Сурвалжилга, Нийтлэл

АУДИТ: Эмүүдийн 92 хувийг журам зөрчиж, бүртгэлийг нь сунгажээ

Үндэсний аудитын газраас төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд аудит хийж, тайлангаа саяхан гаргаж дуусаад байгаа юм. Тайлангаас онцлох гурван агуулгыг тоймлон хүргэе. Үүнд, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн санхүүжилт ба бүртгэлийн дүн зөрдөг, эмийн үнэ олон улсын зах зээл дээрээс өндөр байдаг зэрэг сонирхолтой сэдвүүд багтаж байна.


НЭГ: “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ БА САНХҮҮЖИЛТ МӨРГӨХГҮЙ БАЙНА

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд илрүүлэг шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан иргэдийг ЭМДЕГ-аар дамжуулан 2018 оноос хойш бүртгэж эхэлсэн байдаг. Үүгээр бол хепатитийн В, С вирусийн илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд 2018 оноос хойш 47.5 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гарна.

Харин 2018 оноос өмнөх зардлыг 2018.01.19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр дурдсан “Шинжилгээнд 6.3 тэрбум, эмчилгээнд 9.6 тэрбум төгрөг” гэсэн тоог үүн дээр нэмбэл: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2021.09.30-ныг хүртэлх хугацаанд 63.4 тэрбум төгрөг зарцуулаад байна.


Тэгвэл, ЭМДЕГ-ын мэдээллээр хепатитийн С вирусийн эмчилгээнд 16,922 хүнийг хамруулжээ. Харин “Элэн бүтэн Монгол” хөтөлбөр нийт эмчилгээндээ 30.7 тэрбум төгрөг зарцуулснаа мэдээлсэн. Үүнийг:

  • С вирусийн эмийн нэг сарын хэрэглээ 210,000 төгрөг
  • Стандарт эмчилгээ гурван сар үргэлжилнэ гэж тооцвол дээрх дүнгээр 48,725 хүнийг эмчилгээнд хамруулсан байх боломжтой.

Гэтэл яг С вирусийн эмчилгээнд хамрагдсан гэж ЭМДЕГ-т бүртгэлтэй байгаа иргэдийн тоо нь 16,922 буюу гурав дахин бага. Эндээс харахад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн дүн мөргөхгүй байгаа юм.

Түүнчлэн, илрүүлэг шинжилгээнд нийт 1,099,862 хүнийг хамруулжээ. Энэ нь зорилтлт хүн амын 50 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ хүмүүсийн 9.4 хувьд нь хепатитийн С вирус илэрсэн. 8.1 хувьд нь В вирусийн архаг халдвар тогтоогдсон нь ЭМДЕГ-т бүртгэлтэй байна.

Харин 1,099,862 хүний 27.4 мянгынх нь шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгүүлээгүй аж. Үүнээс үүдээд ЭМДС-гаас олгосон санхүүжилтийн дүн мөн тодорхойгүй болоод байгааг Үндэсний аудитын газраас мэдээлжээ.

ХОЁР: БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАСАН ЭМИЙН 92 ХУВЬ НЬ ЖУРАМ ЗӨРЧСӨН

Журам дурдахад, эм, эмнэлгийн хэрэгсэл бүртгүүлэгч байгууллага нь:

  • 2015 оны 13 дугаар тушаалын дагуу эмийн бүртгэлийн хугацааг сунгуулахдаа аюулгүй байдлын мэдээллийн тайлан ирүүлнэ
  • 2019 оны А/295 тоот тушаалаар, бүртгүүлэх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавьсан хяналт, судалгааны тайлан, дүнгийн талаар үнэн зөв  мэдээллээр Хүний эмийн зөвлөл, салбар зөвлөлийг ханган ажиллах үүрэгтэй.

Гэвч, энэ журмын хэрэгжилт сүүлийн жилүүдэд зөрчигдөж иржээ.

