Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Газрын тосны үйлдвэр "ХӨӨРХИЙ"

Шатахууны үнэ нэмэгдэхээр л "Нөгөө газрын тосны үйлдвэр яасан бэ" гэж хашгирчхаад, бусад үедээ мартчихдаг нэг сэдэвтэй болжээ. Харин энэ сэдвийн автор болж, "Монголчууд шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэнэ" хэмээн сүртэйгээр мэдэгдэж явсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болон дэвшжээ.

Автор нь ингэж томорсон ч сэдэв нь харин биежээгүй орхигдсон байна.

Бидний анхны гэгээхэн мөрөөдөл нь жил бүр хойд хөршөөс 1.2 тэрбум орчим ам.доллароор шатахуун импортолдог дүнгээ дотооддоо шингээх явдал байв. Мэдээж дагаад, нэг л дургүйг нь хүргэвэл шатахууныхаа цоргыг хаачих гээд байдаг хойд хөршийн хараат байдлаас тусгаар улсын хувьд салах амбиц.

Маш товчоор тайлбарлахад,

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн гаднах хашаа, авто болон тээвэрлэх төмөр зам зэрэг анхдагч ажлуудын зардлыг Монголын тал хариуцах, яг үйлдвэр барих нарийвчлалтай зардлыг Энэтхэгийн зээлээр барихаар тооцсон. Энэ хүрээнд Хөгжлийн банкны зээлийн түүх үүссэн агаад дундуур нь орон сууц барих зэргээр нэмэлт зардлууд ч өчнөөн үүссэн нь нэн их.

Үйлдвэрийн шавыг 2019 онд тавьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байв. Гэвчиг бүтээн байгуулалтын ажлууд хойшилсоор 2024, 2025 он болон хоёр удаа хойшлох товыг зарлаад байна. Энэ хугацаанд монголчуудыг дэлхийн зах зээл дээрх шатахууны үнийн өсөлт тойрсонгүй.

Эсрэгээрээ сонгогчдод зориулж, улс төрчид АИ 92 дээр удаан хугацаанд "барилт" хийсээр, тэр нь хамгийн хүнд үед задарч, жинхэнэ шок өгөв. Дизелийн түлш нэмэгдсэнээр хэрэглээний үнийн сагс супер нэмэгдэх бодит эрсдэл бий боллоо. Гээд яахав.

Дэлхийгээс эсрэг чигт монгол урсаж чадахгүй. Дэргэдээ ганц газрын тос боловсруулах үйлдвэргүй тул тэнхлэгийг дагаж эргэхээс аргагүй нөхцөлд оров.

Яг үнэндээ Газрын тос боловсруулах үйлдвэр баригдлаа ч түүхий эдээ БНХАУ-ын эзэмшдэг Дачин тамсагийн талбайгаас маш өндөр зардлаар татна. Газар нь асар хэвгий. Хоолой татах мөнгөө тус үйлдвэрийн захирал, У.Хүрэлсүхийн найз Д.Алтанцэцэг олон улсаас босгоно гэж баахан давхиснаас хэтрээгүй. Дээрээс нь ОХУ-ын "Роснефть"-ээс түүхий эдээ татах амлалт хүртэл хөшигний ард өгч байж, үйлдвэр барих тээгээ багасгасан нь нууц биш болсон.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Нэг ёсондоо Газрын тос боловсруулах үйлдвэр баригдлаа ч зардал нь асар өндөр төсөөлөлтэй тул дотоодоос хямд шатахуун авна гэх найдлага маш бага юм. Дэлхийн дахины геополитик орчин асар хурдтай өөрчлөгдөж буй энэ үеэс үйлдвэр ашиглалтад орно гэх 2025 оныг төсөөлөхөд бэрх. ТЭЗҮ нь дахин томорч, зардлууд өсөх нь үндсэндээ тодорхой. Тэр хэрээр масс хэрэглэгчдийн хямд шатахуун авах мөрөөөдөл улам алсраастай.

Ер нь яг бодит байдал дээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтэц олон эрх ашиг, санхүүгийн нугачаа, улс төрчдийн дээшээ өгсөх гишгүүрт нухлагдаж, "хөөрхий" төрхтэй болчхоод байгаа нь энэ. Яг 9 сарын 1 эхлэхэд маш эрч хүчтэйгээр хичээлээ эхэлсэн дэгжин багш хавар шар шувуу лугаа навсайн ядардгийн жишиг энэ үйлдвэрийг босгож буй гэх хэдэн жилд бүрэн давтагдсаар байна.

