ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Ким Кардашьян Пит Дэвидсоны түүнд зориулсан шивээсийг гайхуулав

Ким Кардашьян Хонконгийн “Vogue” сэтгүүлийн дөрөвдүгээр сарын дугаарын нүүрийг “эзэгнэжээ”. Тэрбээр “Fendi”, “Bvlgari” брендүүдийн хувцсаар гангарч, нэг дор сэтгүүлийн хоёр гурван нүүрийг чимсэн аж.

Эл сэтгүүлийн сэтгүүлчид Ким Кардашьянаас сошиал сүлжээний хүчтэй эрин үед хэрхэн өөрийгөө удирдаж, эерэг хандлагаа хадгалж байгаа талаар асууснаас гадна Канье Уэстээс салсны тэдний хооронд эхэлсэн “мэдээллийн дайн”-ы талаар ярилцсан аж. Ким хариулахдаа хайртай дотны хүмүүсийн дэмжлэг их тус болдог, өөрөө ч сошиалд учир зүйтэй хандахыг хичээдэг гэж хариулжээ.

Кимийн ойрын эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр Канье Уэстээс ирэх янз бүрийн “халдлага”-ыг шинэ амраг Пит Дэвидсоныхоо ачаар даван туулж байгаа гэж ярьдаг гэнэ. Тиймдээ ч тэдний харилцаа өдөр ирэх тусам бэхжиж байгаа аж. Үүний нэг баталгаа нь Пит Дэвидсон өөрийн биедээ Ким Кардашьянд зориулан хийлгэсэн хэд хэдэн шивээс. Тэдгээр шивээснүүдийнх нь нэгийг Ким сошиалд ил нийтэлжээ. “Миний найз бүсгүй бол  хуульч” гэх шивээс юм.

Нэг зүйлийг сонирхуулахад, ингэж бичсэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ким Кардашьян хэд хэдэн удаа хуулийн чиглэлээр шалгалт өгч амжилт олоогүй ч эцэст нь шалгалтандаа тэнцэж чадсан билээ.

Эх сурвалж: Usmagazine

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button