Тодруулбал:

  • 2018 онд, нийт 596 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 86.9 хувь нь
  • 2019 онд, нийт 703 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 94.5 хувь нь
  • 2020 онд, нийт 647 эмийн бүртгэлийн хугацааг сунгаснаас 92 хувь нь эмийн аюулгүй байдлын тайланг Хүний эмийн зөвлөл болон салбар зөвлөлөөр ХЭЛЭЛЦҮҮЛЭЭГҮЙ байна.

ГУРАВ: ЭМИЙН ҮНЭ ОЛОН УЛСЫН ЖИШГЭЭС ӨНДӨР БАЙНА

2015 оны байдлаар манай улсын эмийн импорт 183 тэрбум төгрөг байсан. Харин 2020 оны байдлаар хоёр дахин нэмэгдэж, 363 тэрбум  төгрөг болоод байв.

Тэгвэл, ЭМЯ-наас 2012 онд хийсэн судалгаагаар Монголын зах зээл дээрх эмийн үнийг олон улсын жишиг үнэтэй харьцуулахад хамгийн багадаа 2.24 дахин өндөр байсан. Энэ үр дүнг 2018 оны Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн судалгаа ч баталж байжээ.

Хамгийн сүүлд, MSH байгууллагын аргыг ашигласан судалгаагаар мөн сонирхолтой үр дүн гарсан байна. Үүгээр, ЭМДС-гаас хөнгөлөлттэй үнээр олгож бжй эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч байгаа зургаан эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байжээ.

Мөн Гаалийн ерөнхий газрын мэдээнд үндэслэж, судалгаа хийхэд эмүүдийн зах зээлд худалдаалж буй үнэ нь импортолсон үнээсээ 10-82 хувиар өндөр байгаа дүн гарсан байна.

Жишээ татахад, хепатитийн эсрэг Софосбувир+Ледифасвир бүлгийн эмийн стандарт эмчилгээ гурван сар үргэлжилнэ. Гурван сар уух үнэ нь олон улсад 58 ам.доллар байна. Харин энэ эмийн нэг сарын хэрэглээ 60 ам.доллар, харин гурван сарынхыг 180ам.доллараар оруулж ирдэг байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алдагдалтай гэсэн үг юм уу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хуурамч хулгайлсан, гаднаас юм өсгөж заруулж өндөр ашиг хэн нэг нь хийж байна гэсэн үг. Дээрээс нь шинжилгээний чанар муу байгаа. Үнэ зөрвөл импортлогчийнх нь эрхийг хасаад шүүхэд өгөөч.

Зочин
Зочин

Эм ханган нийлүүлэх төв болон аптекууд эм ээ тэгээд ямар журмаар аваад байна. Курс эмчилгээний мөнгө дүн нь өндөр л тусгаар байна.

Даварсан байна.
Даварсан байна.

ЭМЯ л зохицуулах газар нь биз дээ. Жишээ нь сүүлийн эмийг өвчтөн 3 сар уух ёстой юм байна. 3 сарын эм та одоо онлаин ухаад харвал олон улсын зах зээлд нь 58 $-оор буюу нэг сарынх нь 19 ам. доллароор авах боломжтой байдаг гэнэ. гэтэл манай улсын агуу эм импортлогчид нэг сар уух эмийг л 60-аар 3 сарынхийг 180-аар оруулж ирдэг гэнэ. ЭМДаатгалаар бүрэн хөнгөлөгддөг эм. Даатгал төлнө гээд бизнесийн 3 дахин өндөр ашиг буюу 200 -300%-н ашиг өвчтэй хүмүүсээр хийж байна. Та нар дотооддоо бусад орон шиг эм үйлдвэрлэж чадахгүй бол гадаад хямд үнээр эмийг нь хангах ёстой болохоос бизнес хий гээгүй.

Даварсан байна.
Даварсан байна.

