Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Инфляцтай тэмцэх хууль: ЗГ, Монголбанк нэг өвөрт орж, ДАХИАД МӨНГӨ ХЭВЛЭНЭ

“Энэ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ялгаатай”, “Мөнгө хэвлэхгүй”, “Монголбанк ганцаардаж байна”... Эдгээр нь үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх агуулгатай түр хуулийн төслийг тайлбарлаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарын үгс.

Цар тахал, түүний араас залгасан Орос-Украины асуудлаас үүдсэн нөхцөл байдлын улмаас инфляц, хэрэглээний үнийн индекс огцом өсөөд багагүй хугацаа өнгөрсний дараа Засгийн газар ийм хууль санаачилсан. Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх хамгийн гол арга хэмжээгээ энэ хэмээж буй.

УИХ-аар Дараалал харгалзахгүйгээр хэлэлцэхээр тусгасан энэ хуулийн төслийн агуулгыг базъя.

  • Нэгдүгээрт, зөвхөн мах, гурил, шатахуун гурван бүтээгдэхүүнд хамаатай.
  • Хоёрдугаарт, Монголбанк арилжааны банкнуудаар дамжуулж эдгээр бүтээгдэхүүнийг нийлүүлдэг ААН-үүдэд санхүүжилт олгоно.
  • Гуравдугаарт, Засгийн газар Монголбанкны зээл  санхүүжилт олгох эх үүсвэрийг төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулж, болохгүй бол бонд босгоно.

Өөрөөр хэлбэл мах, гурил, шатахуун нийлүүлдэг ААН-үүдийн үнээ нэмээгүйнхээ төлөө хүртэх шархыг Засгийн газар, Монголбанктайгаа нийлээд он дуустал нөхье л гэсэн төлөвлөгөө юм. Үүнд мөн гадаад валютын нөөцийг тогтвортой хадгалах чиглэл дэх хэдэн жижиг заалт багтсан байгааг сануулъя.

НЭГ: ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ, ХҮҮГИЙН ТАТААСЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛНЭ

Хуулийн төслийн 5 дугаар зүйлд, Монголбанк:

  • Мах, гурил бэлтгэгч, нийлүүлэгч ААН-үүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг,
  • Газрын тос импортлогчдод эргэлтийн хөрөнгийн ба урьдчилгаа төлбөр төлөх хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох үүрэг хүлээж буй.

Юун түрүүнд, Монголбанк ААН-үүдэд зээл олгодог бүтэц биш тул эхний зөрчил нь үүснэ. Дараа нь, зээлийн эх үүсвэр Монголбанкнаас гарах мэт ойлгогдож буй тул мөнгө хэвлэх үү гэсэн асуулт тавигдаж байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарлаж буйгаар, энэ санхүүжилтийг Монголбанк тухайн ААН-үүдийн харьцдаг арилжааны банкнуудаар нь дамжуулан олгоно гэх. Харин эх үүсвэрийг нь мөнгө хэвлэхгүй, төсвийн ерөнхийлөн захирагч нарын хооронд гүйлгүүлж шийдвэрлэнэ хэмээсэн.

Гэтэл хуульд, зээлийн эх үүсвэрийг биш зөвхөн хөнгөлөлттэй олгох зээлийн хүүгийн татаасыг л төсөвт зохицуулалт хийх замаар шийднэ гэж заажээ. Тодруулбал, 6.1.2-т,

“Хөнгөлөлтэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх” гэж бичсэн байгаа юм.

Энэ нь гэхдээ зөвхөн мах, гурил бэлтгэн нийлүүлэгч ААН-үүдэд хамаарна. Харин газрын тос импортлогчдод олгох санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн талаар үг, өгүүлбэр алга.

Ингээд харахаар, Монголбанк-Арилжааны банк гэсэн схемээр ААН-үүдэд зээл олгохдоо зөвхөн хүүгийн татаасыг нь л төсвөөс, тодруулбал Сангийн яамнаас төлөх ажээ. Харин нийт зээлийн эх үүсвэрээ хэрхэн шийдэхийг хуульд огт заагаагүй байна.

