Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Жагсаалын араас: Тэд гишүүдийг “АВЛИГАДСАН” 4 тэрбум, 2.4 их наядын ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА танаж чадах уу

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээ хэмнэ гэж ам алдсан ч өөрсдөөсөө эхэлж хэмнэх шаардлагатай болов. Энэ хүрээндээ, өчигдөр шинэхэн ажлын хэсэг хуралдаж, УИХ-ын харъяа байгууллагуудын дарга нарыг жийп унахыг хориглолоо. Шатахуунаас нь хэмнэгдэх зардал ердөө 1.4 тэрбум төгрөг.

Нөгөө талд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2022 оны улсын төсөвт тодотгол хийхээ мэдэгдсэн. Эдгээр үйл явц залуус жагссан, сошиал дуулиан хүчээ авсантай холбогдуулж, гал унтраах шинжтэй популист шийдвэр гаргаад өнгөрөх вий гэсэн болгоомжлол төрүүлж буй.

Улсын төсөвт тодотгол хийхдээ зөв өнцгүүдэд төвлөрч чадах уу. Нөгөө талд зах зээл дэх ААН-үүдийн мөнгөний урсгалыг боогдуулж мэдэх эрсдэлтэй шийдвэрүүд гаргах уу. Эсвэл хэдэн дарга нарын унаа тэргэнд хязгаарлалт хийж буй шигээ, өнгөцхөн шийдвэр гаргаад өнгөрүүлэх үү гэдэг нь анхаарал татаж байна.

Жишээ татахад, 2022 оны төсөв анхнаасаа хэт өөдрөг батлагдсан. Урьд жилүүдээс хамгийн өндөр хөрөнгө оруулалт тусгасан. Бас УИХ-ын гишүүдийг хөшигний ард 4 тэрбум төгрөгөөр “авлигадсан” зэрэг өнцгүүдийг энд сануулъя.

300 ТЭРБУМЫГ ТАНАХ УУ: ЗГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ “АВЛИГАДСАН” 4 ТЭРБУМ

2022 оны төсвийг батлахын өмнө Засгийн газар, УИХ-ын гишүүд Тэрэлжид уулзахдаа иргэдийн татварын мөнгөнөөс гишүүн бүрд тойрогт нь 4 тэрбумыг суулгахаар тохирсон. Тодруулах юм бол, УИХ-ын гишүүдтэй “Төсвийг битгий шүүмжлээрэй, Засгийн газрыг битгий муулаарай” гэсэн агуулгаар Л.Оюун-Эрдэнэ 4 тэрбум төгрөгийн амлалт өгсөн гэгдсэн.

Ийм арга өмнө нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хэрэгжиж байв. Тодруулбал, 2017 оны аравдугаар сард тус оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа ЖДҮХС-гийн санхүүжилтэд 72 тэрбум 550 сая төгрөг нэмүүлсэн байдаг. Энэ дүн УИХ-ын гишүүн тус бүрд 1 тэрбум төгрөгийн “зээлийн эрх” маягтай бичигдсэн. Ингэж У.Хүрэлсүх гишүүдэд ЖДҮХС-гаар дамжуулан, тус бүр 1 тэрбумыг амлаад, Засгийн газраа авч үлдсэн түүх бий. Харин энэ нь хожим ил болохдоо улс төрийн хүрээнд “ЖДҮ-гийн дуулиан”-аар дэгдэж, нэг хэсэгтээ шуугисан билээ.

Л.Оюун-Эрдэнийн үед энэ 1 тэрбум 4 болж өссөн гэсэн үг. Нийтдээ ойролцоогоор 300 орчим тэрбум төгрөг болно. Харин энэ цаг үед хэмнэхдээ тэд төсөвт оруулсан тус дүнгээ танах нь эн тэргүүний асуудал болох юм.

ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ЖИЛ: 2.4 ИХ НАЯДАД ЮУ ЮУ БАГТАВ

2022 оны төсөвт 2.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар баталсан. Үүний 1.7 нь зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт оногдсон юм. Дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон хөрөнгө оруулалт энд багтсан ч гишүүдийн тойрог, тойрогтоо шахаж батлуулсан сумын төвийн клуб, аялал жуулчлалын бүс болно гэгдэх “Андлалын өргөө” жишгийн төсвүүд ч мөн бий.

