Нийгмийн

ТАНИЛЦ: МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон ЗУРГААН ГИШҮҮН

МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонголоо. Зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.

Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.

Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 04:46

Зөв л хүнээ дэмжсэн байна Ц.Сандуй мундаг з�##�уу энэ з�##�уу ямар ч үед дэмжиж хайрлаж хүндэлдэг хүний хувьд.үнэхээр баярлаж байна шүү з�##�уу минь гял�##�заад байгаараа амьжилт

ЗОЧИН
ЗОЧИН
2022-03-29 07:29

ЭНЭ луйварчины гайгаар ТЦГ ын хажуугийн гүүр урагшаа гарахад ТҮҮНИЙ БААР замд гай болж байгаа. МАН дагасан луйварчин урагшаа явдаг замын голд БААРАА барьж хүчээ үзүүлсэн.

Холбоотой мэдээ

Back to top button