УЛС ТӨР

Сүхбаатар дүүргийн ЕБС-иуд гадуурхлын эсрэг нэгдлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг санаачлан байгуулсан гишүүний хувьд сонгогдсон тойргынхоо буюу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 ангийн сурагчдын хүрээнд “#Баярлалаа_Сүхбаатар” үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг видео контент бүтээх уралдааныг санаачлан зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, "Сүү" ХК-ийн хамт олон хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд Сүхбаатар дүүргийн 13 сургуулийн 6-12 дугаар ангийнхан бүтээлээ илгээснээс Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 7в ангийн бүтээл шилдгээр шалгарлаа. Тэмцээний түрүү 7в ангийнхан маань Төрийн ордонд зочлох эрх, СҮҮ ХК-ны “Алтан тасалбар”-ын эзэд болохын зэрэгцээ 1 сая төгрөгөөр шагнууллаа.

Үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлын эсрэг хийж хэрэгжүүлэх ажил зөвхөн Олон улсын ялгаварлан гадуурхлын эсрэг өдрийн хүрээнд хязгаарлагдахгүй юм. “#Баярлалаа_Сүхбаатар” нийгмийн нөлөөллийн аяны элч төлөөлөгч МУСТА, дуучин С.Гантогоотой хамтран ирэх есдүгээр сараас буюу 2022-2023 оны хичээлийн жилийн эхэнд Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад энэ сэдвээр илтгэл, сургалт мэдээлэл, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг үе шаттай зохион байгуулах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button