ТОЙМ: Боомт нээгдэж, Х.Баттулга эргэн ирж, Мартын 8-наар жагсацгаав
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
МАРТЫН 8: "БАЯРЛАХ ЭРХГҮЙ" ЖАГСААЛ

Энэ долоо хоногийн мягмар гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартын 8 тохиосон. Улмаар бүх нийтээр нэг өдөр амарсан. Харин жилээс жилд энэ өдрийг баяр болгож, цэцэг жимсээр "бялуурч" өнгөрөөдөг хандлага бага сага өөрчлөгдсөн үү гэж харагдсан.
Тухайлбал, сошиал орчныг эмэгтэйчүүдийг гоёлын баглаа цэцгээр хүндэтгэн баярлуулаад, аль болох гэр бүлийн хүрээнд, салхинд гарах, үзвэр үйлчилгээ үзэх гэх мэтээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь анзаарагдсан. Нөгөөтээгүүр Сүхбаатарын талбай дээр хоёр ч удаа жагсаал болов.
Эхлээд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн ээжүүд эрх тэгш бус энэ байдлыг шүүмжилж, жагссан. Дараа нь худалдааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нүцгэн жагсаал хийсэн. Ингэхдээ тэд нэгэн эрэгтэйг мөрөн дээрээ дамнан дамжилж, жагссан нь хэлбэрийн хувьд олны анхаарлыг ихээхэн татсан юм.
Тэд "Бидэнд баярлах эрх алга" хэмээн жагсаж байв. Өөрөөр хэлбэл анх эрхийнхээ төлөө тэмцэж, жагсаж амжилт олсон эрэлхэг эмэгтэйчүүдээс үүсэлтэй Мартын 8-ныг утга агуулгатай, тэмүүлэлтэй тэмдэглэх хандлага гялалзсан нь энэ. Тэд жагсаад хүссэндээ хүрээгүй ч хандлага нь нийгэмд олзуурхууштай үзэгдэл болсон.
МоАХ: Д.МОНГОЛХҮҮ ЭХЛЭЭД ДАРГА, ДАРАА НЬ "СЭЖИГТЭН" БОЛОВ

Тэгвэл, Мартын 8-ны өмнөх өдөр буюу даваа гарагт нь Монголын Ардчилсан холбоо Их хурлаа хийж, Д.Монголхүүг даргаараа сонгож орхисон. Заалнаас Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарын таван хүн нэрээ дэвшүүлсэн ч санал хураахын өмнө дөрөв нь нэрээ татаж, улмаар ганцхан Д.Монголхүү дээр санал хураах үйл явц өрнөжээ.
Мөн санал хураалтыг ил явуулаагүй байна. Энэ утгаараа төлөвлөгөөтэй арга хэмжээ байсан уу гэсэн хардлага төрж байгаа юм. Өмнө нь, хоёрдугаар сарын сүүлээр Д.Монголхүү МоАХ-ны хурал хийгээд, албан ёсны төлөөлөх эрх бүхий хүн биш гэдэг шалтгаанаар багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Өнөөдөр яагаад ч юм МоАХ-ны дарга болж чадсан нь цаанаа улс төрийн чиглүүлэгчтэй, чиглэсэн зорилготой үйлдэл л гэлтэй.
Гэтэл пүрэв гарагаас эхлэн, ЦЕГ-аас Д.Монголхүүг хууль зөрчин, улс төрийн намаас санхүүжиж, МоАХ-г төлөөлсөн гэсэн үндэслэлээр шалгаж буйгаа мэдээлсэн. Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Ингээд дарга болсон Д.Монголхүү хоёр хоноод л "сэжигтэн"-д тооцогдов.
ШАГНАЛЫН ХУР: "ШАГНУУЛАХ ЭРХТЭЙ, ЭРХГҮЙ"

