Нийгмийн

Хүнсний сүлжээний хяналтын тогтолцоо бүрдээгүй гэж дүгнэжээ

Үндэсний аудитын газраас Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, УИХ болон холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо үр нөлөөтэй эсэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад төсвөөс зарцуулсан хөрөнгө үр дүнтэй эсэхэд аудитын зорилтыг чиглүүлжээ.

Аудитын дүгнэлтэд төрөөс баримтлах бодлого, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүйгээс үүдэн хүнсний сүлжээний бүх үе шатанд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг онцолсон байна.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Засгийн газар болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагуудад нийт 23 зөвлөмжийг хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн байна. Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x