ДЭЛХИЙ

Дэлхийн банк Монгол Улсад тээвэр, ложистикийн салбарт 110 сая ам.долларын санхүүжилт олгоно

Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт тээвэр холбоо, ложистикийг сайжруулахад зориулж 110 сая ам.долларын санхүүжилт олгох төслийг баталжээ.

Тавдугаар сарын 27-нд Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл хуралдаж, Монгол Улсын авто тээвэр, ложистикийг сайжруулах төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон Улсын Хөгжлийн Ассоциацаас 10 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн.

“Төсөл нь эдийн засгийн гол салбаруудад стратегийн ач холбогдол бүхий зам, тээврийн дэд бүтцийг бий болгох, ложистикийг сайжруулах Засгийн газрын “Сэргэлтийн бодлого”-той нийцэж байгаа аж. Дэлхийн Банктай хамтран ажиллахыг хүлээж, төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн Монгол Улсын Зам, Тээвэр Хөгжлийн сайд Л.Халтар мэдэгджээ.

Төслийн хүрээнд монголын мах боловсруулах үйлдвэрийн холболтыг сайжруулж, ложистикийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор автозамын барилгын менежментийн орчин үеийн арга барилыг нэвтрүүлэх, бэлчээрийн бүстэй холбоотой 51 км авто замыг шинэчлэн засварлах, нийт 311 км авто замыг засварлах зэрэг ажлыг хийх юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүс нутгийн жишиг ложистикийн төв байгуулах замаар ложистикийн үйлчилгээг сайжруулж, ложистик, хангамжийн сүлжээний платформыг бий болгох аж.

Зам тээвэр, ложистикийг сайжруулах төсөл нь “Дэлхийн Банкны Монгол дахь тайлан, “InfraSAP” тайлан, Монгол Улсын түншлэл 2021-2025”-д чиглэнэ. Эл төсөл нь чухал дэд бүтцэд хөрөнгө оруулах, ложистикийн үйлчилгээг сайжруулах, үндэсний ложистикийн зохицуулалтын тогтолцоог шинэчлэх замаар баялаг бүтээгч салбаруудыг нээж, эдийн засгийг төрөлжүүлэх Монгол Улсын Засгийн газрын алсын харааг дэмжих явдал юм.

Эх сурвалж: IJGlobal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button