Мөн Мартын 8-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбар, салбарын тэргүүлэх ажилтнуудад төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Энэ үеэр жүжигчин Г.Ундармаад Соёлын гавьяат зүтгэлтэн олгосон нь сошиалд бас л талцах сэдэв болсон.
Монголчуудад "Энэ шагнуулах юу хийсэн юм бэ" гэж сүрэглэн дайрдаг зан бий. Үүнийх нь шалтгаан атаархалд ч, бас шударга үнэний эрэлхийлэлд ч байдаг байх. Ямартай ч зөвхөн уран бүтээл хийхээс гадна нийтэд соёлыг түгээх, өөрөө соёлыг үлгэрлэх чиглэлд ихийг хийсэн гэж Г.Ундармаар төр үнэлжээ. Муулах, шүүмжлэх хүн олон байсан нь Г.Ундармаа анхаарлын төвд байгаар, урагшлах газар өшөө их бийг батлан харуулж байв.
Цаашлаад эгэл жирийн мэргэжилтэн, ажилтнуудаас ч гавьяатуудыг олон олноор нь төрүүлсэн. Эрхийнхээ өдрөөр шагнуулсан, гавьяа шагналтай, хийсэн бүтээсэн зүйлтэй эмэгтэйчүүдийн инээмсэглэл энэ долоо хоногт дурсагдсаар байлаа.
Х.БАТТУЛГЫН ЭРГЭН ИРЭЛТ: ТҮҮНИЙГ ОДОО МАН БИШ АН-ЫНХАН НЬ ЭСЭРГҮҮЦНЭ

Энэ долоо хоногийн хамгийн анхаарал татах сэдэв бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн явдал. Улмаар түүний хийхээр шийдсэн улс төрийн нүүдэл, алсын хараа нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна.
Гэхдээ түүнээс өмнө АН доторх Х.Баттулга руу чиглэсэн эсэргүүцэл хэрхэн өрнөх, түүнийг Х.Баттулга хэрхэн зохицуулж, даван туулах нь илүү сонирхолтой байгаа юм. Х.Баттулгыг нэрээ дэвшүүлсэн тэр орой л Д.Сосорбарам "Чи одоо болно оо, боль. Дахиж чамаар улсаа самруулахгүй" гэж жиргэсэн бол баасан гарагт С.Эрдэнэ талын АН-аас мэдэгдэл хүртэл гаргав. Ингэхдээ "АН-ын даргын сунгаа гэх зүйл нь дүрэм ёсных биш тул бид оролцохгүй, хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдсэн. С.Эрдэнэ хэвлэлд ярилцага өгөхдөө "Х.Баттулгад яасан ч тамгаа өгөхгүй" гэсэн бол Э.Бат-Үүл өмгөөлөгчөөрөө дамжуулан шоронгоос "Х.Баттулга нэр дэвшиж байгаа бол би ч өрсөлдөнө" гэж хэлүүлэв.
Нэгэнт АН-аа авбал МАН-тай нэг их сөргөөцөлдөхгүй, харилцан ажиглах дипломат харилцаанд орох хэлбэрээр ажиллах нюанстай харагдаж буй Х.Баттулгын энэ нөхцөлд эрх мэдлээс айсан хэн бүхэн амаа жимийх магадлал өндөр. Гэхдээ энэ удаа ууган ардчилагчид нь намаа өмөөрөн дуугарах шинжтэй. Х.Баттулга эхлээд намынхантайгаа үзэлцэх ажээ.
ЗАСГИЙН ГАЗАР: ХАНГИЙН БООМТЫГ НЭЭЖ, ТӨМӨР ЗАМЫГ ЭХЛҮҮЛЭВ

