
Францын бүсэд харъяалагдах Альпийн нуруунд байрлах “Флайн” цанын баазад нэгэн эмгэнэлт хэрэг гарчээ. Нэгэн цаначин Их Британийн таван настай охиныг хурдтай гулгаж байх үеэрээ мөргөсөн хэрэг юм.
“Дэйли Мэйл” /Daily Mail/-д мэдээлснээр, дасгалжуулагч багш мөргүүлсэн охин болон бусад хүүхдүүдэд цанаар гулгахыг зааж байх үеэр болжээ. Таван настай охин тэр үед багийнхны хамгийн сүүлд нь явж байгаад санамсаргүйгээр цаначинд мөргүүлсэн байна.
Охиныг хэргийн газраас нисдэг тэргээр эмнэлэгт хүргэх гэхэд охин бэртлээсээ болж, эмнэлэгт хүргэгдэж чадалгүй замдаа амиа алджээ. Охиныг мөргөсөн 40 настай цаначныг цагдаа нар саатуулжээ.
(Эх сурвалж: The Guardian)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улс орнууд руу дураараа зорчдоггүй, орон орондоо амар тайван амьдардаг байсан бол англи нялх охин Францад очиж амиа �##�дахгүй байлаа. Дэлхийгээс ардчиллыг устгах хэрэгтэй.