Жудаггүй, хүмүүжилгүй, овилгогүй бөхчүүд олон түмэнд ХҮНДЛЭГДЭХ ЭРХГҮЙ
ХААНА Ч ЯВСАН ЭР БЯРАА ГАЙХУУЛАГЧ Н.БАТСУУРЬ АВАРГА ИЧИГ ИЧИГ
Сар шинийн барилдаанаар Н.Батсуурь аварга 18 настай залуутай барилдах үеэрээ дээр өргөн хүзүүгээр нь нугалж хүчтэй шидчихээд юу ч болоогүй мэт алхаад явчихсан. 2015 оны наадмаар Н.Батсуурь Пүрэвсайханыг цохиж элдэн, бараг л зодолдох шахаж байв. Тэрбээр саяхан ачаа нь “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээний ажилтанг “Жорлонгийн угаалтуур минь. Та нар нооль угаадаг биз дээ” гэхчлэн доромжилжээ.
Энэ үйлдлээ тас эсэргүүцэж, “МИАТ-ийнхан над руу хүнээр яриулж, мөнгө өгье. Постоо устгачих гэсэн” гэхчлэн ярив. Бас л агуу юм шүү. Тэр хэн юм. Тэр бол зүгээр л Н.Батсуурь аварга, Монгол Улсын энгийн нэгэн иргэн. Хаа ч үйлчлүүлсэн байгууллагын дүрэм журмыг дагах л үүрэгтэй. Аварга байлаа гээд “Би Улсын аварга хүн. Ажлаас тань чамайг халуулна” гэхчлэн агсарч болох уу. Хэн түүнд тийм эрх өгсөн юм.
“Гарьд магнай” кинон дээр овооны наадамд амбантны цагаан Жигмэд залуу бөхийг Н.Батсуурь аварга шиг дэвжээн дээр хага шидчихээд жишим ч үгүй гарч явахад молиго Очир заан “Жигмэд чи бөх хүн байж нэгийгээ ингэж хорлож явах гэж аагархаж, омгорхож явна гэдэг чинь бяр тэнхээгээ харуулж байгаа юм биш дээ.
Дамаан шинэ соргог гарч яваа залуу улсуудын зоригийг мохоочихвол бид залгамжлах бөхчүүдээ үгүй болгоно гэсэн үг. Бөх хүнд чинь нэр төр, зөөлөн сэтгэл гэж байдаг юм. Зодог сэнж зүүв үү үгүй юу атаа хонзон, авцаа өгцөө өвөрлөж явах учиргүй. Хүчтэний өлгий өлзийт торгон дэвжээгээ өс хонзонгийн чулуун дэвсгэр ч болгохгүй шүү. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн ариун ёс, сайн сайхан бүгдээ бид хадгална ч, хамгаална ч” хэмээн хэлдэг.
Одоо энэ үгийг бөхчүүдэд мянгантай хэлмээр. Сэрж ухааруулмаар. Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөх нь допинг хэрэглэчихээд баяр наадам зохион байгуулах комиссыг шүүхэд өгөхөөсөө ч ичихгүй. Допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр гарчихаад байхад лайв хийгээд “Би хэрэглээгүй” гээд “залчихсан” нэгэн ч бий. Ерөөсөө л ичиж, улайхаа байчихжээ, манай бөхчүүд.
Барилдааны үеэр нэгнээ ёврох, булхайцах, тохирох зэрэг ёс бус үйлдэл нь ч хэрээс хэтэрсээр хэдэн жил болж байна. Тухайлахад,

- 2001 ОНД: Ардын хувьсгалын 80 жилийн ойн барилдааны есийн даваанд улсын арслан А.Сүхбат, улсын заан Г.Өсөхбаяртай тунаж барилдав. А.Сүхбат нь Г.Өсөхбаярын хөлийг авч, ард нь гарч өвдөг шороодуулсан. Гэвч барилдаан ингээд дуусаагүй. Унасан заан босч ирэхдээ ардаа байсан арсланг тийрч наадмыг нанчилдаанаар өндөрлүүлж байлаа.
