УЛС ТӨР

Орон сууц, хуримтлалын сан хөгжүүлэх асуудлаар санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй ажлын айлчлал эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. 

Өнөөдрийн айлчлалын төгсгөлд дараах хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа.

НЭГ: "Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад "Темасек" олон улсын сангаас 232,420 сингапур долларын буцалтгүй тусламж үзүүлнэ. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86,600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ-аас хариуцахаар тусгасан байна.

ХОЁР: Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд "Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай" санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сингапур улсад суугаа элчин сайд С.Энхбаяр, нэр бүхий УИХ-ын гишүүд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийж буй өнөөдрийн ажлын айлчлал өндөрлөлөө. Маргааш |2022.07.08|Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны уулзалт хийхээр товлоод байгаа юм.


АЙЛЧЛАЛЫН ӨМНӨХ МЭДЭЭНҮҮД:

Жозефин Тео: Цахим шилжилтийн асуудлаар Монгол Улстай хамтран ажиллана

Энд дарж уншина уу.

Сингапур 232 мянган синг.доллараар барилгын салбарт тусална

Энд дарж уншина уу.

АЙЛЧЛАЛ: МИАТ, "Эрдэнэс монгол" ТӨХК-иудад Сингапурын туршлагыг хэрэгжүүлнэ

Энд дарж уншина уу.

"Уул уурхайн баялгаа тэтгэврийн сангаар дамжуулан, байрны урьдчилгаа шийдэх боломжийг судална"

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 7, 2022 22:32

Авилагачид хэзээ ч дэвшил гаргахгүй, шун�##�аасаа хагацахгүй.

Зочин
Зочин
7 сар 8, 2022 10:46

Сайдын ажилд амжилт хүсий

Зочин
Зочин
7 сар 8, 2022 10:48

Боломж үрггэлж байдаг ингэж ирэлхийлж эрэл хайгуул хийж байгаа нь зөв

Зочин
Зочин
7 сар 8, 2022 10:48

Сайн бна Сайдааа. Сайн явааад ирээрэй

Зочин
Зочин
7 сар 8, 2022 11:04

Зөв үйл хийгээд, Зөв үйлдэл үзүүлээд ирээрэй Сайдаа

Зочин
Зочин
7 сар 8, 2022 11:10

Zaaaa amjilt2

Холбоотой мэдээ

Back to top button