УРЛАГ

Гүргэл хатны гутлыг 1000 жилийн өмнөх “Адидас гутал”-аас сэдэвлэн бүтээжээ

“Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн найруулгад дүрүүдийн хувцсыг археологийн олдвор, судалгаанд үндэслэн бүтээсэн хэмээж буй. Түүхэн цаг үетэйгээ үл холбогдох шинжтэй гэж олон нийт шүүмжилсэн. Гэхдээ жүжигчин О.Дөлгөөний тоглосон Гүргэл хатны хувцасны гутлыг 2016 онд Монголоос олдсон, дэлхийд “Адидас” гэж мэдээлэгдсэн гутлаас сэдэвлэж хийсэн байна.

Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сард Алтай нутгаас 30-40 орчим насны эмэгтэйн булш олдсон. Эмэгтэйн  занданшсан цогцсын хамт дээл хувцас, эмээл, хутга, сам зэрэг олдсон байдаг. Харин гутал нь улаан эрээн судалтай хэвээр үлдсэн тул гадаадын хэвлэлүүд “Адидас гутал” нэрээр оноож, мэдээлсэн юм. Олдворыг 1000 гаруй жилийн өмнөх цаг үед хамааруулж үздэг.

Харин “Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны гутлыг загвар нь тус гуталд үндэслэгдсэн нь харьцуулсан зургаас харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-04-22 11:43

1000 жилийн өмнө адидас гут#### байсан юмуу?

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x