Н.Алтанхуяг: Эхнээсээ л улсаа, иргэдээ бодсон төсөв баталчихдаг бол сайн сан

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нүүр хуудастаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Чуулгандаа цахимаар сууж байна. Төсөв хэлэлцэх бүрд л ашиггүй байшин сав, хөшөө дурсгал, гадаад томилолт гээд тэвчиж болох зардлаа тэвчээч гэж хэлдэг. Энэ удаа тэтгэвэр нэмэхийн тулд хэрэггүй хөрөнгө оруулалтаасаа хасаж байгаа нь зөв. Гэхдээ төсвийн хөрөнгөөр хүн ам цөөнтэй газар байшин барьж, зам тавьж, татвар төлөгчдийн мөнгө иддэгээ болих хэрэгтэй. Гарзны багатай нь дээр гэдэг шиг эхнээсээ л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, улсаа бодсон, иргэдээ бодсон төсөв баталдаг болчихбол сайн сан. Бас тэр хөгжлийн банкны асуудлаар зээл нэг бүрээр нь УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, олон түмний өмнө ил тод ярих хэрэгтэй. Хуйвалдагч, хулгайч нарт хариуцлага хүлээлгэх ёстой шүү" гэжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ulsaa bishee m#laa xunee bodooch,3 say xunchin saixan amidarval ene uls chin saixan xaragdan.