БИДНИЙ ГАРЦ: Газрын тос өөр орноос авах, эсвэл ОХУ-ын системд нэгдэх

Орос, Украин хоёр орон хэлэлцээний ширээний ард суусан ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Иймд ОХУ-д тавьсан бусад улсын эдийн засгийн хориг арга хэмжээ шууд сулрах нөхцөл байдал үүсээгүй байна. SWIFT системээс Оросын хэд хэдэн банк хасагдаж, рублийн ам.доллартай харьцах ханш унаж буй зэрэг хүчин зүйлүүд тус улсын эдийн засагт том сорилт авчрах нь.
Эргээд хөрш орон нь болох бидэнд ч таамаглашгүй нөхцөл байдал үүслээ. Гадаад худалдааны 27 хувийг дангаар эзэлдэг, үүний 50 гаруй хувь нь зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн байдгийн хувьд Орос орны савлагаа манай эдийн засагт шууд нөлөөлнө.
SWIFT СИСТЕМ: ОРОСЫН ТОМООХОН БАНКУУДЫН ГАДААД ГҮЙЛГЭЭ ЗОГСОВ
АНУ болон Европын орнууд ОХУ-ын хэд хэдэн банкийг SWIFT системээс хассанаас хойш хэдий нь хоёр өдөр өнгөрчихлөө. SWIFT-ийг санхүүгийн “цөмийн зэвсэг” гэдэг. Нэг монгол хүн Өмнөд Солонгосоос гэр бүлийн хүн рүүгээ 50,000 ам.доллар шилжүүллээ ч энэ заавал SWIFT системээр дамжиж, бүртгэгддэг.
Тэгэхээр ОХУ-ын Төв банк болон Газпром, VTB, Cпербанк зэрэг хэд хэдэн голлох томоохон банкуудыг SWIFT-ээс хасчихаар тэнд гадаад гүйлгээ хийгдэхгүй болно гэсэн үг. Ингэхээр хойд хөрштэй, эдгээр банкуудаар дамжуулан хийдэг бүх гүйлгээ зогсоод хоёр хоносон дүр зураг харагдаж байна. Энэ талаар Монголбанкнаас сэдэвчлэн мэдээлэл хийгээгүй ч ийм эрсдэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, яаралтай хуралдаан зарласнаа мэдэгдсэн.
Хамгийн гол нь бид газрын тосны бүтээгдэхүүнийг ам.доллараар тооцож, ОХУ-аас авч байгаа. Иймд гүйлгээ зогсчихоор SWIFT-ээс хасагдаагүй өөр банкаар дамжуулан гүйлгээ хийж эхлэх, эсвэл бэлэн мөнгөөр худалдаа хийх гэдэг боломжгүй шаардлага тавигдана. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй бол шатахууны өөр импортлогч хайх, улмаар дотоодод бензиний үнэ өсөх төлөвтэй байна.
ОХУ-ын хувьд өөрсдийн SPFS гэдэг дотоод системийг хөгжүүлж буй. Эсвэл энэ системд нь бид нэгдэж, шууд рублиэр худалдаа хийдэг болбол зарим талаар эсрэгээрээ ашигтай тусах боломж харагдаж байгаа юм.
РУБЛИЙН ХАНШ УНАСААР: ТӨВ БАНКНЫ АМ.ДОЛЛАРЫН ГҮЙЛГЭЭГ ЦАРЦААВ
Украинд үүссэн нөхцөл байдлын гол зангилаа нь НАТО болон АНУ-ын бодлого, ашиг сонирхол. Хэрэв Украин руу цэргээ оруулбал бусад улс, ялангуяа АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тооцож, бэлдээд байв. Өөрөөр хэлбэл гадаад валютын нөөцөөсөө ам.долларыг 80 хувь чөлөөлж, зах зээлд арилжихаар төлөвлөөд байсан.
Гэвч АНУ-ын Цагаан ордон өчигдөр ОХУ-ын Төв банкны ам.долларын гүйлгээг царцаах шийдвэр гаргалаа. Улмаар рублийн ханш хурдацтай унах нөхцөл үүсээд байгаа дээр улам гал нэмэв. Тодруулбал, хоёрдугаар сарын 21 буюу өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт 1 рубль 0.012 ам.доллартай тэнцэж байсан. Тэгвэл өнөөдөр 0.0094 болжээ.
