НИЙГЭМҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: "Сайн" түлшний хятад барьцалдуулагчийг "шахаж", зах зээлийг нь эзлэх "Баргил тех" ХХК

Eguur.mn сайт энэ удаагийн “Үйлдвэрлэгч” буландаа шахмал түлшний хятад барьцалдуулагчийг зах зээлээс шахаж, өөрсдийн байр сууриа олж, илүү том зорилгод хүрэхээр хичээн ажиллаж буй “Баргил тех” ХХК-ийг онцолж байна.

“Баргил тех” компанийг Б.Очир гэх энэ залуу 2017 онд байгуулжээ. 2016-2019 оны хооронд Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх төсөл хэрэгжсэн байдаг. Энэ төсөлд тэр хөрөнгө оруулалт оруулснаар монголд гидратын шохойн үйлдвэрийг анх удаа Дархан-Уул аймагт байгуулж чаджээ.

Үйлдвэрийн гол зорилго нь гидратын шохойг арьс ширний боловсруулах технологид ашиглах зорилготой байсан бөгөөд 2018 онд бүтээгдэхүүний стандартаа батлуулаад, 2021 оноос арьс ширний боловсруулах технологид нэвтрүүлээд ажиллаж байна.

-АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРТ ГИДРАТЫН ШОХОЙГ АШИГЛАСНААР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР САЙЖИРДАГ-

Манай улсад түүхий шохойг байгалийн нэмэлт чулуу, шороотой нь хамт тээрэмдээд арьс ширний үйлдвэрүүдэд нийлүүлчихдэг. Нөгөөхийг нь хэрэглэхээр маш их хэмжээний лаг шавар үүсдэг. Ингэснээр үйлдвэрүүдээс гарч буй лаг шавартай ус харгиа цэвэрлэх байгууламжид очсоноор цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, бохир усыг төв цэвэрлэх байгууламж руу шахчихдаг. Цаашлаад төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ үр дүнгүй болдог гэх мэтээр шат шатандаа олон асуудал үүсдэг гэх.

Тэгвэл гидратын шохойг ашигласнаар нэгдүгээрт лаг, шавар байхгүй болдог. 97-98 хувийн цэвэр гидратын шохой хэрэглэснээр арьс шир боловсруулахад боловсруулж байгаа арьс шир, бүтээгдэхүүний чанар сайжирдаг байна. Арьс шир боловсруулах технологи өндөр хөгжсөн Турк, Европын Итали, Испани, Азийн бусад орнууд гидратын шохойг өргөн хэрэглэдэг бөгөөд одоо Монголын томоохон үйлдвэрүүд технологидоо нэвтрүүлээд, ашиглаж эхэлжээ.

-ШОХОЙН СУУРЬТАЙ БАРЬЦАЛДУУЛАГЧ НЬ ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХҮХРИЙН ХИЙГ СТАНДАРТААС 2-4 ДАХИН БУУРУУЛЖ БАЙНА-

Тус компанийн захирал Б.Очир хэлэхдээ “Бидний үйлдвэрлэж буй гидратын шохойг аж үйлдвэрийн салбарт өргөн хэрэглэдэг түүхий эд. 20-25 орчим салбарт гэж тодорхойлж байна. Цаасны үйлдвэр, авто зам, шүдний сувгийн эмчилгээнд хүртэл ашигладаг. Харин “Баргил тех” компанийн хувьд гидратын шохойг таван салбарт шууд нэвтрүүлж болох юм байна гэж харж, эхнээс нь хэрэгжүүлж буй нь энэ. Эхнийх нь арьс шир боловсруулах технологид нэвтрүүлсэн.

Хоёругаарт бүтээгдэхүүндээ хөгжүүлэлт хийгээд шахмал түлшинд зориулсан эко барьцалдуулагч хийж байна. Бидний барьдаг гол зарчим бол өөрсдийн үйлдвэрлэлээ хөгжүүлээд, гарсан бүтээгдэхүүнүүд нь байгаль орчин, агаар хөрсний бохирдлын эсрэг байх.

Эко барьцалдуулагчийн гол давуу тал нь шохойн суурьтай учраас сайжруулсан шахмал түлшний шаталтын явцад үүсээд байгаа хүхэрлэг хийг өөртөө шингээж авдаг. Хүхрийн хэмжээг хэрхэн бууруулах талаар олон аргачлал олон улсад боловсруулсны хамгийн энгийн нь шохой хэрэглэх.

Шохойн суурьтай барьцалдуулагч хэрэглэснээр дээшээ хий хэлбэрт шилжээд дэгдэж байгаа хүхэр шохойтой нэгдээд үнс нь гипс болоод үлдэнэ гэсэн үг. Тэр нь Монголын бүхий л  шатны лабораторийн дүгнэлтээр батлагдсан. Хүхрийн хэмжээг зөвшөөрөгдсөн стандартаас 2-4 дахин бууруулж байгаа нь нотлогдсон. “Тавантолгой түлш” ХХК-ийн БНХАУ-аас импортолж буй барьцалдуулагч нь байгалийн шавар, цардуулын холимог. Нүүрсийг хэлбэрт л оруулах үүрэгтэй” хэмээсэн юм.

