УЛС ТӨР

С.Одонтуяа: Шинэ яамдын сайдыг УИХ-аас томилох гээд зориуд хүлээлгэж байна

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Засгийн газар эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилсонгүй. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон. Гэсэн ч хоёр өөр яамны сайд хавсарч үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй.

Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. АН-ын үед Эдийн засаг, хөгжлийн яам ямар их бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж байсныг иргэд сайн мэднэ. 

УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй болчихсон юм уу. Уг нь УИХ-ын гишүүн заавал сайд хийх шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Хэвийн горимд шилжсэн тул Цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсч байна. Цар тахлын хуулиар халхавчилж, төсвийн мөнгийг дур дураараа үрж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button