ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Криштиану Роналдугийн хүү нас баржээ

“Манчестер Юнайтед” багийн тоглогч Криштиану Роналдугийн ихэр хүүхдийн нэг нь нас барсан талаар цахим хуудсандаа нийтлэжээ. Өмнө нь аравдугаар сарын эхээр тэрбээр хайртай бүсгүй Жоржина Родригес нь ихэр хүүхэд төрүүлэхээр тэсэн ядан хүлээж байгааг зарлаж байсан.

“Хүүхэд маань хорвоог орхисонд бид гүнээ харамсаж байна. Энэ бол эцэг эхчүүдэд тохиолдож болох хамгийн том зовлон. Охин, хүүхэд мэндэлсэн мөч амьдрах итгэл найдвар, аз жаргалтай байх хүчийг өглөө. Бидэнд тусалсан, халамжилсан эмч, сувилагч нартаа баярлалаа.

Бид бүгд энэ хүнд хэцүү үед маш их хохирол амсаж, гашуудаж байгаа тул бидний хувийн амьдралд аль болохоор халдахгүй байхыг хүсэж байна. Бидний хүүхэд, чи бол бидний сахиусан тэнгэр. Бид чамайг үргэлж хайрлах болно” гэж Роналду, Родригес нар нийтэлжээ.

Роналду өдгөө 37 настай. “Алтан бөмбөг” цомын таван ч удаагийн эзэн Роналду  Жоржина Родригес нар 2017 онд Алана Мартина охиноо, энэ жил ихэр хүүхдээ өлгийдөн аваад байсан юм.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button