Дахин онцлоход, 2022 оны төсөв урьд жилүүдээс хамгийн өндөр хөрөнгө оруулалт баталсан нь. Үүний:

  • 88.2 хувь нь барилга, байгууламж
  • 7.5 хувь нь тоног төхөөрөмж
  • 2.8 хувь нь их засвар
  • 1.5 хувь ТЭЗҮ зэрэг чиглэлд зарцуулагдахаар туссан байгаа юм.

Одоо төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • 37 соёлын төв
  • 26 спорт заал
  • 23 спорт цогцолбор
  • 12 аялал жуулчлалын төсөл баригдаж байна. Урьд жилүүдэд байгаагүй өндөр хөрөнгө оруулалтаар олон зам барина, эрчим хүчний сүлжээ байгуулна гэж зорьсон нь авууштай ч гуя дагуулж хүзүү гэгчээр, УИХ-ын гишүүдийн тойрог тойрогт тусгасан танаж болох зардлууд байгаа нь эндээс харагдаж байгаа юм.

ТЕНДЕРҮҮДИЙГ ТАНАХ УУ: ААН-ҮҮДЭЭ ДЭМЖИНЭ ГЭХ Ч

Мөн энэ онд төсвийн алдагдалыг 2.4 их наяд төгрөг байна гэж тооцсон. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэх зорилгоор 2.8 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөсөн байгаа юм.

Засгийн газар бонд босгохоор арилжааны банкууд түүнийг ихээр худалдан авч, ААН-үүдэд гаргах зээлээ хумьдаг. Монголбанк мөнгөний хатуу бодлого баримтална гэдгээ илэрхийлсээр байна. Иймд ААН-үүдэд дэмжлэг болох мөнгөний урсгал төсвөөс улам л танагдах эрсдэл бий.

Харин төсвийн тодогтол хийх нэрийдлээр тендерүүд цуцалж, бас дахин популист шийдвэр гаргах вий гэсэн болгоомжлол энд үүснэ. Учир нь тендерт шалгарч, улсын төсвийн санхүүжилтээр ажиллах олон ААН Монголд бий. Тендер авсан болгон муу биш гэдгийг хэдий хар масс ойлгохгүй ч эрх баригчид хэр мэдрэмжтэй хандах бол. Тендерүүдийг царцаах чиглэлд ажиллаваас хүнд байгаа зарим ААН-үүдэд амаргүй тусахаар харагдаж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Инфляц нэмэгдэж, барааны үнэ өссөн цаг үед иргэдийн бухимдал зүй ёсоор тэсрэв. Харин үүнд улс төрчид мэдрэг хандаж буй илэрхийлэмж үзүүлэхдээ нэг бол хөнгөхөн хуураад өнгөрөх, нэг бол ААН-үүдээ бүр ядраах хоёр туйлын балансыг хадгалах шаардлагатай болж буй.

Үнийн өсөлттэй тэмцэх агуулгаар баталж буй түр хууль нь чөлөөт эдийн засгийн онцлогтой зөрчилдөнө гэж ихээхэн шүүмжлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, үнийг тогтвортой барихын тулд хууль баталж, ААН-үүдийн зээлийн татаасыг Засгийн газар төлөхөөр болсон нь анхаарал татсан. Энэ арга хэмжээ эцэстээ эдийн засагт барааны хомстол бий болгох вий гэсэн болгоомжлолыг ч үүсгээд байгаа юм.

Популист шийдвэр гаргаж, төсвөө тодотгохдоо баахан тендер цуцалж, ААН-үүд рүү чиглэх мөнгөний урсгалыг танахаас илүү гишүүдийн “шахаа”-ны төсвүүдийг, дээр дурдсан 4 тэрбумуудыг онцолж харах нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
4 сар 11, 2022 09:07

Гишүүдийн 4 тэрбумын шахаа хахуулаа төсвөөс хасахгүй бол хэмнэлт гэж яриад хэрэгүй биз дээ эрхэм ухаант удирдлагуудаа!!!!

