Мадонна 37 насаар дүү найз залуу Ахламалик Уильямсаас салжээ
Өдгөө 64 настай Мадонна өөрөөс 37 насаар дүү Ахламалик Уильямстай /27 настай/ гурван жил болзосны эцэст салсан байна. Энэ талаар Мадоннагийн ойрын эх сурвалжаас эш татан “The Sun” агентлаг мэдээлжээ.
Дуучин Мадоннагийн шүтэн бишрэгч, фэнүүдийнх нь салалтынх нь талаар нийтэлсэн мэдээг өөрийн “Инстаграм” хуудсандаа хуваалцжээ.
Мадонна: “Амьдралд чинь чамд огт тохирохгүй хүн байвал, түүнээсээ салах ёстой гэдгийг чинь ойлгох хүртэл чинь Бурхан тэр хүнийг ашигласаар л байх болно” хэмээн поп од Мадонна нийтэлжээ.
Тэднийг салсан гэх мэдээллийг инсайдерууд ч баталж, салалтын гол шалтгаан Мадоннагийн ачаалал ихтэй ажлын хуваариас болсон гэжээ.
Учир нь, Мадонна шинэ уран бүтээл дээрээ ажиллаж, гэр бүлдээ анхаарах цаг завгүй шаргуу ажиллаж эхэлсэн. Тэд бие биедээ урьдын адил сэтгэл татагдсан хэвээр байгаа ч салах нь дээр гэсэн шийдэлд хүрсэн аж.
Ахламаликтай хамт авхуулсан гэрэл зургууд Мадоннагийн “Инстаграм” хуудаснаас алга болсон нь салалтыг үнэхээр баталж байгаа юм. Инсайдеруудын мэдээлснээр хосууд найрсаг харилцаатай хэвээр байгаа гэнэ.
Залуухан амрагаасаа салсан Мадонна одоо харин гэр бүл, найз нөхөдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх болсон байна.
Мадонна, Ахламалик Уильямс хоёрын амрагийн харилцаа 2019 онд олны өмнө ил болсон. Тэд 2015 онд ажлын үеэр танилцсан ба Ахламалик Уильямс Мадоннагийн бүжигчнээр ажиллаж байсан юм.
Тэдний насны зөрүү олныг шуугиулсан. Мадонна 64 настай, харин Ахламалик Уильямс 27 настай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.