Бээжингийн өвлийн олимпоос медаль аваад буй орон

Бээжингийн өвлийн олимпын XXIV наадам хоёрдугаар сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Тэгвэл нээлтийн маргааш нь Норвегийн гүйлтийн цанын тамирчин Терезе Йохауг /Therese Johaug/ олимпын наадмын анхны алтан медалийг хүртсэн. Тэрбээр эмэгтэйчүүдийн скиатлоны 15 км-ын ангилалд 44:13.7 минутад барианд орсноор ийнхүү түрүүллээ.


Түүний араас ОХУ-ын Олимпын Хорооны тамирчин Наталья Непряева 44:43.9 минутад буюу 30.2 секунд хоцорч, мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийн эзнээр Австрийн тамирчин Тереза Штадлобер 44:44.2 минутад ирснээр шалгарлаа.
Ингээд тамирчдын нийт медалийн тоог танилцуулбал:
Норвеги 2 алт,
Герман 1 мөнгө,
Канад 1 мөнгө, 1 хүрэл,
Голланд 1 алт,
Швед 1 алт,
Франц 1 мөнгө,
Австри 1 хүрэл,
Итали 2 мөнгө,
ОХУ 1 мөнгө, 1 хүрэл,
БНХАУ 1 алт,
Словени 1 алт, 1 хүрэл.
Нийт 6 алт, 6 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд тодроод байна.
(Эх сурвалж: Vbetnews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сканданавын орнууд болон Европын цас мөстэй газруудын л тамирчид бна даа. Дасан зохицох байд�##�аа гэж...