Дагаад төгрөгтэй харьцах ханш нь ч унаж байна. Монголбанкны мэдээллээр, 1 өнгөрсөн долоо хоногт 1 рубль 37.16 төгрөг байсан бол өнөөдөр 34.29 болжээ. Иймд хэдий нэр бүхий банкуудаар нь дамжих гадаад гүйлгээ зогссон ч хил дээр бэлэн мөнгөөр наймаа хийдэг худалдаачдад ашигтай нөхцөл байдал үүсээд буй гэсэн үг. Мөн бусад рублиэр тооцож худалдаж авдаг бүтээгдэхүүнүүдийн өртөг буурах төлөвтэй.
ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ: БЕНЗИНИЙ ҮНЭ ӨСӨХ БАС НЭГЭН ШАЛТГААН
ОХУ газрын тосны томоохон нийлүүлэгч орон тул SWIFT-ээс хасагдсаны улмаас томоохон банкууд нь гадаад гүйлгээ хийх боломжгүй болсноор дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж эхлээд байна. WTI маркийн газрын тос баррель тутамдаа долоо хоногийн дотор 5 ам.доллараар нэмэгдлээ. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.
Энэ савлагаа бидэнд хүчтэй мэдэгдэнэ. Төр шатахууны зах зээлийг хүчээр зохицуулахаа больж, гадаад зах зээл дээрх сүүлийн таван сарын үнийг дундажилж, шууд уялдуулж бензиний үнийг тогтоодог болсон. Иймд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх тусам дотоодод бензиний үнэ нэмэгдэх өөр нэгэн шалтгаан нь энэ болж байна.
За, мөн нүүрс, зэс, алт зэрэг уул уурхайн түүхий эдийн үнэ ч тус тус өсөөд байна. Эдгээр нь тодорхой хугацаандаа манай улсад ашигтай тусна. Ялангуяа нүүрс, зэсийн экспортоос олох орлого тодорхой хэмжээнд нэмэгдэх ч хямралын дараа эргээд унах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
ОХУ-ын хувьд өчигдөр бодлогын хүүгээ 20 хувь болгож, инфляцаас сэргийлэх арга хэмжээгээ авлаа. Дэлхийд цэрэг зэвсгийн хүчээр ОХУ нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Тиймд өнөө цагт дайн болбол их гүрнүүд цөмийн зэвсэг илгээх, улмаар хэн ч ялагч болохгүй дүр зураг харагддаг. Иймд эдийн засгийн болон кибер зэвсэг ашигладаг болсон.
Тэр үүднээс ОХУ эдийн засгаа хамгаалах төлөвлөгөөг урьдчилж бэлдсэн ч хүндхэн сорилттой нэгэнт тулгарлаа. Израиль улс нэгэнтээ SWIFT системээс хасагдаж, гадаад худалдааных нь 50 хувь унаж байсан түүхтэй. Иймд ОХУ-ын хөрөнгийн зах зээлд ч томоохон уналт, алдагдлууд үүсэж эхэллээ.
Түүхэн дүр зургаа аваад харахад, АНУ-ын талаас улс орнуудад авдаг хамгийн том санкц нь SWIFT-ээс хасах. Тийм учраас ОХУ, БНХАУ хоёр их гүрэн SWIFT-ээс тусдаа гүйлгээний бүртгэлийн системийг хөгжүүлдэг.
Мөн Өвлийн олимпын нээлтээр Владимир Путин БНХАУ-д айлчлахдаа хэд хэдэн төсөл хөтөлбөрт хамтын ажиллагаа тогтоохоор үзэглэж, давхар гүйлгээний нэг системтэй болох асуудлыг хэлэлцсэн гэж олон улсын зарим хэвлэлд бичсэн. Энэ үүднээс харвал ОХУ SWIFT-ээс бие даах “дайн”-нд БНХАУ-ын хамт нэгдэхээр эртнээс бэлдэж эхэлсэн гэлтэй.
Харин бид хэрхэх вэ гэдэг хамгийн анхаарал татаж байна.
Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл энэ асуудлаар хуралдсан, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна.
Гадаад бодлогын хувьд төвийг сахих, эсвэл нөхцөл байдал хурцадвал хоёр хөршөө дагах гэсэн гол сонголт бидний өмнө бий. Эдийн засгийн хувьд шатахуунаа хаанаас татах вэ гэсэн асуудал үүснэ. Хориг үргэлжилбэл ОХУ-аас шатахуун авах нь боломжгүй болох тул БНХАУ-аас шатахуун импортлох гарц хайх дүр зураг харагдаж буй.
Хэрэв цаашид ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ урт хугацаанд үргэлжлэхээр бол бид тэдний гүйлгээний бүртгэлийн системд нэгдэж чадвал эсрэгээрээ санхүүгийн ашиг хүртэх боломж ч харагдаж байгаа. Харин энэ нь олон улсын тавцанд ямар өнгөөр харагдах нь тусдаа анхаарал татах сэдэв юм.
