ТЕГ-ын өгсөн мэдээлэл: Хаврын жагсаал, Х.Баттулгын акцыг дарах МАН-ын тактик, эсвэл...
Гэнэтхэн Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, асар анхаарал татах мэдэгдэл хийлээ. Иргэдийн жагсаал, тэмцлийн үеэр гал нээж, үймээн самуун үүсгэх зорилготой байсан гэмт этгээдүүдийг илрүүлсэн гэв. Шалгалтын явцад 12 ширхэг галт зэвсэг, 861 сум, тэсэрч дэлбэрэх бодис илэрчээ.
Энэ мэдээллийг өгөхдөө ТЕГ-аас “Иймд иргэд жагсаал тэмцэлд оролцохдоо болгоомжтой байгаарай” гэсэн мессежийг базаж өгөөд, хэвлэлийн хурлаа дуусгав. Харин албан бусаар: Тэдгээр гэмт этгээдүүдийн төлөвлөгөө Ц.Элбэгдорж, Д.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт нарыг хөнөөхөд чиглэж байсан гэх мэдээлэл түгээд байна. Эндээс хэд хэдэн өнцөг анхаарал татаж байгаа юм.
НЭГ: Хавар жагсаал, тэмцэл их байхыг тооцож, зориуд хийсэн мэдэгдэл
Хоёр жилийн хөл хорионы араас үргэлжилсэн сэтгэл зүйн стресс, санхүүгийн хүндрэл, нийт нийгмийн бухимдал хуримтлагдсаар буй. Оны өмнө койны давлагаа үүсэж, хялбараар мөнгө олох хүсэлтэй иргэд хөрөнгөө цахим валют руу ихээр оруулцгаасан. Өдгөө оруулсан хөрөнгө нь “шатсан” иргэд хавар Сүхбаатарын талбай дээрээ гарч жагсах магадлалтайг судлаачид анхааруулж байв. Дээрээс нь өнөөгийн нөхцөл байдал дахь инфляц, үнийн өсөлттэй, залуус эхнээсээ жагсаал хийгээд эхэлчихсэн байгаа. Нөгөөтээгүүр хавар цагт хүний сэтгэл зүй донсолдог зэргээс үүдэж, хэрэв Засгийн газар луу чиглэсэн томоохон жагсаал өрнөвөл эмзэг байгаа Л.Оюун-Эрдэнийн баг унах эрсдэлтэй.
Ийм учраас энэ хавар Сүхбаатарын талбай дээр бий болж мэдэх эрсдэлийг намжааж, иргэдэд “Битгий жагсаарай” гэсэн мессеж өгөхийн тулд Тагнуулын ерөнхий газар ийм мэдэгдэл хийсэн байх магадлал бий. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд командлалд байдаг бүтэц юм.
ХОЁР: Д.Ганболд, М.Энхсайхан нарыг хөнөөхөөр төлөвлөсөн нь үнэн бол...
Харин албан бусаар хөвөрч буй, Д.Ганболд, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарыг хөнөөхөөр төлөвлөж байсан гэх мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ энэ мэдээллийг албаны эх сурвалжууд ч хөшигний ард ярилцаж байна. Энэ үүднээсээ шууд зохиомол сенсац гэж үзэхэд багахан учир дутагдалтай болоод буй.
Хэрэв үнэн бол, Оюу толгойн гэрээг үзэглэхэд чухал нөлөө үзүүлсэн, тэр дундаа барууны үзэл баримтлалтай улс төрчид байгаа зүй тогтол ажиглагдаж байна. Тэдний хэн хэн нь Монголын улс төрд барууны, чөлөөт зах зээлийн үзэл санааг сурталжилж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн хүмүүс. Яг энэ үүднээсээ “зүүн зүгээс” онилсон ажиллагаа байх боломжтой харагдаж байна. Тэгэхээр, хэд хэдэн хүний амь нас яригдах томоохон үйл ажиллагаа гадаадаас чиглэгдэх магадлал өндөр. Тодруулбал, хойноос.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эдгээр дээр, зэвсгүүд өмгөөлөгч Б.Баасанцогтынх байсан гэдгийг мэдээлээд буй нь анхаарал татаж буй. Б.Баасанцогт нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог. Энэ үүднээсээ Х.Баттулгын жагсаал, цуглаан зохион байгуулах бэлтгэлээ базааж байсны нэг илэрхийлэл ч байж болох. Нөгөө талаар, Х.Баттулга АН-ын даргын сонгуульд ялж, улс төрд эргэн ирэх өндөр магадлалтай байгаа нөхцөлд МАН талаас түүн рүү зориуд чиглүүлж, ийм мэдэгдэл хийсэн байхыг ч үгүйсгэхгүй.
Ийм, ийм өнцгүүд байж болж байна.
