ТОЙМ: Хавар гишүүд түдгэлзэж, "Сахал"-ын дайн хэм хэмжээгээ алдан, ЗГ хамгийн хүндийг үүрнэ
Өнгөрч буй энэ долоо хоногт улс төрийн хүрээнд хэд хэдэн анхаарал татах, цар хүрээ өргөн үйл явдал боллоо. Тэднийг тоймлон хүргэе.
Нэг: Бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүд
Даваа гарагаас эхлэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагад шалгуулахаар буй эрхмүүдийн тоог 12 гэж эх сурвалжууд мэдээлж эхлэв. Хуулийн дагуу, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан энэ саналыг УИХ-д оруулснаар санал хураадаг.
Өмнө нь амралтын өдрүүдээр Г.Амартүвшин гишүүн өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж мэдэгдсэн нь ч тэднийг сандаргасан. С.Бямбацогт гишүүний хувьд “Намайг түдгэлзүүлэх санал орж ирвэл битгий дэмжсэн кноп дараарай” гэж бусад гишүүдээ гуйсан талаар бид мэдээлж байв. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр зөвхөн чөлөөлөгдөж болдог, харин түр түдгэлзэн шалгуулахын тулд УЕП-ын хүсэлт хэрэгтэй гэдгийг мэдсээр байж ийм мэдэгдэл хийсэн нь хар массаас хэлээд оноо авав. Зальтай хүн гэдгийн нь нэг илрэл л ийм байв.
Яв явсаар долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад өглөө. Улмаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх 12 гишүүний дөрөв нь лав тэд бололтой. Үүний дээр Хөгжлийн банкнаас гадна авлигын хэрэгт холбогддог УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын хэрэг ч шүүхийн шатандаа шилжихэд бэлэн болоод байгаа.
Ямартай ч, энэ процесс хаврын улс төрийн хүрээнд өрнөх нь тодорхой болсон. Харин энэ үеэр хаалттай санал хураахад гишүүд кноп наймаалцаж, өнгөрсөн муу жишгээр муу хүмүүсээ авч үлдэх чиглэлд битгий ажиллаасай. Шалгуулах ёстой хүмүүс шалгуулж, гэм буруутай эсэхээ тогтоолгох боломжийг нь ядаж олгоосой, ард түмнийг төлөөлж буйн хувьд.
Хоёр: Хөтөлийн араас Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МИК
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Би “сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй хувийн өс хонзонгүй. Гэхдээ энэ хүний үйлдэл шударга бус. Бид хувийн өмчид халдаагүй. Өөр аль ч улсад ийм тохиолдол гарвал адилхан л шийдэх байсан” гэж олонтой ярьж буй, сүүлийн өдрүүдэд. Учир нь Засгийн газар Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий өмчүүд рүү илтэд довтлох болоод удаж байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн схемийг илчилснээс хойш Л.Оюун-Эрдэнэ Д.Эрдэнэбилэгийн мартаагүй. 400 сая ам.долларын төлбөрт нь өмчүүдийг нь суутгах хэлцэл зэргийг ч хийж байсан. Гэвч Хөгжлийн банкны дуулианы араас хэргээр Хөтөлийн цементийн үйлдвэр лүү нь харваж, өмчлөлийг нь цуцалсан. Төрийн өмчийн компани болгосон.
Харин энэ долоо хоногт Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцаллаа. Улмаар дахиад төр энэ үйлдвэрийг дэргэдээ авав. Араас нь Шадар сайд С.Амарсайхан МИК буюу Монголын ипотекийн корпорацын тухай хов ярьж буй аятай ихэд хачин мэдэгдэл хийж, Д.Эрдэнэбилэг рүү дахин довтлов.
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэж хүн салбар салбарт бизнесээ тэлж, улсын өмчид байсан үйлдвэрүүдийг хэд хэдээр нь өмчилж, Монголын толгой баян болсон хүмүүсийн нэг мөн, бас нэжгээд үед улс төрчдийг санхүүжүүлдэг гол хүчин ч байв. Энэ утгаар нь тэмцэл хийхдээ тэд хувийн өмчүүдийг дураар булааж байгаа нь улс төрийн соёлд ямар жишиг тогтоох нь сонирхолтой. Өмчлөл цуцалж, концессын гэрээг хүчингүй болгох бүр маш олон жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө, ажлын байрууд алдагдаж, нэгэн хувийн хэвшил зах зээлгүй болж, дампуурах эрсдэл рүү түлхэгдэж буй.
Хэдийгээр шударга ёсны агуулгаараа тэдний дайн сайшаалтай ч улс төрийн зорилгынх нь доор ААН-үүд хохирдог жишиг байж болохгүй юм.
