Нийгмийн

"Шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаггүй болох” хуулийг батална

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүний өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Энэ хуулийн төслийнхөө талаар тэрбээр, "Сүүлийн 5 жил ярьж, үзэж байгаа “Гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаггүй болох” хууль маань УИХ-аар эцэслэн батлагдана. “Нотол, чадахгүй бол цагаатга” гэх зарчим Монголд нутагшиж эхэлнэ. Гэмт хэрэг үйлдсэнийг нотлох нь төрийн үүрэг болохоос тухайн сэжигтэний үүрэг биш. Хууль зөрчихгүйгээр, эрүүдэн шүүхгүйгээр, хонгилдохгүйгээр, төмсөгдөж барьцаалдаг, шантаажилдаг, хилс хэрэг тулгадаг хуулийн системгүй болох нь бидний зорилго.

Шүүхийн хууль бол нэг том алхам нь болсон. Одоо процессын хуулийн шинэчлэлүүдээр дамжуулж авилгагүй, хараат бус, хүн хэлмэгдүүлдэггүй, бас ял завшуулдаггүй хуулийн машинтай болох ёстой. Үүний ард прокурор ба мөрдөх албаны шинэчлэл гэж хэн ч халдаж зүрхэлдэггүй, цогц шинэчлэл шаардсан салбар үлдэж байна. Даруй хийхгүй бол гайгүй явж эхэлж байгаа шүүхийнхээ шинэчлэлийг ч татаж унагах эрсдэл бий болоод буйг нуух юун" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
6 сар 3, 2022 10:17

ЮУНЫ өмнө хуулийн байгууллагуудаа, шүүхээ АВЛИГАЧДААС цэвэрлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button