Нэгэнт өөрөөрөө овоглосных, энэ үйлдвэрийн явцаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг эргээсэй. Тэгээд Засгийн газартаа чиглэл өгөөсэй. Эзэнгүй орхигдож буйг нь анзаараасай.

Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
8651
8651

ГТБҮ БОЛ ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН НӨХДҮҮДИЙГ БИЗНЕСИЙН ЯМАРЧ СУУРЬ АНХАН ШАТНЫ ЯДАХДАА ГАНЦ УДАА Ч БОЛСОН БИЗНЕС ХИЫГЭЭД ҮЗЧИХСЭН ХҮНИЙ ШИНЖГҮЙ АЖИЛ. ЭНЭТХЭГҮҮД ӨӨРСДӨӨ ИЙМ ТӨРДИЙН ҮЙЛДВЭР ТУРШЛАГА ТҮҮХ БАРАГ БАЙХГҮЙ ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ 28%- ЫГ ИМПОРТООР АВДАГ УЛС. ӨӨРСДИЙНХ НЬ ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН ИХЭНХИЙГ ОРОСУУД БАРЬЖ ХЯТАДУУД ШИНЭЧИЛСЭН.
ЦААШДЫН ТОМ ТӨСЛҮҮД ДЭЭР Ч ГЭСЭН ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ХАНДВАЛ АШИГЛАЛТАНД ОРЖ ЧАДАХГҮЙ ГАЦАХ ОЛОН ҮЙЛДВЭРИЙН СУУРЬТАЙ ҮЛДЭЖ МАГАДГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙНА.
ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ЗОЧИД БУУДАЛ ЛИФТНИЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ КОМПАНААР ДАМЖУУЛАН МОННИСЫН Б.ЧУЛУУНБААТАР ГЭЭЧ ХУЛГАЙЧИД ӨГӨХӨӨР ТОХИРОО ХИЙГЭЭД БАЙГАА НЬ ЭНЭ ТӨСӨЛ 5 -Р ЦАХИЛГААН СТАНЦЫН ГУНИГТ ТҮҮХИЙГ ДАВТАХАД ОЙРХОН ИРСНИЙГ ИЛТГЭНЭ

Зочин
Зочин
Reply to  8651

КАЗИНОЧИН ХҮМҮҮС МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЖ ХАРАГДААРАЙ.МОНГОЛЧУУД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙВЭЛ МОНГОЛ ХӨГЖИНӨӨ

Зочин
Зочин

Сонгуульд ялахийн төлөөө дэлхийг тэр чигт нь өгий ч гэж мэдэх хүмүүс. Учир нь хичнэээн сайхан сайхан юм яриад гарцгаадаг билээ тэгээд ялаад гарангуутаа бүгд дүмбий оргидог төрчид

Югра
Югра

ОЮУЭРДЭНЭ ГЭХ БОЛОВСРОЛГҮЙ МУЛГУУ ЮМААР ЕРӨНХИЙ САЙД ХИЙЛГЭХЭЭР ЯАЖ ЭНЭ ОЛОН ТҮМНИЙ ЧИНЬ АМЬДРАЛ ӨӨДЛӨХ ҮҮ

Bidon
Bidon
Reply to  Югра

Bers tugssun haha

Зочин
Зочин

Сүр данзан хаан болсон

Зочин
Зочин

хэдхэн үйлдвэрийн суурийн газар тэгшилсэн,хашаа барьсан.зам цахилгаан татсан.3-4 давхар хэдхэн оффисын барилгын каркасны ажил л явж байна лээ.300 аад энэтхэг хүн байгаа гэсэн дээ.юу ч хийдэг юм.яг үйлдвэр нь 26 оноос баригдах юм гэсэн үү?тийм юм ярьж байна лээ.найдалтгүй ээ

Дураараа..Алтанцэцэг..
Дураараа..Алтанцэцэг..

АЛТАНЦЭЦЭГ ХҮК ИЙН НАЙЗ БОЛООД Л ИЙМ УДААН..ХАРИУЦЛАГАГҮЙ БГААД БНА АА..СОЛИОЧЭЭЭ..Д

Сураг
Сураг

Энэ хүний балаг дуусхаа байлаа

Зочин
Зочин

Газрын тосны үйлдвэртэй болсон ч шууд бензин болчихдоггүй юм шиг байна лээ. зүгээр л боловсруулсан газрыг тос болно гэж ойлгосон кккк хэдэн шат дамжиж безин болдог юм болоо?

