийнхээ тухай ярьж, “Түүнийгээ л боловсролтой болгоно гэж боддог. Бүх уралдаан тэмцээнд багш нар манай дүүг урдаа барьдаг, дэмждэг” хэмээж байлаа. Хүү өөрөө жүжигчин болох хүсэлтэй аж.

ХҮНИЙ ТОО НЭМЭГДСЭН Ч НАЙДЛАГА УЛАМ ХУМИГДЖЭЭ

Худаг хаасан тул энэ айл усгүй хоцров. Орой тийш гэдсээр бууз хийж эхэллээ. А.Отгонбаяр хүү ээждээ тусалж, гурил элдэж сууна. Зууханд гал ноцно. Телевизээр шинэ жилийн баярын сурталчилгаа гарах нь эндхээс тэс өөр ертөнцийн хүмүүс гэлтэй ялгарч байна. Тэд амьдрахаар хөдөлмөрлөдөг ч бусдаас хараат, байнгын бус ажил хийдэг тул өвлийн энэ өдрүүдэд, шинэ оны өмнө хэн хэн нь зүгээр сууж буй. Тэтгэмжээр орж ирдэг 600 мянган төгрөгөө хувааж, хуримтлуулаад болгоно. Хавар болж, ямаа самнах хүртэл, дулаарч, бойн дээр ажлын байр гартал тэд энэ хэвээр л сууцгаах аж.

Н.Алтанцэцэг амьдрахын төлөө зүтгэж л яваа эмэгтэй. Хүүхдүүд нь ялгаварлан гадуурхалт, багш нарын дарамтаас болж бүгд сургуульдаа дургүй болсон. Ингээд орхисон. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилгүй учраас тэд жилээс жилд нөгөө л бой, нөгөө л ямаа самналтад найдаж, барилга дээр, машин угаалгын газар ажиллацгаана.

Энэ айлд хүний тоо нэмэгдсээр. Гэвч цар тахлын нөхцөл байдал, хил гаалийн асуудал тэдний ажлын байрыг улам бүр хумьж, хэрэглээний бараа бүтээгдэхүүнийх нь үнийг нэмэгдүүлжээ. Гагцхүү “Жүжигчин болно” гэж хичээлдээ махардаг 10-р ангийн бага хүү, “Том болоод гэр бүлийнхнээ өөд татна” гэж ярьдаг 18 настай А.Отгонбаяр нарынх нь зориг, итгэл л гэгээ гэрэл сацруулж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:27

amidrah gj zvtgej ywaa uneheer hair duuren ger bvl ymaa

Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:45
Reply to  Зочин

yostoi huurhun yumaa amidral baylag bolhoor bitgii shantraarai

Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:28

bagshaasaa aigaaad surguulias garsan gene hoorhii doo iim bolowsrolgui bagsh nar heden huuhduudiin amidralaar togloj bga boldooo

Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:29

tsewerhen haluun dulaan saihan ger bvl bn. tsar tahlaas bolood iim amidrah idewhtei olon humuusiin ajil zogsoj hund baidald orson doo.

Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:32

ter bagsh ymar muuhai hun be. buhel buten neg huuhdiin ireeduigeer togolchihson bdag tegsen hernee odoo yu ch boloogui ym shg odoo hurtel hicheelee zaagaad l ywj bga bhdaa hoorhii doo

Зочин
Зочин
12 сар 27, 2021 08:33

iim amidrah temuuleltei ih baga geltgui hodolmorloj bga ger bvleee tor zasagaa demjeed ogj boldoggv ym bhdaa. ug n demjeed ogwol iim humuus bol olhon hol deeree boshoor l sanagdaad baidiin

Зочин
Зочин
12 сар 27, 2021 09:18

Багш байнга зоддог байсан. Олон хүүхдүүдийн дунд аймаар зодно. Дээрээс нь сургуулиас янз бүрийн мөнгө их нэхнэ. Тэгээд л багшаас айгаад сургуулиас гарсан” энэ ямар өрөвдөлтэй юм бээ

Зочин
Зочин
12 сар 27, 2021 09:19

Mundag huuhed bn amjilt

Зочин
Зочин
12 сар 27, 2021 10:24

Сургуулийн үнэн бодит төрх ийм л байна. ЭНэ хүүхдүүд ийм ядуу амьдарч байгаа нь хүүхдүүдийн буруу биш. Гэхдээ ядуу гээд зүгээр гараа хумхиад суугаад байдаггүй боломжооороо ажил хөдөлмөр эрхэлж амьдр�##�аа авч яваа жирийн л монгол айл бна.