Гурав: Төсвийг тодотгоно, хэмнэнэ
Залуус Сүхбаатар талбай дээр жагссаны дараа эрх баригчид хэмнэх асуудлаар ярилцаж эхэлсэн. Төсөв тодотгохоор болсон. Ингээд хэн хэр зэрэг хэмнэж чадах юм, гал унтраагаад л өнгөрөх юм уу гэдэг сэдвийг хэвлэлүүд олонтой хөндлөө.
Харин баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахдаа төсвийн тодотголтой холбоотой хэд хэдэн хууль санаачилж, УИХ-д өргөн барих болсон талаараа мэдэгдсэн. Үүнд нь, НДШ-ийн 50 хувийг буцааж өгч байх, төрийн өмчит компаниудыг цэгцлэх тэргүүтэй агуулгууд багтжээ.
Хамгийн сайн хэмнэлтийг төрийн өмчит компаниуд дээр хийхээр харагдав. 39 ААН-ийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож, 10-ыг нь татан буулгаж, 10-ыг нь нэгтгэнэ гэж ярилаа. Мөн дэд захиралгүй байхаар хуульчилж байгаа юм билээ.
Цаашлаад мах, гурил, шатахууны үнийн өсөлт дээр ямар арга хэмжээ авч буйгаа тэр мөнөөх түр хуулийн төлсөөрөө тайлбарласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлэмж нь “Бид залуусаас ирсэн шаардлагуудтай ингэж тулж ажилласан. Монгол Улс ийм хүнд нөхцөлд байна. Чөмөг дундарч байгаа ч хичээнэ. Яг ийм бодит шийдлүүд бодлоо”. Үүгээрээ шийдвэр танилцуулахаас илүү романтиклал нь дэндчих гээд байсан талтай.
Өмнөх Засгийн газрууд ингэж санаачилж байсангүй. Тэд хууль санаачилж, яаралтай горимоор өргөн барьж, “Үгүй, овоо доо” гэмээр шийдвэрүүдийг эхнээс нь гаргаж байна. Үнэхээр хүнд ч нөхцөл байдал бий. Гэвч өчигдрийн хуралдаан дээр төсвийн тодотголын тухай асуултаас Ерөнхий сайд, Сангийн сайд нар илтэд тойрч булзааруулсаар таарав.
Ингээд ирэх долоо хоногт 2022 оны төсвийг тодотгох их ажил өрнөх нь. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар үүнийг ахална. Гэхдээ тэр Сангийн сайд Б.Жавхлан болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарт тун муу байгаа. Үүгээрээ тэд хэрхэн ойлголцолд хүрч чадах нь анхаарал татаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
адр нь мэдээж элбэг хүзүү хар отгоо байгаашдээ
Хуулиар шиидэх үү. Хүчээр шиидэх үү
Байгаа байгаа одоо яах ёстой гэж хулгай хийсэн нь үнэн бол шудрага бус юм хийсэн бол .............. зөв юм биш үү?
Хулгайд �##�дсан өмчөө булааж авахгүй яаж авахын бэ. Засгийн бодлого зөв бна .хулгайлах хуйв�##�даанд оролцож боломж олгосон хүмүүсийг ил блгож цээрлүүлэх хэрэгтэй
Хувийн өмчийг биш хулгайлуулж , луйвардуулсан өмчөө буцааж авч байгаа шүү . Ойлголтоо цэгцлээрэй
Их хурлын тарах цаг ойртож
Энэ эргүү сэтгүүлч юү бичээд бнаа. Эрдэнэбилэгийн өмч гэж бхгүй, байгаачгүй, харин түүний луйварын аргаар ард түмнээс дээрэмдсэн бүхнийг төрийн өмчид эргүүлэн авч бна.
Сах�##�ын дайн гэж... айхтар бичвэр байна шүү
Herew Erdenebileg uneheer mongold heregtei gangiin yildwer barij bgaa bol orshooj yil ajillagaa ni jigdersnii daraa hohiroliig baragduulah ni zow Mongol ulsiin toloo bol zow
Хууль зөрчиж сайн муу ямар ч аргаар хамаагүй луйвардан уосын өмчийг нэг гартаа оруулаад хувийнх болгочихсон л бол энэ миний хувийн өмч гээд дараад хэвтчихэж болдог мэт муу жишгийг тас�##�бар болгохыг энэ Эрдэнэбилэгийн асуудлаар цаашид ойлгуулах хэрэгтэй. Анхнаасаа луйвраар хууль бусаар авсан бол нэг л өдөр асууд�##� яригдах л ёстой. Танай сайт Эрдэнэбилэгийг өмөөрөөд нэмэргүй ээ, больж үз. Оюук харин ч олигтой хөдлөхгүй 4 жил боллоо
Хувийн өмчийг булаагаагүй Дээрэмдүүлсэн хөрөнгөө Төр буцаан авч байна маш зөв