НийгмийнСурвалжилга, Нийтлэл

ХЭРЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй охиныг хөрш айлын залуус нь бүлэглэн хүчинджээ

Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй охиныг бүлэглэн хүчирхийлсэн аймшигтай хэрэг энэ даваа гарагт гарчээ. Хэргийг тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сум 7-р баг ..-.. тоотод оршин суух охиныг хүчирхийлсэн байна гэх мэдээлэл зургаадугаар сарын 10-ны 20:48 минутад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус тоотод оршин суух хөгжлийн бэрхшээлтэй иргэн 17 настай эмэгтэй Л-г хоёр этгээд бүлэглэн хүчирхийлсэн байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэргийг үйлдсэн этгээдүүд нь хохирогчийн хөрш айлын залуус бөгөөд 23 настай эрэгтэй А, 24 настай эрэгтэй Ш нар байжээ. Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгаж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button