Гал нээх төлөвлөгөөт ажиллагаа үнэхээр зохион байгуулалттай, бэлтгэлтэй байхад нь олж, илрүүлсэн гэхэд нэлээд детективний сэтгэгдэл төрнө. МАН эрх барьж буй Засгийн газар талаас зориуд мэдээлэл цацсан байлаа гэхэд харин ихээхэн буруу, төрийг, ард түмнийг цагаан цаас шиг харж, эр бярдаа эрдсэн л арга хэрэгсэл билээ. Түүнчлэн зориуд Оюу толгойн гэрээнд нэр холбогдох, баруун төвийн үзэл баримтлалт улс төрчдийн нэрийг гаргаж тавьж буй бол хамрах хүрээ, эргээд ирэх “гал” нь ноцтой байх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмнийг ядуу бас айдастай байлгах нь эрх баригчдын д�##�д хөзөр гэж ойлголоо. ККК
Дараачийх нь Бат-Үүл гэдэг шиг юм байна.
Ямар ч мэдээлэл өгөөд байдаг юм, жагса�##� эхэлцэн одоо айлгах хэрэгтэй гэсэн үг үү
МАНАН бүлэглэлийг хамга�##�ах тактик МАН-ынхан яагаад барих болов оо. МАНАН бүлэглэл хуягласан хүчтэй байгаа бус уу?
Үнийн хөөрөгдлийн Жагса�##� цуглаан болоод ирэнгүүт айгаад ийм жүжиг зохиож нийгмийн анхаарлыг өөр тийш нь з�##�ах гээд байгаа юм уу . Одоо болиоч ! Та нарын тактикийг бүүр мэддэг болчлоо
энэ эхний анги нь уу, ард нь зохиолыг нь бичигсэд АНУсын гар хөл ан уу , Монголыг атгадад эз хуулийн мафи уу
tegeed buug ni huraaj avaad shorond ni hiigeech hend hamaatain ene mu glg
Аливаад итгэх итгэлээ �##�дсан чинь миний буруу биш ш дээ
Tavilttai jujig.Battulgaas uhtlee aij bn MAH.
ХАР МАССЫН САНАА БОДОЛЫГ ӨӨР ЗҮГТ ХАНДУУЛДАГ ЭНЭ АРГАА ХЭДИЙ БОЛТОЛ ХЭРЭГЛЭХ ЮМ ВЭ АЙН
Нэр бүхий нөхдүүд ч ямар олигтой новшнууд биш
ТАНИЛ СЕНСАЦ БАЙНА. НАМАЙГ ТАГНАСАН ГЭЖ ХЭН СЕНСАЦАЛЛАА. 20 САЯ ДОЛЛАР ОРОСООС ЗӨӨСӨН ГЭЖ ХЭН СЕНСАЦАЛЛАА. БУСАД ОЛОН ХУДАЛ СЕНСАЦ ДЭГДЭЭЖ АНХААРЛЫГ САРНИУЛДАГ УЛС ТӨРИЙН ЯМАР ХҮЧИН БИЛЭЭ. ЭЭЛЖИТ СЕНСАЦ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХ ЮМГҮЙДЭЭ. ТАВЧИКТАЙЭМЭГТЭЙ ГУДАМД ЯВНА ГЭЭД БҮХЭЛ БҮТЭН ЗАСГИЙГ БУУЛГАЖ АМИА БОДОЖ ХӨГЛӨСӨН ХЭН БИЛЭЭ????????????????????/МАШ ТАНИЛ ДҮРҮҮД НЭГ НЭГНИЙХЭЭ ТУРШЛАГЫГ ХУУЛАГЧИД ХЭН БИЛЭЭ
Ардчилсан намын үхэж д�##�д орморууд битгий худлаа яриад бай. Та нар бас 1998 онд өөрсдөө С.Зоригийг нийлж �##�чихаад дараагийнх нь Батүүл,элбэгдорж гэж �##�уурчин хэлсэн гэж улин хуц�##�дсан. Хаа байна одоо хүртэл үхээрийн элбэгдорж,Батүүл хоёр чинь Монголд гай болсоор,амьд с�##�г�##�саар л байна ш дээ.
Худлаа мэдээлэл тарааж ард түмний тархийг угаахаа боль. Аль эрт л Батүүлийг дараагийн ээлжинд гэсэн яриа байдаг. Нөгөөх нь байж л байна ш дээ. Бичиг үсэггүй хөдөөний золбингуудыг айлгаж байж сонгуулиар гарч улс орныг цөлмөх гэсэн ардчилсан намынхны атгаг санаа юм даа.
МАН-ын авилгачид ийм өчүүхэн зохиол сэдэж ард түмнийг мөнхийн ядуу, тэгээд тархины тура�##�тай бахйлгах арга Эд нарыг хэн �##�ах вэ Инээдтэй юм
Төрийн �##�банд баяжих гэж шург�##�сан бүхэнтэй би тэмцэнэ.
БАРУУНЫ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД БОЛСОН, ТЭДНИЙ ЧИГЛҮҮЛГЭЭР УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙГ УДАА ДАРАА ЗӨРЧИЖ БАЙСАН БАЯРЦОГТ, ЭЛБЭГДОРЖ НАРЫН ЭТГЭЭДҮҮДИЙГ ОЧИЖ ОЧИЖ ХУУЛИЙН ХОНГИЛ ҮҮСГЭСЭН ОЦОГНОГЧ БААСАНЦОГТ "БУУДНА" ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ. БУДААЧ БУДААЧ ГЭЭД САХЛАА БУДАВ.