ХОЁР: ТОМ КОМПАНИУД САНХҮҮЖИЖ, ҮЙЛДВЭРИЙН БУСААР МАХ БЭЛТГЭГЧИД ГАДНА ХОЦОРНО

Дараагийн асуудал нь, эл санхүүжилтийн дэмжлэгийг хэн хэн авах боломжтой вэ гэсэн асуулт ургаж байна. Хуульд нарийвчилж заасан зүйл бага бөгөөд, “Мах, гурил бэлтгэгч, нийлүүлэгч ААН-үүд” болон “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч ААН” гэсэн тодорхойлолтууд бий.

За, шатахуун импортлогчид тодорхой. Нэр бүхий томоохон компаниуд бий. Тэд тодорхойгүй эх үүсвэрээр санхүүжих нь. Гурил үйлдвэрийн аргаар бэлтгэдэг мөн л тодорхой хэдэн үндэсний компаниуд бий. Харин мах бэлтгэлийн 90 хувь нь үйлдвэрийн бус аргаар хийгддэг гэсэн албан бус статистик бий. Тэгэхээр эцсийн дүндээ, хэдэн томоохон махны үйлдвэрүүд нь санхүүжээд, малчид яах вэ гэсэн асуудал үүсэж байна.

Малчид мах бэлтгэн нийлүүлэгч мөн мөртлөө ААН биш. Энэ утгаар хуулийн үйлчлэлд хамаарахгүй үлдвэл тэд үнээ хэрхэн тогтоох вэ. Үнэндээ зах зээлд малчдын бэлтгэсэн мах л эргэлдэж байгаа. Тэгэхээр инфляцтай тэмцэх бодлого нь үр дүнд хүрэхээс илүү хүнд үед хэдэн том үйлдвэрүүдээ л санхүүжүүлье гэсэн зорилготой уншигдах ажээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үнийн өсөлт, хомстолоос сэргийлнэ гэх мөртлөө мах, гурил, шатахуун гурвыг авч үзсэн нь сонирхолтой. Сангийн сайд, манай инфляцын 90 гаруй хувь нь энэ гурван бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг гэж тайлбарлаж байгаа.

Гэтэл валютын ханшийн өсөлтөөс үүдэж инфляц нэмэгдэж байгаа нь бодит шалтгаан. Мөртлөө хуульд, Монголбанкан дахь мөнгөжсөн алтны хэмжээг нэмэгдүүлэх хоёрхон заалт орсноос бусдаар, валютын ханшийн өсөлтөд авч хэрэгжүүлэх бодлого тусгаагүй байна.

Цаашлаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр тодорхойгүй, нарийн зааж өгөөгүй. Өмнөх 3 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг ТБҮЦ-аас гаргаж, хүүгийн татаасыг нь Зээлийн батлан даалтын сан хариуцаж байсан бол энэ удаад бүр бүрхэг орж иржээ.

Ингэхээр мөнгө хэвлэх үү гэдэг хардлага дахиад л хийгдэнэ. Эрсдэлтэй нь, зах зээлд ингэж огцом мөнгөний нийлүүлэлт хийсний гор нь 9-10 сарын дараа дахиад л инфляцаар илэрдэг. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд мөнгө “хэвлэсний” үр дүн өнөөдөр инфляцаар харагдаж байна гэж тайлбарлах ч эдийн засагчид бий билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид хүнд цаг үед боломжит гаргалгаа хайж байна. Монголбанк ганцаардаж буй тул хамтрахаас өөр арга алга” гэх мэтээр эл хуулийн төслөө чуулганы хуралдаан дээр уяран, хайлан өмгөөлж байгаа. “Бид гарц, шийдэл авчирлаа” хэмээж буй.