Зочин МИ
Зочин МИ

ЭНЭ МАЛ ХЭЗЭЭ Ч БҮТЭЛТЭЙ ЮМ ХИЙХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ ХОГИЙН ПОП "ЖҮЖИГЧИН"

Баатар
Баатар

Ерөнхийлөгч Ерөнхий сайд УИХ-ын дарга 3-ын хийх үндсэн ажил бол шатахууны үйлдвэр шүү. Улаанбаатарт LRT төсөл хэрэггүй. Энэ төсөлл зарцуулах гэж байгаа 3 их наядаа шатахууны үйлдвэртээ зарцуулаачээ.

Инженер/эдийн засагч
Инженер/эдийн засагч

Энэ төсөл анхнаасаа л маш их алдагдалтай үйлдвэр болох нь тодорхой байсан. Түүхий нефть нь хүний гарт. Тэднээс дэлхийн жишиг үнээр худалдаж авах учир үйлдвэр нь хэзээ ч өртөгөө нөхөхгүй нь тодорхой. Яагаад гэвэл дэд бүтэц огт байхгүй газхр сонгосон. Төмөр зам, цахилгааны эх үүсвэр, усны нөөц, нефть дамжуулах хоолой зэрэг нь газар дээрээ огт байхгүйгээс асар холоос өндөр өртгөөр холоос татахаар болсон. Тиймээс үйлдвэр барих зардлаасаа илүү хөрөнгө гаргах шаардлагатай. Эдгээр нь бас л гадны зээл болох өр. Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний мөнгийг одоо инфляцид идэгдсэн эдийн засагтай болсон энэ хүнд үед улсаараа доллараар төлөх гэж зовох болж байна. Эцэст нв дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдхүүний үнэ өсөхөд нефтийн асар их нөөцтөй, олон жил гадаадад экспортолдог том орнуудын дотоод үнэ нь дагаад өсдөг жамтай. Хамгийн аймшигтай нь үйлдвэр ажиллаад эхэллээ гэхэд удалгүй алдагдал нь өсөөд байх тул зогсоохоос өөр аргагүй байдалд хүрэх аюултай.

Зочин
Зочин

тодорхой хэмжээнд судалгааатай, найдвар байгаа тохиолдолд том амалж бусдад боломж байгаа гэж итгэл төрүүлэх хэрэгтэй шдээ. Өөрийнхөө хувийн карьеэр нэмэгдэж л байвал болио гэсэн хувиа зангаар юу ч хамаагүй ярьж амлаж явах юмдаа манай улс төрчид

Sarandavaa
Sarandavaa

Воль2

Зочин МИ
Зочин МИ
Reply to  Sarandavaa

Ерөнхийөгч гэх шоучин нь мулгуу сагсуу, ямар ч боловсролнүй дүнхүү хар дурак, их хурлын спикер нь тархиндаа гэмтэлтэй хагас мэдрэлтэй нэгэн, ер сайд нь хувийн 10 оюутантай сургууль гэгчийг төгссөн боловсролгүй нэгэн яана даа монгол улс

hero
hero

аа чааваасдаа

Зочиzн
Зочиzн

bnga hudal am garna gevch ooriin bish mongoor

Иргэн
Иргэн

Ус нь дэргэдээ ус/хэрэглэсэн/ цэвэршүүлэх боловсруулах байгууламж, цахилгаан дулаан төмөр болон авто зам гээд бүх дэд бүтэцтэй Дархан хотод Японы хөрөнгө оруулалттай мөн Японы тийм үйлдвэр бариад мэргэшсэн Япондоо төдийгүй ОУ-д дээгүүрт яригддаг чадвартай компаниар бариулахаар тохирчихсон, ТЭЗү нь бэлэн болсон байсан , газрын тосоо ОУ-н бирж дээрээс биржийн үнээр ОХУ-с татах тийм төслийг унагаан байж эхлүүлсэн төсөл дөө.Хятад руу гаргаж байгаа нефтийн өөрт үлдэх хувиаа ихэсгээд , түүнийгээ ОУ- н жишиг үнээр Хятадад өгч тэр мөнгөө энэ төсөлд оруулж болоогүй л юм байх даа.