Одоо БНХАУ ОХУ-тай эдийн засгийн хувьд хэрхэн харилцах нь олон зүйлийн зангилааг тайлах болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шууд орос руу нэгдэж болохгүй
Ямар нэг улс болье гээгүй байхад Хөрштэйгээ зохицоод санхүүгийн үйл ажиллагаанд нэгдэж чадахгүй бол АНУ-тай нэгддээ. Болохгүй нь юу байхав Оюун-Эрдэний сонгол
Orosoo Baraadsan n deer shuu tal tal tiishee mayaglaj bj ali ch gui bolow
ХЭДЭН ДОЛЛАР ЧИРЭЭД ОЧИХГҮЙ ЮУ
Swift гүй банк байж л байгаа
ali ali n baival yaadgin bol
odoo haana ch uned oroh l bailguidee
odoo eko baigaliin hii hereglej surah heregtei manaihan
Shyyd l belen muguu avaad Nisen deer shyy Ok
барууны банкууд бүгд swift сүлжээгээр ажиллана. Оросын рүбль хөрвөхгүй тул маш бэрхшээлтэй. Монгол яаж оростой гүйлгээ хийх вэ? бартер хийхүү. рүбль, төгрөгийн swap хийхүү? оросын рүблийн ханш унахын хирээр монголчууд оросын олигтой барааг нөөцөл нааш нь эх орондоо газраар зөөж монголд нөөц бүрдүүлээрэйдээ.
Arai belneer tsunxleed yavj baigaa yum bish biz. Kkk
орос нь монголд хэрэв нефть бүтээгдэхүүн нийлүүлнэ гэвэл долларын ханшаар л тооцно шүүдээ. өөрөөр хэлбэл дэлхийн захад № баррель газрын тос хэдэн доллар байна тэр л жишгээр авб�##� ав гэнэ лдээ. түнээс биш дотоодод рүблиэр тоцож байгаа түвшнээр монголд өгөхгүй байхаа. бид өөрсдийгөө хуурч байхаар урд хөрш рүүгээ хандах нь цаг хожих бизээ
Энд сандраад байх юу байнаа. АНУ-аас шатхуун авчих аа. Болж өгвөл АНУ-ын дагуул улс болох өргөдлөө өгсөн ч болноо. Чадв�##� газар нутгаа аваад нүүж очвол бүр сайн шүү
Ёстой чи хуц өөрөө дагуул нь бол доо
Л�##�ар орсоос хол яв
ОХУ путины зөв шүү. Нацист фашист ажиллагаа явуулж байгаад шууд оросын хил дээр НАТО-гийн цэрэг бөөгнөрөх том аюулаас урьдчилан сэргийлж орос эх орноо хамга�##�ж ийм хүнд шийдвэр гаргасан шүү Путин. Бензин шатахуун авдаг удахгүй хийн хоолой тавигдах гэж байхад толгойгүй АН шиг тэнэг байр суурь гаргах юм бол Хүрэлсүх чи монголд бөөн чирнэ гэсэн үг. Иймд энэ байлдааны явц болон АНУ болон барууны тавьсан хориг зэрэг нь огт хамаагүй зовж явхад нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлжМУ-ын байр суурийг зөв илэрхийлэх нь чух�##� шүү Хүрэлсүхээ.
Орос хятад өөр сонголт бхгүй АНУ бол хор хутгагч нар.!
Оросын системд нэгдэе рубль угаасаа доллараас ханш нь хамаагvй бага.
Gazriin tos zardag olon oron baigaa. Uur ulsaas avax tsag bolson. Xyatad, orosoos uur uls baij bolno. Esvel tsaxilgaan mashiniig urgun xeregledeg bolox xeregtei . Dainii shaltgaan amerik-NATO-giin ashig sonirxol gedeg yu l bol. Xudlaa bicheed. Shaltgaan gej bichex geed baigaa bol bur 2008 onoos exleed unuug xurtel sudalj. Ene xoorond gunzgiirsen.
Оросууд манайд шатахуун нийлүүлэхгүй гээгүй байхад өөр эх үүвэр хайна гэж жудаггүй Оюун-Эрдэнээс л гарах үг . Шветээс хаслаад гээд улс хоорндыг бүх гүйлгээ зогсохгүй Мөнгө шилжүүлэх өчнөөн эх үсвэр байж байна
Та нөхдийн муулдаг хятад гэхэд хөршөө хүнд үед нь орхихгүй худ�##�дааг нь нээлттэй харин дэмжээд байгаа биздээ. Хүн муутай давхар нүүртэн лд нөхрөө хүнд үед нь орходог зуршилтай.