Гэвч хуулийн төслийг ингээд харахаар мөнгө хэвлэх эрсдэлтэй, арилжааны банкнуудад бол ашигтай, хэдэн үйлдвэрүүддээ зээл олгоод, малчдаа орхисон ийм л бүдүүн баараг агуулга харагдаж байна. Яг үнийн өсөлт, барааны хомстолтой тэмцэх шийдэл гэхэд...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2022 08:08

Засгийн газар мөнгөний бодлого хэрэгжүүлж байна

Зочин
Зочин
4 сар 12, 2022 08:08

Baihgui mungu

Зочин
Зочин
4 сар 12, 2022 08:45

Лхагвасүрэнг яагааад засгийн газар хамга�##�сан бэ

Иргэн
Иргэн
4 сар 12, 2022 09:18

Барааны хомстол, үнийн өсөлтийг тогтоох арга нь энэ юм байх даа. Уг нь ОХУ-ын шатахууныг худ�##�даж авах улс орон цөөрч, шатахууны илүүдэлд орох, зарах гарцгүй, үнэ хямдруулах нөхцөл байд�##� үүсээд байдаг. Худ�##�дагч т�##�хаа заав�##� Сингапурын үнээр зардаггүй л биз дээ?
1. Харин ч эсрэгээрээ бид хямд шатахуун их хэмжээгээр нөөцөлж авах боломж байна. Шатахуун импортлогч нарт хөнгөлөлт үзүүлэх биш, харин нөөцөө ханг�##�ттай бэлтгэхэд нь зээлийн дэмжлэг үзүүлж, үнэ нэмэхгүй гэсэн бат�##�гаа гаргуулж авах нь зүйтэй байх.
2. ОХУ-аас �##�т худ�##�дан авч в�##�ютаа өсгөж, долларын үнийн хөөрөгдөлтийг зогсоох �##�тан боломж байна.
3. Мах, гурил 2 импортын бүтээгдэхүүн биш, дотоод хян�##�таа сайжруулж, дайны хажуугаар дажин гэгчээр үндэслэлгүй үнэ өсгөөд байгаа гурилын үйлдвэрүүд, мах бэлтгэгч нарт мөнгө өгөх биш,эсрэгээрээ хариуцлага тооцоод явах ёстой.
4. Импортлодог бүх барааг тодорхой хугацаанд га�##�ийн татвараас чөлөөлөөд өгвөл барааны хомсдол, инфляци буураад л яваад өгөх байх даа.

Зочин
Зочин
4 сар 12, 2022 10:20

Дотоодын мах, гурилын асуудлыг ХАА биржээрээ зохиуцуулж болох тул голлоод яах вэ. Харин будаа, ургамлын тос, элсэн чихрийн үнийг зохицуулах хэрэгтэй байна. Шатахуунд улсын монопол тогтоохгүй бол хэдэн баячуудаа дийлэхгүй нь. Энэ хуулийн төсөл эцэстээ иргэдэд бараг өгөөж өгөхгүй нь. Яагаад гэвэл үйлдвэрүүдийг дэмжих мөнгөө буцаагаад бусад ААН-ийн татвараас авах болно

guyuu
guyuu
4 сар 12, 2022 10:43

odoo mungu hevleh bl ulsiin temdegtiig tsaas bolgoj uneguiduuleh suirliin bodlogo shuu! bitgii ingej tenegteid bai!!

Иргэн
Иргэн
4 сар 12, 2022 10:54

Шатахуун дамлаж зардаг хэдэн гарыг л жаахан хазаарлах хэрэгтэй байна. Эд нар л ард, иргэдийг туйлдуулж байна шүү дээ.
Тэр Роснефт-ийн с�##�барыг Монголд оруулж ирэх хэрэгтэй.

Иргэн
Иргэн
4 сар 12, 2022 11:18

Засгийн газрын түвшинд л ОХУ-тай шатахуун худ�##�даж авах үнээ тохиролцоод явдаг болчихвол дотоодод борлуулах үнэ тодорхой болно, шатахуун импортлогчдод элдэв хөнгөлөлт үзүүлж, хөлд нь суугаад байх шаардлагагүй болно. Тэд дуртай үедээ үгсэн нийлж үнээ нэмж, иргэдийг дарамт�##�ж, зулгааж чадахгүй болно. Тухайн с�##�барыг хариуцсан яамны л ажил. Бага ч болов сэтгэл гаргаад ажлаа хийж болдоггүй юм уу?

Зочин
Зочин
4 сар 13, 2022 00:53

Банк Засаг хоёр нь нийлэхээр коммунист орон болно доо

Холбоотой мэдээ

Back to top button