Зочин
Зочин
4 сар 11, 2022 09:27

ed nar odoo yaandaa zugeer galiig halit untraagaad ungurch bolohgui l yumsan ter huns ureg ni ahiad garaad irvel odoo yaanaa

Зочин
Зочин
4 сар 11, 2022 09:31

үнхээр хошин шог болж байна аа энэ засгийн газар

Зочин
Зочин
4 сар 11, 2022 09:47

odoo tegeed tanah l baihdaa tee

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 11, 2022 11:01

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭНГЭ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЭНЭ ТӨРИЙН АВИЛГА 10 САЯ БАЙХАД НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ГАРСАН БАЙДАГ. ГЭВЧ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР АВИЛГАА 4-8 ТЭРБУМ ХҮРТЭЛ НЭМЖ ДААМЖИРСАН. ТӨРИЙН АВИЛГА 4 ТЭРБУМ БАЙХАД 500000 ТӨГРӨГИЙН ХАНДИВ ШАЛГАЖ ХЭРЭГ ҮҮСГЭЖ, БӨӨС ХУУРС ТҮҮЖ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ АТГ, АУДИТ БОЛОН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН НЭР ЗҮҮЖ АВИЛГАЧДЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ТАТАН БУУЛГАЖ, ИРГЭНИЙ ХЯНАЛТЫГ АЖИЛЛУУЛАХ ЁСТОЙ. ЭНЭ ИХ МӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХӨГЖЛИЙН БАНК, ЭРДЭНЭТ, НИСЭХИЙН ЭРСДЛИЙН САН ГЭЭД БҮХ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БҮР САНХҮҮГИЙН АУДИТ ХИЙЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ӨГЧ ИРСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ГЭТЭЛ ТЭДНИЙ ЦАЛИН ЖИЛ БҮР НЭМЭГДЭЭД БАЙГАА НЬ БАС ТӨСВӨӨР АВИЛГА ӨГЧ БАЙГААГИЙН БАТАЛГАА. УГТАА ТАТАН БУУГДАХ ЁСТОЙ. ТУХАЙЛБАЛ ДАМДИННЯМ ГИШҮҮН ӨНГӨРСӨН ОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДАРХАНЫ НЭГ СУРГУУЛЬД САМБАР АВЧ ӨГЧ БАЙГАА БИЧЛЭГ, БАГШ НАР ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ АВЧ ӨГЛӨӨ ХЭМЭЭН ШОУДАЖ БАЙГААГ АУДИТ ЮУ ГЭЖ ҮЗСЭН БЭ. . ТЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДАМДИННЯМ 2-ООС ИЧИЖ ДЭМИЙ СУВГАА СОЛЬСОН. ГЭТЭЛ ГЭТЭЛ ГИШҮҮДИЙН НЭГ ЖИЛИЙН АВИЛГА 304 ТЭМБУМ, 12 ЖИЛИЙНХ 3.6 ИХ НАЯД, ДАРХАНЫ ЗАМЫГ 2 УРСГАЛТАЙ БИТГИЙХЭЛ 4 УРСГАЛТТАЙ БОЛГОХ ХАНГАЛТТАЙ МӨНГӨ. ЗАЛУУСАА ИЙМ АСУУДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЬЕ

Очирбат
Очирбат
4 сар 11, 2022 15:26

УИХ ын гишүүдийн 4 тэрбумаас хас тана

ҮЛ ТААЛАГЧ
ҮЛ ТААЛАГЧ
4 сар 11, 2022 21:25

Эрх мэдэл �##�бан туша�##�тайгаа үлдэхийн тулд 4 тэрбумаар гишүүдийг хахуульдсан нь төр өөрөө авилгажсан байдлаа харуулж түүнээсээ с�##�ж чадахгүй байгаагаа харуулж бна. Төрийг удирдаж чадахгүй юмнуудын үйлдэл нь авилга, хулгай л бдаг шдээ. Өнөөгийн төр монголын түүхэнд хамгийн муу нэртэй үлдэнэ. Улсаа хөгжүүлж ажилгүйдлийг арилгаж чадахгүй, баахан х�##�амж тарааж ядуусын эгнээг нэмсэн засаг болж бна даа.

Zochin
Zochin
4 сар 11, 2022 21:44

Тийм шүү. Гишүүн бүрийн зарцуулах 4 тэрбум төгрөгийг танах хэрэгтэй. Мөн 2020онд итгэлцүүрээр сэмхэн нэмсэр ц�##�инг бас танах хэрэгтэй
Сү. Батболд, С. Баяр гэх мэтийн хэргүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэ.

Бат
Бат
4 сар 13, 2022 13:39

ЭНЭ ОЛОН СОЁЛЫН ,,СПОРТ ТӨВҮҮДЭЭ ЦАРЦАА.ТӨСӨВИЙН 70 ХУВЬ НЬ ЭНД БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button