иргэн
иргэн
12 сар 27, 2021 10:30

Монгол орны эгэл нэгээхэн өрхийн богинохон хугацааны зурагл�##� байна шүү дээ. Бодит байд�##�д жирийн ард олон боломжоороо хичээж байгаа нь нийтлэг байхад мөнгөн өнгө мөнгөний хойноос хөөцөлдөгсдийн б�##�аг гай түүтгэр хичнээн байгааг харж болохоор байна. Арай гэж олсон хэдэн цаасаараа охиныхоо амийг аврах гэтэл хусмаа чам�##�сан с�##�барт тэр нь гологдсон бололтой бүхэл бүтэн амиар төлөөс хийжээ, энэхэн хэдэн жаахан амьтад авах ёстой боловсолоо авах гэснийхээ төлөө адлагдсан байна. Гэтэл хамгийн түрүүнд ард иргэд нь хэнээс ч гуйхгүй хүртэх ёстой боловсрол эрүүл мэндийн с�##�бараа харчих төр засаг түмэн олон минь... энэ улс орон хаашаа яваад байгаан. Япон шиг бүр багаас нь тонголзуулж сургадаггүй юм аа гэхэд байнга хэдэн цаас нэхэд хүүхдийг мөнгө гэж харахаа болчиж болохгүй юу наад зах нь төр засаг нь энийгээ хязгаарлачиж чадахгүй юу попорч ч�##�чихаас өөр эд шидгүй

зочин
зочин
12 сар 27, 2021 10:59

хүүхдүүдээ яаж ийгээд сургадаггүй нэг тийм жишиг тогтож дээ ямар нэг ш�##�таг хэлээд гардаг бараг бүгд том болчихсон хэрнээ бүрэн боловсрол эзэмшиж чадаагүй нь үнэхээр хэцүү санагдлаа хүүхэд бүр тиймэрхүү ш�##�тгаанаар сургуульд сурдаггүй бол сурах хүүхэд бараг олдохгүй штээ угаасаа

Зочин
Зочин
12 сар 27, 2021 15:57

Мундаг хүүд амжилт хүсэе

Зочин
Зочин
12 сар 27, 2021 16:51

Уншууртай, сайхан сурв�##�жлага болжээ.
Сэтгүүлч дүүд бас итгэл мөрөөдөлтэй хөвгүүдэд амжилт хүсье.

Зочин
Зочин
12 сар 27, 2021 22:36

Барилагын комппиануудын эзэд гэж цагаандаа гарчихсан шулаач нар байх юмаа ц�##�ингаа өгнө гэж байхгүй үнэн луйварчид яаж ийм цэвдэг сэтгэлтэй хүмүүс амьд яваад байдаг байна бурхан гэж байна уу ийм ядарсан хүмүүсийн хөдөлмөрийг шулчихаад нойр нь яаж хүрдэг хоол яаж хоолойгоор нь давдаг байнаа

зочин
зочин
12 сар 28, 2021 08:25

Бага байхад ангийн багш маань ангийн маань хүүхдүүдийг баян ядуугаар ялгадаг байлаа. Ядуу айлын хүүхдүүд гэж ад шоо үзэгддэг байсан манай ангийн найзууд бид нар одоо бол ангийн багшдаа дургүй байдаг. Одоогоос 20 гаран жилийн өмнө тийм зүйл байдаг байсан, одоо бол бүр байгаа нь ойлгомжтой, янз бүрийн хуримтл�##� зэрэг мөнгө нэхнэ... Миний 10 жилийн дурсамжид нэг ч сайхан зүйл үлдээгүй. Тэр үеээ бодохыг ч хүсдэггүй, тэр үедээ ад шоо үзээд байдаг байсан мөртлөө одоо нэр төртэй сайхан ажил хөдөлмөр эрхлээд явахаар миний шавь мундаг гэх магта�##�ын үгийг сонсож байгаа ч надад бол их л муухай сонсогддогдоо. Хүн эцэг эхийн буянаар насаараа сайхан явахгүй л дээ. хүүхэд байхад ядуу айлын хүүхэд гэж надаас нүүр бууруулдаг ад шоо үздэг байсан хүүхдүүд том хүн болоод нас биеэнд хүрээд надаас тааруу амьдр�##�тай, ядруу амьдрахаараа надаас нүүр бууруулаад харц тулгарч чаддаггүй юм байна лээ. Амьдр�##� дандаа ийм байдаггүй юм даа. Хуучны муухай дурсамж сэдрэв. Хүн зовлонг тойрч биш, дайрч давшиж, туулж амьдардаг. Энэ амьдр�##� нь энэ хүүхдэд асар их амьдр�##�ын ухаан зааж өгч байдаг. Дотоод сэтгэлдээ асар их философф, хүн чанар, хүнлэг ертөнц үүсч байдаг даа.

Зочин
Зочин
1 сар 18, 2022 17:55

Амьдрах гэж зүтгэж байгаа ч гэсэн Үр хүүхэд энэ тэрээ зөв хүмүүжүүлэхнь чух�##�. 2 эгчнь бас л арай юмаа хүүхэд төрүүлэх гэр бүл төлөвлөлт гэж маш том гэр бүлийн хүмүүжил шүүдээ. Ернь хүний өмнөөс амьдарч байгаа бишдээ. Ээжийн ухаан, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх нь бас л дутуу санагдаж байна шүү. Арай л арчаагүй гэхүү .....

Холбоотой мэдээ

Back to top button