Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

Өвлийн олимпын XXIV наадам өнөөдөр албан ёсоор эхэлнэ

Өвлийн олимпын XXIV наадам хоёрдугаар сарын 4-нд буюу өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн олимпын наадам нь  “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн уриан дор зохион байгуулагдаж, коронавируст цар тахалтай холбоотойгоор урьд өмнө байгаагүй аюулгүй байдлын арга хэмжээг авч явагдах юм.

Бээжин хот бол 2008 оны зуны болон өвлийн олимп гээд хоёр наадмыг зохион байгуулсан түүхэн дэх цорын ганц хот болж байгаа юм. Олимпын наамдмын нээлт “Шувууны үүр” Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно.

Хятадын нийслэл 2015 оны долдугаар сарын 31-нд Малайзийн нийслэл Куала Лумпурт болсон Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-ны хуралдаанаар өвлийн олимпын XXIV наадмыг зохион байгуулах эрхтэй болсон. Бээжин хот ердөө дөрөвхөн саналын зөрүүгээр Казахстаны Алма-Ата хотыг ардаа орхиж шалгарсан. Стокгольм, Осло, Украины Львов, Барселона зэрэг бусад нэр дэвшигчид орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр, мөн бүх нийтийн санал асуулгаар өрсөлдөөнөөс гарсан билээ.

Бээжин хотноо ОУОХ-ны ангиллын дагуу 15 төрлийг нэгтгэсэн долоон спортын төрөлд 109 багц шагналыг гардуулна. Хоёрдугаар сарын 3-нд кёрлингийн холимог баг, эмэгтэй багуудын шайбтай хоккей, цанын чөлөөлт /freestyle/ үзүүлбэр “могул”-ын төрөлд тэмцээнүүд эхэлсэн байгаа юм.

Олимпын наадам Бээжин болон түүний захын дүүрэг Яньчин болон Жанжхүү хотод зохион байгуулагдана. Бээжин хотод харин зуны олимпын наадамд зориулан барьсан газруудад тэмцээнүүд болно.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button