УРЛАГ
Д.Бердибек Баян-Өлгий аймагт тоглолтоо хийнэ

Ая зохиогч, дуучин Д.Бердибек Баян-Өлгий аймагт тоглолтоо хийнэ.
Тэрбээр "Хүй цөглөж хүн болсон миний төрсөн нутаг, ижийн үрс ижил заяат ӨЛГИЙ нутгийн бүх сумдаараа "ЧИН ЗҮРХ" хэмээх хүсэл мөрөөдөл, бодол, аялгуу минь шингэсэн анхны тоглолтоо хүргэхээр аян замын дөрөө жийлээ. Хүүгээ гээд тосоод авах, хүний орчлонд эгэлгүй нутаг Баян-Өлгий нутгийн минь үзэгч түмэн ахан дүүс та бүхнийгээ "ЧИН ЗҮРХ" анхны аялан тоглолтондоо урин залья." хэмээн нийтэлжээ.

Д.Бердибекын "Чин зүрх" анхны тайлан тоглолт Өлгий хотод төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы нэрэмжит алтан гадас одонт хөгжимт драмын театрын тайзнаа 2022 оны 05 сарын 14 өдөр 19:00, 21:00 цагуудаас тоглоно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.