Зоч
Зоч

Газрын Тосны Үйлдвэрээ л гүйцээгээрэй

Зочинжирард
Зочинжирард

Нефть. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчид л бах тав нь ханаж үгсэн хуйвалдаж дураараа авирлаж үнэ үнийн бодлогоор цулайж байгаа нь үнэн биз дээ.
Тэд аль болох л үндэсний НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР гүй байхыг. Аль болох л гацааж удаахыг бодож хор найруулгаа хийж байгаа шүү дээ.
Тамсгийн НЕФТЬ түүхий чигээрээ гадагш урссаар... тэр бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгчийн балаг очирбат гэгч буруу элгийн цаашаа санаат харь сэтгэлтэнээс ял асууж тодруулах юм байгаад байна шүү.

Зочинжирард
Зочинжирард

Хүрэлсүх зүтгэж махийж байж л эхлүүлсэн.
Сэтгэлгүй.Баяжчихсан мөнгөтэй хувиа хичээсэн бузарууд л аль л ашигтай үйл ажиллагаанд тувт саад түвэг удаж зөв ажил ер явахаа больчоод байна шүү дээ.
Яаж энэ муухай муу тогтолцооноос салах вэ?

Зочин
Зочин

Алтанширээтэд үйлдвэрээ барьж байж Тамсагаас шатахуунаа татна гэснийг л ёстой яаж ч хичээгээд ойлгохгүй байна, яагаад вэ, тийм шийдвэр яаж гаргав

Зочин
Зочин

Балгас нэгээр нэмэгдэх байлгүй. Энэ Сэлэмчин нөхрийн тавилттай жүжиг байж

МОНГОЛ
МОНГОЛ

ТЭМДЭГ ТАРААЖ ФОТО ТАТУУЛАХААС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДУРАК ДАА.

Зочин
Зочин

Xiin xooloi gej Mongold xereggui tusliig 24 ond barina geed yariad yavax yum. Ene tusluu zogsoo. Ayulgui baidlaa yasan boddoggui uls ve.

Зочин
Зочин

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИН СҮР ДАНЗАН Ч БИШДЭЭ ХӨ. ЖИНХЭНЭ МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛЧУУДЫН ЭЦЭГ ШҮҮ ХӨӨ

JAk
JAk

MONGOL TALIIN AJILLAJ BAGAA BAG CHADVAR IH SUL HUMUUS BAIH SHIG BAN LEE DEE.

Зочин
Зочин

Энэ төсөл анхнаасаа л маш их ####дагд####тай үйлдвэр болох нь тодорхой байсан. Түүхий нефть нь хүний гарт. Тэднээс дэлхийн жишиг үнээр худ####даж авах учир үйлдвэр нь хэзээ ч өртөгөө нөхөхгүй нь тодорхой. Яагаад гэвэл дэд бүтэц огт байхгүй газхр сонгосон. Төмөр зам, цахилгааны эх үүсвэр, усны нөөц, нефть дамжуулах хоолой зэрэг нь газар дээрээ огт байхгүйгээс асар холоос өндөр өртгөөр холоос татахаар болсон. Тиймээс үйлдвэр барих зардлаасаа илүү хөрөнгө гаргах шаардлагатай. Эдгээр нь бас л гадны зээл болох өр. Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний мөнгийг одоо инфляцид идэгдсэн эдийн засагтай болсон энэ хүнд үед улсаараа доллараар төлөх гэж зовох болж байна. Эцэст нв дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдхүүний үнэ өсөхөд нефтийн асар их нөөцтөй, олон жил гадаадад экспортолдог том орнуудын дотоод үнэ нь дагаад өсдөг жамтай. Хамгийн аймшигтай нь үйлдвэр ажиллаад эхэллээ гэхэд уд####гүй ####дагд#### нь өсөөд байх тул зогсоохоос өөр аргагүй байд####д хүрэх аюултай.

Зочин
Зочин

МАНАН г л ахиж битгий сонгоорой . Бид үүнээс илүүамьдрах бүх боломжийг минь хулгайлсан ийм муухай нам гээчийг ахиж л сонгомооргүй бна

Ххх
Ххх

Дачин тамсагтай тамсаггүй зүүнбаянд түүхий эд нь байгаа шүү дээ

Зочин
Зочин

Сэдэв өөрчлөгдөөд тэрбум мод болсон мэдээгүй явцгааж байгаа юмуу.

Зочин
Зочин

яасан царай муутай сэтгүүлч вэ сэтгэл нь мөн адилхан

Зочин
Зочин

Манай хүн ажилдаа дарагдаад мартчихсан байх өө

Зочиzн
Зочиzн

hudalch

Холбоотой мэдээ

Back to top button