СПОРТ
Ц.Магалжав: Э.Оюунболд, Б.Бат-Орших нарын цол, чимгийг нөхөж олгохгүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн асуултад ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулахдаа “Допингтой холбогдсон 39 бөх бий. Тэднээс Энхтөгсийн Оюунболд, Нямпүрэвийн Батсайхан, Баатарын Уртнасан, Батжаргалын Батбаатар, Батжаргалын Лхагвадорж, Доржийн Ням-Очир нар барилдах эрхээ хасуулсан” гэсэн юм.

Мөн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Одоо мөрдөгдөж байгаа Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Б.Бат-Орших нарт унасан бөхчүүдийн цол, чимгийг өнгөрсөн жил нөхөж олгосон. Тиймээс энэ хоёр бөхөд цол, чимгийг нь нөхөж олгох боломжгүй. Тийм асуудал байхгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Goshin sevshnuud