
Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойд зодоглохоор очсон ч МҮБХ-ноос барилдуулаагүй. Түүнийг бүртгүүлээгүй тул барилдуулах боломжгүй гэж үзсэн юм.
Н.Батсуурь аварга цахим хуудсаараа дамжуулан “Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.
Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос Very_low буюу маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.
Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.
Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.
Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.
Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа
Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр маш том эргэлзээ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�гайгаа " энийгээ ав " гэж хаяад явдаг чинь л тоогүй юм болж дээ . м�##�гайгаа орхисон хүн ер нь өөдөлдөггүй гэдэг үнэн юм шиг байна шүү , " даян аварга " битгий хэл улсын баатар хүртэл тэр цагаас энэ цаг хүртэл ер өөд нар харсангүй шүү - тэндээ тэгээд суурьшина биздээ .. зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг юм л болжээ дээ ...
М�##�гайнд чинь цөмөөрөө шээнэ лээ
Жинхэнэ даян аварга мөн үү. Допингдож байгаад авсан цолоо дуудуулахын төлөө очно гэдэг их сонин сэтгэл зүй байна.
Эр хүн шиг зан гаргасан бол хэл амтай даян аврага гэх цолыг авахгүй байх байсан би өөрөө барилдаад авна гэж хэлэх байсан байхгүй юу даанч шун�##� нь дийлдсэнгүй