УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын тухай хууль дээр сайтар ажиллах ёстой

Хуваарь ёсоор өнөөдөр намын бүлгүүд хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэбрээр “Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн барьсан. Намрын чуулган төгсгөлийн шатандаа орж байна. Гурван сар хуралдлаа. Энэ сарын сүүлээр завсарлах ёстой юм. Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх шаардлагатай хуулиуд бий.

Энэ асуудлаар бүлэг дээр санал солилцож ярилцлаа. Бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтрах шаардлагатай гэсэн санал гарлаа. Нийгмийн даатгалын багц хуулийн тухайд Засгийн газар 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр таван хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг бүлгээр хэлэлцэж, ХНХЯ-ны сайдын танилцуулга мэдээллийг сонслоо.

Иймд уг хуульд бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан баг ажиллахаар боллоо. Энэ ажлын хэсгийнхэн Нийгмийн даатгалын тухай хууль дээр сайтар ажиллах ёстой гэж үзсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-03 15:23

mash zuv

Зочин
Зочин
2022-01-04 21:13

Тэтгэвэрээ нэмээч дээ.2024 онд яасан ч МАН-г дэмжихгүй.Олон жил дэмжлээ.

Холбоотой мэдээ

Back to top button