Мөн нийгэм, эдийн засгийн ач холбогдлоороо Засгийн газрын энэ ажил өнгөрч буй долоо хоногт хамгийн тод байлаа. Тухайлбал, Ерөнхий сайд нар Дорноговь аймагт ажиллаж, "Ханги-Мандал"-ын боомтыг нээлээ. Мөн "Зүүнбаян-Ханги" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Энэ долоо хоногийн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэ төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг хийх эрхийг олгосон юм. Улмаар үйл явц хурдтай өрнөв.
"Ханги-Мандал"-ын боомт Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын дунд байрладаг. Хөгжүүлж чадвал хоёр дахь Замын-Үүд болно гэж Ерөнхий сайд онцолж байлаа. Стратегийн хувьд бас нэгэн шинэ боомт нээнэ, түүнийгээ илүү өөр нүдээр харж, төлөвлөж хөгжүүлнэ гэдэг хэрэгцээтэй шинэчлэл мөн.
Харин 226 км үргэлжлэх "Зүүнбаян-Ханги" төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд ажлын байр бий болохоос гадна Монгол Улсад анх удаа гурвалсан сүлжээтэй төмөр зам байгуулагдах юм байна. Бүтээн байгуулалтыг хагас жилийн дотор хийн дуусгаж, төмрийн хүдрийг голчлон экспортолдог зам болгоно гэж Ерөнхий сайд онцлоод авлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МИНИЙ МОНГОЛЫН ХАВРЫН СИНДРОМ ИЙНХҮҮ ЭХЭЛЛЭЭ УНДАРМААГИЙН ХУВЬД ЧАДВАРЛАГ ЖҮЖИГЧИН БОЛ БИШ ХАРИН ЗҮГЭЭР Л ГУДИГГҮЙ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ Л АВГАЙ. МӨНГӨ ХӨӨСӨН НИЙГМИЙН ЯР БОЛСОН АЛИАЛАГЧ НАРЫН НЭГ ГЭДЭГТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ.ОДОО ГАВЬЯАТ СОЁЛЫН ГАВЬЯАТ МУАЖ ЗЭРЭГ УОЛ ГУНШИНГИЙН НЭР ХҮНД ШАЛДАА БУУЖ БӨГС АРЧСАН ЦААСНЫ ХЭМЖЭЭНД ОЧСОНЫГ ОЛОН МОНГОЛЧУУД ХАРЛАА ҮЗЛЭЭ ГУТАРЛАА ПИЙСДА ГЭЖ. БОЛД ДУУЧИН ТАРВАГАДОРЖТОЙ ЯРИАД ОРДОНД ДУУЛААД СГ АВАХАД МОНГОЛНУУД ЭГДҮҮЦЭЖ ЦУС ҮНЭРЛЭСЭН ҮХЭР ШИГЭЭ НЭГ ХЭСЭГ ОРИЛОЛДОЖ БАЙГААД ТАГ ЧИН БОЛСОН. ОДОО Ч МӨН ТЭГНЭ УНДАРМААГ ТАЛИЙГЧ БАТЗАЯАГИЙН АМЬДРАЛЫГ НЬ ҮРЭН ҮРЭН БАЙЖ АЛИАЛАГЧ САЛБАДАЙ НАРЫН ЭГНЭЭНД ОРСОН БАС БООЁОТОЙ БӨГСДӨЖ ТЭРЭЛЖИД АЙМШИГ БОЛОН ХУВИРЧИХСАН БАЙСАН ГЭЖ ЦУУРДАГ ЮМ БИЛЭЭ.МОНГОЛХҮҮГ АРДААС НЬ ХУЛГАЙЧУУД ШРУПДЭЭД ЭНЭ МАНГАР БАЦААН ХОРЧИН ХУЛГАЙЧУУДЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСНОО Ч МЭДЭХГҮЙ ЭСРЭГ ТАЛЫН ТОГЛОГЧ НЬ АЙМШИГТ ЖЕНКО НЭГ НЯСЛАХАД ЭНЭ НУСАН ЧАВХ ӨМДӨНДӨӨ ХАМАГ БАЙДГАА ГАРГААД ДУУСАА.НҮЦГЭН ЖАГСААЛЫН ХУВЬД МЭЭМЭЭ УНЖУУЛААД НӨГӨӨХИЙХӨӨ ҮСИЙГ САЛААВЧ МАЯГААР ХЯРГУУЛААД ЖАГССАН БОЛ БОЛОХ БАЙЛАА.ГЕРМАНД НҮЦГЭН БҮҮР ШАЛДАН ХҮМҮҮС ХЭВТЭЭД ӨГӨХӨД ИЖИЛ ХҮЙСТНИЙ ХУУЛИЙГ БАТАЛСАН ШӨӨ .ТЭМЦЭЛ МААНЬ ИЙМ БАЙХ ЁСТОЙ ЭНЭ ГАВЬЯА ШАГНАЛ МОНГОЛХҮҮГИЙН ТЭНЭГЛЭЛ ЯАМАЙ .НЭГ Л ӨГЛӨӨ ЗАСГИЙН ОРДНЫ ОРОЙ ДЭЭР ХЯТАДЫН ТӨРИЙН ДАЛБАА НАМИРАХ ВИЙ ГЭДЭГ БОЛГООМЖЛОЛ ЧУХАЛ ШҮҮ ҮХЭРНҮҮДЭЭ МӨӨРӨХӨД УЧИР БИЙ БУХСАХАД ТОДОРХОЙ ЦАГ ГЭЖ БАЙНА ТЭНЭГҮҮДЭЭ