СПОРТ

Улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өнжлөө

2020 оны улсын наадмын дараа допинг илэрсэн улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан билээ.

Шийтгэлийн хугацаа нь дууссан тул өнөөдрийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Үүнийг бөхчүүд эсэргүүцэн, барилдахгүйгээ илэрхийлсэн юм.

Үүний дараа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “өөдрийн барилдаан үргэлжлэх боломж бага боллоо. Одоо энд найман хос 16 бөх барилдаж байна. Ямар нэгэн зүйлд нийтийн эрх ашиг байх ёстой. Өнөөдөр энд гурван бөхийн эрх ашиг чухал уу. Нийт бүртгүүлсэн бусад 253 бөхийн эрх ашиг чухал уу. Тиймээс Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар бөхчүүдээ хүндлээд өнөөдрийн барилдааныг өнжих хэрэгтэй байна” гэсэн юм.

Үүний дагуу улсын арслан Р.Пүрэвдагва өнөөдрийн барилдааныг өөрийн хүсэлтээр өнжлөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button