НИЙГЭМ
Зөвшөөрөлгүй чоно, туулай агнасан иргэнд хариуцлага тооцжээ

Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн Автотээврийн шалган бүртгэх товчоонд хяналт, шалгалт хийжээ.
Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ланд крузейр-80 маркийн автомашинаар Төв аймгийн нутаг Баянхангай сумаас чоно, туулай зөвшөөрөлгүй агнан тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Түүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дах заалт, Засгийн газрын 23 дугаар тогтоолын дагуу нөхөн төлбөр тооцон, торгуулийн арга хэмжээ авсан байна.
ЭХ СУРВАЛЖ: НМХГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.