ДЭЛХИЙНИЙГЭМ

Н.Назарбаевын бага охин Казахстанаас 300 сая гаруй сая ам.долларын эд хөрөнгө гаргажээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын бага охин Казахстанаас 300 гаруй сая ам.доллар татаж, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, хувийн онгоц болон бусад эд хөрөнгө худалдан авахдаа зарцуулсан хэмээн “The Telegraph” мэдээллээ.

Тодруулбал, Алия Назарбаева нь Лондонгийн дээд шүүхэд санхүүгийн зөвлөхүүд болох Малик Ишмуратов, Денис Коротков-Коганович нараас 165 сая фунт стерлинг буюу 233 сая ам.доллар нэхэмжилсэн байна. Шүүхийн нэхэмжлэлд Алия Назарбаева нь шүүгдэгчдийг шударга бус үйлдэл гаргасан, мөнгө завшсан, хууран мэхлэх зорилгоор хуйвалдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэтээр буруутгажээ.

Шүүхийн баримт бичгүүдэд дурдсанаар, Алия Назарбаева санхүүгийн дээрх зөвлөхүүд түүнийг Казахстанаас хөрөнгөө гаргахыг ятгаж, тэнд хадгалах нь аюултай гэсэн байна. Алия Назарбаева нь Казахстаны компаниудын хувьцааг зарж борлуулсныхаа дараа 325 сая ам.доллар босгож, 312 сая ам.долларыг “Лихтенштейнээс Британийн Виржиний арлууд хүртэл” оффшор данс болон оффшор компаниудын сүлжээ рүү шилжүүлсэн гэжээ.  

“The Telegraph” сонинд бичсэнээр Алия Назарбаева энэ мөнгөөр ​​Их Британид оршин суух зөвшөөрөл авах зорилготой 25 сая ам.долларын үнэтэй “Challenger Bombardier” хувийн нисэх онгоц, Лондон дахь 8.75 сая фунт стерлинг буюу одоогийн ханшаар 11.6 сая ам.долларын үнэ бүхий байшин зэрэг үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад зарцуулсан байна. Мөн  түүнчлэн Швейцарийн банкны 51 хувийг эзэмшдэг аж.

Баримт бичгүүдээс харахад Алия Назарбаева санхүүгийн зөвлөх Ишмуратовын зөвлөмжийн дагуу Швейцарийн хувийн “CBH” банкинд 108 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хувьцааных нь 51 хувийг авсан байна.

Алия Назарбаевын нэхэмжлэлийг 2016 онд буцааж өгсөн боловч хэргийн нарийн ширийн дөнгөж одоо л ил болж байгааг сонин онцолжээ.

(Эх сурвалж: The Telegraph)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button