-ТЭД ШАХМАЛ ТҮЛШНИЙ БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН 30 ХУВИЙГ ДОТООДООСОО ХАНГАНА-

Тус компани эко барьцалдуулагчийн бүх шатны туршилтаа 2019 оноос “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт хийж эхэлжээ. Улмаар бүх шатны хяналтын байгууллагуудын лабораториудаар оруулаад батлуулсан учраас 2022 оны хоёрдугаар сараас тус компанийн үйлдвэрлэсэн барьцалдуулагчаар үйлдвэрлэсэн шахмал түлш худалдаанд гарахад бэлэн болоод байна.

 Тэд цагтаа 20 тонн барьцалдуулагч үйлвэрлэх хүчин чадалтай. Их хэмжээний үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгийн асуудал их тулгардаг гэх. Тиймээс хөрөнгө оруулалт татах гээд  ажиллаж байгаагаа дуулгалаа.

Ямар ч байсан энэ жилдээ шахмал түлшний барьцалдуулагчийн 30 хувийг “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлэх гэрээ байгуулжээ. “Тавантолгой түлш” ХХК 2021 онд эх оронч худалдан авалтын жил гэж зарласан. Энэ хүрээнд барьцалдуулагчаа дотоодоосоо худалдаж авна гэж тендер зарласны дагуу дотоодын компаниуд оролцсоноос, дөрвөн компани барьцалдуудагч нийлүүлэхээр гэрээ байгуулжээ.

Барьцалдуулагчийн гол орц нь гидратын шохой. 97-98 хувийн цэвэр кальцийн гидроксид. Үлдсэн долоон хувьд нь хөвөнгийн гаралтай целлюлит хэрэглэдэг. Үүнийг хэрэглэснээр наалдамхай, цавуулаг чанарыг нь сайжруулж, шахмал түлшийг барьцалдуулдаг аж. Тиймээс “Баргил тех”-ийнхэн хөвөнгийн гаралтай цардуулыг Монголд үйлдвэрлэх боломжгүй учраас  малын гаралтай хаягдал яс, арьснаас гаргаж авсан уургийн гаралтай цавуугаар орлуулах туршилт дотооддоо хийж эхэлжээ. Энэ хавраас туршилтын үйлдвэрийн ажил нь эхлэх бөгөөд тав, зургаадугаар сар гэхэд үр дүн гараад, ирэх жил гэхэд 100 хувь дотоодоосоо түүхий эдээ хангаж, эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорьж буй юм.  

-“БАРГИЛ ТЕХ” ШУУД БА ШУУД БУСААР 50 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ-

Тус компанийн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг гидратын шохойн үйлдвэрт арав орчим хүнийг ажилладаг. Харин хотод байрлах барьцалдуулагчийн үйлдвэрт хоёр ээлжээр 20 орчим ажилтан, нярав нягтлан гээд ажилчидтайгаа нийлээд 30 орчим хүн ажиллуулж байна. Түүнчлэн тээвэрт явдаг жолооч гэх мэтээр шууд болон шууд бусаар 50 орчим хүнийг ажлын байраар хангажээ.

Мөн тэд барьцалдуулагчийнхаа шуудайг дотоодын үйлдвэрээс худалдаж авдаг аж.

Хятадаас шуудай захилаа гэхэд хамгийн багадаа 10000 ширхэг буюу их хэмжээгээр худалдаж авах шаардлага гардаг бол дотоодоосоо авснаар хэрэгцээний хэмжээнд бага багаар худалдаж авах боломжтой болж, аль аль талдаа ашигтай хөрөнгө оруулалт болж буй юм билээ.

-БАРЬЦАЛДУУЛАГЧААР ДУУСАХГҮЙ ТЭДНИЙ ЗОРИЛГО-

Тус компанийн зорилго ингээд л зогсчихгүй. Цаашдаа Монголдоо шохойн суурьтай хуурай хольц буюу барилгын дотор  өнгөлгөө, тэгшилгээний хольц үйлдвэрлэхээр ажиллаж эхэлжээ. Бүх судалгаа нь бэлэн болчихсон, энэ жилээс үйлдвэрлэлд нэвтүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад зөвхөн цементен суурьтай хольц хэрэглэж буй. Харин дэлхий нийтэд шохой суурьтай хольцыг илүү ашиглаж байна. Энэ нь хөгц мөөгөнцөр, ус чийгнээс хамгаалж, барилгын насжилтыг маш өндөр, бат болгодог гайхалтай үр дүнтэй гэнэ.  

Мөн гидратын шохойгоороо халдваргүйтгэлийн бодис хийж байна. ЭМЯ-ны халдваргүйтгэлийн бодис ханган нийлүүлдэг тусгай зөвшөөрлийг ч авч чаджээ. Тэдний үйлдвэрлэж буй гидратын шохой уламжлалт халдваргүйтгэлийн бодис юм байна. Хлорын шохойны үндсэн түүхий эд гэсэн үг. Хлорын шохойг олон улсад хориглож буй учраас гидратын шохой эрэлттэй болж буй юм. Энэ нь үнэргүй, амтгүй, хүний биед үзүүлэх сөрөг нөлөөгүй, халдваргүйжүүлэх үр дүн сайтай. Үнэ нь ч маш хямд. Хлорын шохой зах зээлд нэг кг нь 8-9 мянга гэж байгаа бол гидратын шохой 600 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс халдваргүйтгэлийн бодисыг дотоодоосоо маш хямдаар авч ашиглах боломж бүрдэж буй юм.

