Нийгмийн
"Боинг" компани Оростой харилцаагаа таслалаа

Дэлхийн сансар судлалын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Оросын түншүүдтэйгээ харилцаагаа тасалж байна. Мягмар гарагт "Боинг" компани Москва дахь бүх томоохон үйл ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдлээ.
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Оросын онгоцонд техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ, эд ангиудыг цаашид үзүүлэхгүй. Даваа гарагт тус компани Киев дэх оффисоо хааж, Москва дахь нисгэгчдийн сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон талаар BBC news мэдээлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.