ЭМдаатгалынхан их даварч байгаа шүү. Эмчийн бичсэн эмийг эмчээс асуулгүй шууд эмийн сантай тохироод хууль бусаар өгүүлсэн. 1-р сард. Намайг гомдол гаргана гэхээр гялс хэлээд засуулчихсан. Хуулиараа эмчээс өөр хүн өвчтний эм өөрчлөх эрхгүй. Ялангуяа жортой эмэнд !

Даварсан байна.
Даварсан байна.

Даатгалын авгай нар юм очиж асуухаар мэдэхгүй, анх удаа ийм юм тохиолдож байна гээд ямар ч чадваргүй байдаг. Дээрээс нь хуучны хүнд суртлын аргатай шууд хэн гэдэг эмч вэ би утасдана ч гэх шиг. Их бүдүүлэг хуучирсан аргаар ажилладаг харагдсан. Даатгал, Банк 2 бол хамгийн үйлчилгээ сайтай байдаг салбар.

Зочин
Зочин

Сайн ухвал шорондох юм байна даа. Ухах хэрэгтэй дээ. Миний хардлагаар өвчгүй хүмүүсийг өвчтэй гэж оношлоод нэг хувийн компанийн хариугаар шууд онош бичээд хүнд хэрэггүй эм уулгадаг, эсвэл тарьдаг. Гадаадаас гарахдаа эрүүл гээд оношлуулаад орж ирэнгүүтээ шууд халдвар авсан байдаг нь сонин. ЭМЯ үүндээ сайн бэлдээрэй. Илрүүлбэл будаа болгоно шүү ! Та нарыг ! Сэжигтэй үйлдэл их болдог учраас итгэхэд бэрх. Эмээ зарахын тулд өвчгүй хүнд албадаж хуурамч онош тогтоож уулгавал ямар ял шийтгэлтэй байдаг вэ ? Муугаараа шууд гардсан эмч, лаборатор 2 буруутна. үүнийг зохион байгуулсан дээдсүүд баригдахгүй.

Харуул занги
Харуул занги

Эрүүл мэндийн сайдаар олигтой хүн тавьж болохгүй юу

Зочин
Зочин

tgeed em bish hor uugaad baigaa muu

Зочин
Зочин

нян устгадаг антибиотик монголд байхгүй. Чанаргүй эм оруулж ирдэг учраас. Эм, пестицид хоёрыг шинжилж чаддаг лаборатори, шинжээч монголд байхгүй. Олон улсын хараат бус шинжээч авчирч аттестат явуулбал бүгд унана.

Зочин
Зочин

huuramch em zarsan mungu ni yum boldog yum baihdaa

Зочин
Зочин

Зүгээр л нэг муу эмийн санч эмчийн жорыг үл хайхран ижил үйлдвэрлэгчийн өөр эм дураараа өгчихөж байна. Гэтэл би тэр хүнийг мэргэжлийн хүн гэж ямар итгэж харах ч үгүй аваад элдэв вирус нян нь устаг гэж тусгаарлаад 3 долоо хоног боож тавьж байгаад гаргаж ирээд хартал шал өөр эм өгсөн байсан. Очиж хэлээд гартал шууд тэр сард нь тэрийг зассан байсан. Тэгэхээр дээд газр?нхан бас эрүүл мэндийн даатгалынхан хууль бус үйлдэлд хамт оролцдог гэсэн үг. учир нь эмийн санч баар коод уншуулаад коод хийхэд болчихож байгаа учраас. Үнэхээр даварсан. Ойр зуурын толгойны ханиадны эм, гэдэс гүйлгэхэд уудаг эм бол хамаагүй тоохгүй. Юун дээр дураараа дургих үгүйгээ мэддэггүй маш гаж тогтолцоотой.

Зочин
Зочин

Алдаад байгаа муу оноод байгаамуу бүү мэд ээ

Хэтрүүлэгтэй жишээ
Хэтрүүлэгтэй жишээ
Reply to  Зочин

Зальдаж байна. 5 хүн амчилсэн гэсэн бүртгэлтэй байж 500 хүн эмчилсэн мэт мөнгө зарцуулсан байна.

Холбоотой мэдээ

Back to top button