
Эдийн засгийн чуулган Төрийн ордонд нээлтээ хийн, үргэлжилж байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан энэ удаагийн чуулганаар Засгийн газар шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулах, эдийн засгаа сэргээс гарц, гаргалгааг эрэлхийлэхээр зорьж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн чуулганы ивээн тэтгэгчээр “Оюу толгой”, РиоТинто, Ард санхүүгийн нэгдэл, MCS, “Энержи ресурс”, Шунхлай холдинг компаниуд оролцож байна.
Хуралд төрийн байгууллагын 300, хувийн хэвшлийн 300, ТББ, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын 300 төлөөлөл, олон улсын байгууллагын 100 төлөөлөл оролцож байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.