СПОРТ

Казахстанд гацсан монгол боксчид олон улсын тэмцээнээс таван медаль хүртлээ

Ж.Еркин дасгалжуулагчтай Монголын тамирчид Казахстан улсад гацаад байгаа билээ. "Хилчин" спорт хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх боксын өсвөрийн шигшээ багийн таван тамирчин дасгалжуулагчийнхаа хамт хүний нутагт байгаа юм.

Тэд Алматы хотод болсон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан өсвөр үеийн олон улсын тэмцээнд оролцжээ.

 Гурван орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн тэмцээнээс Э.Төгсбилэг, Ц.Манал, Д.Тэнгис нар алт, Ц.Лхам мөнгө, Ц.Мандах хүрэл медалийн эзэн боллоо.

Ийнхүү ОУХМ Ж.Еркин дасгалжуулагчтай манай тамирчид Казахстан улсад хоёр сарын хугацаанд олон улсын зургаан цуврал тэмцээнд оролцож 15 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл, нийт 23 медаль хүртсэн амжилттай эх орондоо ирэхээр боллоо.

Казахстанд гацсан Ц.Еркин дасгалжуулагчтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button