Дараагийн нэг зорилго нь бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйд шохойн бордоо маягаар ашиглахаар төлөвлөж байна. Олон жил ногоо тарьсан талбай хүчиллэг болчихдог. Харин шохойн бордоо ашигласнаар хүчил шүлтийг тэнцвэржүүлэхээс гадна ургамал ургах таатай орчин бүрдэж, кальциар хангана. Мөн хөрсний чийгийг хадгалах давуу талтай аж. Эхнээсээ хүлэмж эрхэлдэг хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд тэдэнд хандаж,  эл бордоог ашиглаж, туршиж эхэлжээ. Ямартай ч ойрын хоёр жилдээ бордооны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаар зорьж байгаагаа Б.Очир захирал ярьсан юм.

Б.ОЧИР: ХӨРӨНГӨ БИШ ОЮУНЫ ӨМЧ, ГЭРЭЭ БАРЬЦААЛДАГ БОЛООСОЙ

“Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй нийтлэг бэрхшээл байгаа талаар ярьсан юм.

Тэрбээр “Зовлон тоочвол түм бум байна. Тоочоод байвал барагдахгүй байх. Гол нь хөнгөлөлттэй зээлийн асуудал. Улсын зээл нь олддоггүй юм гэхэд банкны зээл нь хөнгөлөлттэй байдлаар жижиг дунд үйлдвэрлэгчдэд олддог байгаасай гэж боддог. Хөрөнгө барьцаалдаг биш оюуны өмч, гэрээ  юм уу барьцаалдаг болвол үйлдвэрүүдэд хэрэгтэй юм болов уу гэж бодож явдаг. Нэг үеэ бодвол Монголд үйлдвэрлэл эрхэлж, эцсийн бүтээгдэхүүн их үйлдвэрлэдэг боллоо. Одоо дараагийн шатанд түүхий эд боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Сая хил хаахад бүх үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд ороод, зогссон. Тиймээс түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг олноор байгуулах асуудлыг улсаас, банк санхүүгийн байгууллагаас бодлогоор дэмжээд яваасай гэж хүсдэг.

Манай үйлдвэрийн хувьд үндсэн түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа учраас хил хаалттай байгаа үед бидэнд маш том давуу тал болж байгаа юм. Үүнтэй адил Монголд даавуу нэхдэг болчихвол манай оёдолчид бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн хаан ч зарж чаддаг болох байх. Одоо хил хаагаад, даавуу байхгүй учраас оёдлын салбар тэр чигтээ зогсонги байдалд орсон байх жишээтэй. Үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудал яах аргагүй энэ мөн” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 15, 2022 08:34

Ббүтээлээ оюуны өмчид бүртгүүлээрэй

Зочин
Зочин
2 сар 15, 2022 09:34

Млнгол компаниаа дэмжиж байна

Зочин
Зочин
2 сар 15, 2022 09:35

Том үйлдвэрүүдээ түшиж ийм нийлүүлэгчид олноороо бий болоосой

Зочин
Зочин
2 сар 15, 2022 18:12

Гайх�##�тай сайхан мэдээ байна, мундаг ажилсаг ухаантай з�##�уу байна, амжилт хүсье, ийм хүмүүс л олон болж байж эх орон минь хөгжин цэцэглэнэ. Дахин Амжилт хүсье.

Bayraa
Bayraa
2 сар 15, 2022 18:37

Amjilt husiy

Зочин
Зочин
2 сар 20, 2022 10:25

Saixan medee bn. Oorsdo uildwerlegch bolchixwol bid xenees ch xaraat bus bj chadna. Ixiig sanaachlan ix uils buteexiig xusen erooe. Amjilt. Ex oronch bn gj iim l uilsiig xelne.

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 25, 2022 07:54

Манай улс бүх юмаа гаднаас хараат зөөж байна. Хөгжлийн банкны мөнгийг 10 жил хулгайчнарт өгч байхаар Иймэрхүү гаднаас зөөх нэг ч болсон бүтээгдэхүүн хийж байгаа компаниа дэмжээд эхний үед хөл дээрээ зогстол нь Улсаас санхүүгийн буц�##�тгүй дэмжлэг үзүүлээчээ

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 25, 2022 08:09

Монголд химийн хүрээлэн байгаа. Тус хүрээлэнтэй хамтарч ажлах хэрэгтэй.

irgenirgen
irgenirgen
2 сар 26, 2022 15:53

yun ashguibe gal tuleheer gashuun utaa hooloi horsgoj tolgoi erguuleed bh yumaa mongol kompaniagaa demjij bna uu

Зочин
Зочин
3 сар 19, 2022 22:26

сайхан мэдээ байна

Холбоотой мэдээ

Back to top button