- 2012 ОНД: Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын зургаагийн даваанд барилдсан улсын харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Б.Пүрэвсайхан нарын барилдаан зодооноор дууссан. Б.Пүрэвсайхан унангуутаа Л.Пүрэвжавын гэдэс рүү тийрсэн.
- 2013 ОНД: Улсын баяр наадмын тавын даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр улсын заан Б.Соронзонболдыг амлаж барилдав. Барилдах үед Б.Соронзонболд Г.Эрхэмбаярын нүүр рүү цохиж, зодох гэж дайрсан.
- 2014 ОНД: Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд аймгийн арслан /өнөө жил улсын начин болсон/ Г.Баасандоржид өвдөг шороодсондоо уурссан улсын начин Б.Сугаржаргал хөлийн цэцээр ажиллаж байсан улсын харцага Д.Сэрээтэрийг шанаадсан.

“Бөх бол төр юм” гээд бөхийн өргөө, холбооны тамга тэмдгээ төр түшилцсэн бөхчүүд нь булаацалдаж хэрэлдээд салахгүй. Хоёр алхаад хүрчих зайнд Төрийн ордонд суудаг А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар хэвлэлээр дамжуулж хэрэлдсээр хэдэн жил боллоо. За, тэгээд бөхчүүдийн танхайрах, эрүүлжүүлэгдэх, агсам согтуу тавих бол хэрээс хэтэрсэн.
Жудаггүй, хүмүүжилгүй, хувийн зохион байгуулалтгүй мөртлөө түмнийхээ хайрыг хүртэнэ гэж дэвцгээдэг олон арван бөхчүүдтэй болжээ. Нөгөө талд хөдөлмөрлөж, бэлтгэлээ хийж, хүн ёсоор амьдарч яваа хэдэн зуун бөхийг, спортод дурлагчдыг цөөн хэдэн хүний увайгүй үйлдэл гутааж, нэгэн бүхэл болгон харлуулж байгаа нь ч харамсалтай юм. Ерөөс жудаггүй, хүмүүмжилгүй, овлигогүй бөхчүүдийг олон түмнээрээ шүтэхээ байчихад зөв хэсэг нь ялгараад гараад ирэх л юм шиг санагдана.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай ард түмэн ийм хүмүүсийг өөгшүүлээд шун�##�ын г�##�ыг нь хөөргөөд байгаа юм. Эд нар Монголд хэрэгтэй юу хийсэн юм. Худлаа үнэ ярьж, энд тэндээс сул ц�##�ин аваа биздээ?? Тэр олон газраас сул ц�##�ин авдагаа ичихгүй олон түмний өмнө зарлуулаад байгаа юм аа. Ер нь эд нарт ичих булчирхай байдаггүй байхаа??
Ер нь энэ бүдүүнүүдийг яах ёстой юм болоо? Худлаа ярьж энд тэндээс сул ц�##�ин авна түүнийгээ санаа зовохгүй олон түмэнд зарлана. Эд нарт ичих булчирхай гэж байдаггүй байхаа?????
Tiim shuu sanal 1bn
Tiim shuu sanal 1 bn. Boh tegeed ard tumnii amidrald yamar heregtei be?
Tiim shuu sanal 1 bn. Bas boh ard
Tumend yamar heregtei be? Odoo ued,..
Хаана хууль бус газрын наймаа байшин барилга бна тэнд нөгөө л хамга�##�агч нэр зүүсэн х�##�тар хэдэн төгрөгөөр биеээ үнэлсэн бөх нэртэнгүй
үнэн үнэн. бѳхчүүд бѳх биш болсон. бѳѳн гүзээнүүд . ёс жудаг гэж бхаа больсон
Zass bitgii neg taliig bariad bai, geendee ch bii goondoo ch bii, esreg taliin nuhur zugeer baisan biluu, erchuudiin asuudlig ohiduud zohitsuulj baigaagui, zohitsuulah bol huuliar l zohitsuuldag yum.
хууль чинь нохойн баас болсон. сүхээр шийдэх болсон.