КЭЙС: Хүчирхийлэлд өртсөн ээждээ 12 настай охин дохионы хэлмэрч болж, цагдаад мэдүүлэг өгчээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. Жишээлбэл, хүчирхийлэлд өртсөн ээждээ 12 настай охин дохионы хэлмэрч болж, цагдаад мэдүүлэг өгчээ.
Хохирогч ХЭҮК-т "...Би хэлний болон сонсголын бэрхшээлтэй. Хөдөө хамаатныдаа амрах гэж очоод бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Цагдаад болсон явдлаа ойлгуулах гээд дохионы хэлмэрч байхгүйгээс чадаагүй. Тэгээд хотоос нөхрөө дуудсан. Манай нөхөр бас хэлгүй, сонсголгүй болохоор том охиныг аваад хотоос очсон. 12 настай охин маань миний ярьсныг цагдаад хэлмэрчилж өгсөн. Хүүхдээрээ тийм хэргийн тухай хэлүүлэх надад маш хэцүү байсан. Түүнээс болоод охин маань шокноос гарч чадахгүй байгаа" хэмээн гомдол гаргасан байна.
Мэдүүлэг авч буй цагдаа 12 настай хүүхдийг дохионы хэлмэрч болгосон нь хүний эрхийн ноцтой зөрчил юм. Иймд цаашид төрийн албан хаагчдыг дохионы хэлтэй болгох нэн шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.