ТЭДНИЙ ХУУЛЬ: Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-аас салгаж, Засгийн газраас байгуулна
Өчигдрийн /2022.03.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ингэхдээ хаалттай хэлэлцсэн юм. Тиймд тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн, дэмжээгүй нь тодорхойгүй байна.
2015 ОНД ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАСАН
Энэ хуулийн төслийн хамгийн том агуулга нь: Цэргийн тагнуулын байгууллагыг сэргээх. 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр, Цэргийн тагнуулын газар татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэсэн юм.
Улмаар Тагнуулын ерөнхий газрын дотор Цэргийн тагнуулын газар гэдэг нэгж байгуулагдсан. Энэ нэгж нь Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг улс төрийн мэдээллээр хангах үүрэг хүлээж байгаа.
Тэгвэл, өчигдөр хаалттай хэлэлцсэн нэмэлт өөрчлөлтөөр Цэргийн тагнуулын газрыг ТЕГ-аас салгаж, Засгийн газраас байгуулах юм. Бүр тодруулбал, 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр бүтнээрээ хасагдсан Цэргийн тагнуулын байгууллагын тухай 13 дугаар зүйлийг арай өөрөөр, дахин сэргээхээр тусгажээ.
Тухайлбал:
13.1-т "Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага мөн" гэсэн заалт 2015 онд хасагдсан.
Тэгвэл тус нэмэлт өөрчлөтөөр 13 дугаар зүйлийг сэргээхдээ, 13.1-ийг "Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагыг Үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн, цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага мөн" гэж өөрчлөн найруулжээ.
ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ... НАРЫГ ТАГНУУЛЫН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАНА
Зэвсэгт хүчний тухай хуулиар, Зэвсэгт хүчний удирдлагад:
- Монгол Улсын Ерөнхийлөгч
- Монгол Улсын Их Хурал
- Засгийн газар буюу Батлах хамгаалахын сайд
- Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарыг нэрлэдэг.
Иймд дээрд дурдсан Зэвсэгт хүчний удирдлагуудад улс төрийн болон стратегийн мэдээлэл цуглуулж өгөх Цэргийн тагнуулын газрыг Засгийн газраас сэргээн байгуулах агуулгатай хуулийн төсөл өргөн баригдаад байна гэсэн үг юм.
АН, МАН-ЫН ЗАСАГЛАЛ БА 100 ЖИЛИЙН ТҮҮХТ ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА
Онцлоход, Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд, 2021 оны тавдугаар сарын 18-нд ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрыг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнаж байв.
Ингэхдээ 100 жилийн ойг нь тохиолдуулж буйгаа онцолж байлаа. Тодруулбал, 1921 оны гуравдугаар сарын 24-нд МАН-ын Төв хороо, Монгол ардын Түр засгийн газрын хамтарсан хуралдаанаар Цэргийн явдлын яаманд Байлдааны хэлтэс байгуулж байжээ. Байлдааны хэлтсийн үүрэгт "Цэргийн гадаад тагнуулын явдлыг үүсгэн байгуулах" гэж зааж өгч байсан түүхтэй.
Харин Цэргийн тагнуулын газрыг татан буулгаж, Тагнуулын ерөнхий газарт нэгтгэсэн 2015 онд АН засаглаж байв. Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, УИХ-ын даргаар З.Энхболд, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллаж байсан цаг үед Тагнуулын байгууллагын тухай хуульд ийм өөрчлөлт хийж байлаа.
Гэхдээ, өдгөө МАН-ын засаглах цагт Цэргийн тагнуулын газрыг дахин сэргээн байгуулж байгаа ч хэрэг бас биш. Учир нь, энэ асуудлыг анх 2020 оны аравдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Харин энэ үед Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэ
Тэдний хууль гэсэн нь ямар учиртай юм болоо МОНГОЛ УЛС МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЁНТ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ЭТГЭЭД ЮМУУ ГАДААДЫН СЭТГҮҮЛ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЭ ГЭЖ ОЙЛГОХ УУ
ХУЛГАЙЧ ХУДАЛЧ БАС ДЭЭР НЬ ЯМАР ЦААД САНААТАЙ ЭТГЭЭД ВЭ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖИЛЛААД БАЙСАН ЮМ УУ ГЭМЭЭР ЗҮЙЛ ОЛОН ТААРАХ ЮМ. ЯЛАНГУЯА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААР ТОГЛОХ ТЭНД ӨӨРИЙН ГАР ХӨЛӨӨ ШУРГАЛУУЛЖ ҮЙМҮҮЛЭХ БҮР ТАГНУУЛЫН ДАРГА НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ХУЛГАЙЛАХАД ОРОЛЦОХ ЗЭРГЭЭР ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАХ МУХАРЛАХ АСУУДАЛ ИХ БАЙХ ЮМ ТӨРИЙН УДИРДЛАГУУД ХУУЛ ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЖ БАЙДАГ БИЗ
тагнуул хүчтэй байж л гадна дотны луйварчдыг хянаж чадна
Өө бүр цэргийн тагнуулын газрыг буулгасан байсан хэрэг үү! Татан буулгасан нөхдийг дайсанд ажиллаж улсын аюулгүй байд�##�д аюул учруулсан гэж санааг асуух хэрэгтэй. Цэргийн тагнуул улс төрийн тагнуул болох ТЕг-ын харьяанд байх ёсгүй. Улсыг батлан хамга�##�ах асууд�##� бол намуудын хэнд т�##� засаж улс төр хийх вэ гэдгээс өөр асууд�##�. Зөв байна